Хаадын гэр бүлийн хүүхдээ хүмүүжүүлдэг 10 арга

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг эцэг, эх бүрийн санааг зовоодог чухал сэдэв. Энэ бол хаанд ч, энгийн хүнд ч тохиолддог асуудал. Бүх л  аав, ээж  хүүхдэдээ сайн үлгэр дууриал үзүүлж, сайхан зүйлс хэрэглүүлэхийг хичээдэг. Хамгийн гол нь хүүхдээ зөв хүмүүжүүлж, нийгмийн идэвхтэй гишүүн болгохыг хүсдэг билээ. Бид танд Европ, Японы хаадын гэр бүлүүдийн хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг нууцаас дэлгэж байна. Та ч гэсэн доорх аргуудаар хүүхдээ хүмүүжүүлээрэй.

Хаадын гэр бүлийн хүүхдээ хүмүүжүүлдэг 10 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Диана гүнж

Харилцаа холбоо

Диана гүнж хүүхдээ өөрийн энгэрээс салгадаггүй байсан нь хааны гэр бүлийнхэнд сонин санагддаг байжээ. Гүнж 1986 онд амьд сэрүүн байх үедээ өөрийн хамгийн дуртай "Тэврэлтийн тухай жижигхэн ном"-ыг төрөл төрөгсөддөө тарааж байсан. Энэ номонд бусдыг, ялангуяа хүүхдийг байнга тэвэрч, хайрлаж байхын ач тусыг өгүүлдэг аж.

Диана гүнж

2 Кейт Миддлтон, Кембрижийн гүн Уильям

Хүүхдийг дээд зэргийн тайван байлгаж, дахин дахин тэвэрч бай

Британийн хатан хааны гэр бүл хүүхдийнхээ амар тайван байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Тэд хүүхдийг тэвэрч, тайван байлгах нь тэдний  сэтгэл хөдлөлийг эрүүл саруул байлгахад сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Хүүхэд тэврүүлснээр эцэг, эхийнхээ биеийн дулааныг, тэдний хайрыг маш ихээр мэдэрч тайван болдог байна.

Кейт Миддлтон, Кембрижийн гүн Уильям

3 Испанийн хаан Филипп VI, хатан хаан Летисия

Гадаад хэлийг багаас нь зааж, өдрийн хатуу дэглэмд сургах

Испанийн хаан, хатан хоёрын 13  настай гүнж Леонор, 11 настай София нар багаасаа төрөлх кастил хэлнээсээ гадна нутгийн аялга болон Англи, Хятад хэл сурчээ. Үүний зэрэгцээ тэд  бүжгийн дасгал хийх, хөгжим тоглох, хөл бөмбөгөөр хичээллэх нарийн цагийн хуваарьтай байдаг. Хичээлийн жилийн хугацаанд том охин нь ангийнхнаасаа нэг хүүхдийг сонгон, ойр дотно нөхөрлөж гэрийн даалгавраа хамт хийдэг байна.

Испанийн хаан Филипп VI, хатан хаан Летисия

4 Шведийн гүнж Виктория, хан хүү Даниэль, Вестергётландын гүн

Хамт хичээллэх

Тэд зургаан настай гүнж Эстель, хоёр настай Оскар нарыгаа олон нийтээс нэг их нууцалдаггүй. Харин ч гэр бүлийнхээ дүрс бичлэгийг YouTube-д оруулдаг. Хаан хүүхдүүдээ хүлээн авалтанд оролцуулж,  хамт аялж зугаалан амьдралын энгийн зүйлсийг ч тэдэнтэйгээ цуг хийдэг байна.

Шведийн гүнж Виктория, хан хүү Даниэль, Вестергётландын гүн

5 Норвегийн угсаа залгамжлагч гүнж Метте-Марит, хан хүү Хокон

“За” гэж хэлэх

Тэдний гүнж Ингрид Александр 14 настай, хан хүү Сверре Магнус нь 13 настай. Үүнээс гадна Метте-Маритын өмнөх гэрлэлтийн насанд хүрсэн Мариус Борг гэж залуу байдаг. Тэрбээр хааны гэр бүлд хамаарч угсаа залгамжлахгүй ч  гэсэн гэр бүлийнхээ нэг хэсэг.

Хан хүү, гүнж хоёр Осло-гийн олон улсын хувийн сургуульд сурдаг бөгөөд 5-р ангиасаа Англи хэл заалгажээ. Тэднийг олон нийтийн сүлжээ ашиглуулдаггүй бөгөөд яг л бусад энгийн хүүхэд шиг байлгадаг ч паппараццид байнга өртдөг байна.

Норвегийн угсаа залгамжлагч гүнж Метте-Марит, хан хүү Хокон

6 Данийн угсаа залгамжлах хан хүү Фредерик, угсаа залгамжлагч гүнж Мэри

Заримдаа дүрэм зөрчиж болно

Данийн угсаа залгамжлагчийн гэр бүл Кристиан, Изабелла, Винсент Йозефина гэсэн дөрвөн хүүхэдтэй. Тэднийгээ амьдралын идэвхтэй гэгээлэг үзэл бодолтой болгон хүмүүжүүлдэг. Спортын тэмцээн уралдаан, төрөл бүрийн нэр хүндтэй арга хэмжээнүүдэд байнга оролцуулдаг. Хааны гэр бүлийн хүүхдүүдийн бусад хүүхдүүдээс ялгарах зүйл нь тэд хаана байгаагаасаа үл шалтгаалан  биеэ ямагт зөв авч явдаг. Эцэг эх нь хүүхдүүдээ байнга хардаж, буруу хайдаггүй бөгөөд хор хөнөөлгүй бол зарим үед дүрэм зөрчихийг зөвшөөрдөг.

Данийн угсаа залгамжлах хан хүү Фредерик, угсаа залгамжлагч гүнж Мэри

7 Монакогийн ван Альбер II, вангийн хатан Шарлен

Сахилгатай баттай байх

Тэд Жак болон Габриэлла гэсэн хоёр хүүхэдтэй. Вангийн хатан Шарлен чөлөөт цаг, минут бүрээ хүүхдүүддээ зориулахыг хичээдгийг инстаграм хуудаснаас нь харж болно. Тэрбээр хүүхдүүддээ бүх сэтгэл зүрхээ зориулдаг ба тэднийг сахилга бат, дэг журамтай болгоход анхаардаг. Хүүхдүүдээ сэлж сургах гэж  өөрөө хамт хичээллэдэг гэнэ.

Монакогийн ван Альбер II,  вангийн хатан Шарлен

8 Бельгийн хаан Филипп, хатан хаан Матильда

Нигүүсэл, ойлголцлыг сургах

Тэд 17 настай гүнж Елизавета, 15 настай хан хүү Габриэль, 13 настай хан хүү Эммануэль, 10 настай гүнж Элеонора гэсэн 4 хүүхэдтэй. Чөлөөт цагаараа гэр бүлээрээ  амьтны хүрээлэн орж, уулын цанаар гулгаж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Мөн гэр бүлээрээ зураг татуулах дуртай.

Том охин нь 10 настайдаа Дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан үг хэлж байснаас гадна тэрбээр сурлага тааруу хүүхдүүд, өндөр настай хүмүүс, орон гэргүйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сайн дураараа тусалдаг байна.

Бельгийн хаан  Филипп, хатан хаан Матильда

9 Нидерландын хатан хаан Максима, хаан Виллем-Александр

Ашигтай зөвлөгөө өгөх

Хатан хаан Максима, хаан Виллема-Александр хоёр Катарина-Амалия, Алексия, Ариана гэсэн гурван сайхан гүнжтэй. Тэд энгийн л хүүхэд адил дүүргийнхээ сургуульд сурдаг. Хаан Виллем-Александр угсаа залгамжлагчаа хаан ширээнд суухаас өмнө аль болох их аялуулахыг эрхэмлэдэг байна. Тэд ирээдүйнхээ талаар нухацтай бодож  том охиноо Уэльс дэх Атлант-ын коллежийн Хятад салбарт суралцуулах гэж байгаа гэнэ.

Нидерландын хатан хаан Максима, хаан Виллем-Александр

10 Японы эзэн хааны гэр бүл

Хүүхдийн сонирхлыг нь дэмжих

Японы эзэн хааны гэр бүлд сүүлийн 40 жилд мэндэлсэн  цорын ганц хан хүү Хисахито өдгөө 12 настай. Хисахито-г төрөхөөс өмнө дандаа хаан ширээ залгамжлах эрхгүй охин төрж угсаа залгамжлах нуган үргүй, гэр бүлд нь хямрал нүүрлэж байсан юм. Хисахито багаасаа байгаль шавж хорхойд дуртай байсан. Гэрийнхэн нь ч түүнийг ойлгож дэмждэг гэнэ. Эмээ нь нэг удаа ачийнхаа хүссэнээр  торгоны хүр хорхойн өт бэлэглэж байжээ. Эзэн хааны хүү сургууль дээрээ ямар нэг хөнгөлөлт, давуу эрх эдлэлгүй бусадтай л адил суралцдаг.

Японы эзэн хааны гэр бүл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()