Хатан хааны секс тоглоомнууд

2012-06-10, 03:36
70,885

Дэлхийн Хоёрдугаар Дайны үед орос цэргүүдийн хааны ордноос олсон итгэхийн аргагүй олдворын зургийг танд хүргэж байна. Хатан Хаан, II Екатерина-гийн ордонд үнэхээр сексэд зориулсан өрөө болон үүлэн борооны ажлыг илт харуулсан тавилга, чимэглэлүүд байсан эсэхийг та доорхи нийтлэлээс олж мэдэх болно. Ямартай ч түүхийг сайн ухвал санаанд оромгүй зүйлс маш олон гарч ирдэг бололтой.

Хатан хааны секс тоглоомнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа




www.caak.mn (9 фото)
Зураг: Федоров Иван Кузьмич. «Хатан Хаан, II Екатерина нар М.В. Ломоносов-ын байгаа нь»


Дэлхийн Хоёрдугаар Дайны үед хэсэг цэргүүд хааны ордон дотор явж байгаад маш олон тооны эротик тавилгуудтай өрөөнд санамсаргүй байдлаар нэвтэрчээ. Жишээлбэл, уг өрөөний нэг хана нь тэр чигтээ эрэгтэй болон эмэгтэй бэлэг эрхтний сийлбэрээр дүүрэн, наана нь төрөл бүрийн порнографик дүрслэлтэй буйдан, сандал, ширээ зэргийг байрлуулсан байсан гэдэг.

www.caak.mn (9 фото)


Тэдгээр цэргүүдийн хамгийн ахмад нь 24 настай байсан бөгөөд үзсэн харсандаа итгэж чадалгүй, балмагдсан бөгөөд дурсгал болгохоор хэд хэдэн зураг дарсан байна. Бараг хүүхдээрээ шахуу залуу цэргүүд тавилгуудын эвдэж сүйтгээгүй бөгөөд, зүгээр л хэд хэдэн зураг даржээ. Тэдний авсан зургуудын ихэнхи нь дайны хөлд шатаж, устсан боловч цэргүүдийн авсан хэд хэдэн зураг Бельгийн найруулагч Петер Водичийн гарт оржээ. Тэрээр хэд хэдэн сонирхолтой, баримтат бөгөөд нууцыг задалсан кино бүтээсэн хүн юм байна.

www.caak.mn (9 фото)


Петер Водич үүний дараа Орос-т очиж, хааны ордны эротик тавилгуудтай таван өрөөний нууцыг тайлахыг оролджээ. Харамсалтай нь тэрээр юу ч олж мэдэж чадаагүй бөгөөд музейн ажилчид Екатерина хатан хаанд ямар ч секс-өрөө байгаагүй хэмээн тайлбарласан байна. Дараа нь тэд Петер-т Эрмитажын санд байдаг секс дүрслэлтэй тамхины сав, жижигхэн баримал, хутга, энгэрийн тэмдэг зэргийг авч ирэн үзүүлжээ.

www.caak.mn (9 фото)

www.caak.mn (9 фото)


Эрмитажийн нэгэн ажилтан түүнд: “Екатерина хатан хаан шиг урлагийн мэдрэмжтэй хүний цуглуулга нь энэ мэт жижигхэн үнсний сав, энгэрийн тэмдэгээр хязгаарлагдахгүй нь мэдээж. Гэхдээ улаан хувьсгал болоод өнгөрсний дараа, өнөө цагт та ордон дотроос тэрхүү өрөө болон секс барималтай тавилгуудыг олж авах нь юу л бол”-гэж хүйтнээр хэлжээ. Мөн тэрээр үнэхээр тийм тавилгууд болон өрөөнүүд байдгийг бүрэн үгүйсгэсэн байна.

www.caak.mn (9 фото)


1913 оны үед Романовын гэр бүлийнхний мэдэлд байдаг байсан эротик урлагийн бүтээлүүдийн цуглуулгыг нэг доор байршуулж, музейн онцгой гийчдэд үзүүлдэг байсан гэдэг. Энэ талаар баримт нь ч хадгалагдан үлдсэн байдаг ажээ. Гэхдээ одоо тэрхүү цуглуулга ул мөргүй устжээ. 1950-иад онд бүгдийг нь устгасан байх магадлал тун өндөр юм байна. Тэдгээрийн ихэнхийг 18-р зуунд бүтээжээ.

www.caak.mn (9 фото)


Ордны эротик өрөөг судлаачид илрүүлэх үү, эсвэл тэр нь мөнхийн домог хэвээр үлдэх үү гэдгийг хэн ч мэдэхийн аргагүй юм.

www.caak.mn (9 фото)

www.caak.mn (9 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()