Та үүнийг мэдэх үү?

Орчин үед шинэ техник, технологи, хиймэл оюун ухаан ихээр хөгжиж байгаа хэдий ч, манай гараг дээр хүнээс илүү гайхалтай, суут бүтээл гэж үгүй юм. Тиймээс хүн өөрийгөө л дайчилж чадвал, хийж чадахгүй зүйл нэгээхэн ч байхгүй билээ. Бид энэхүү нийтлэлдээ таны гайхамшигтай бие махбодийн чадварыг техник, технологитой харьцуулан үзүүлэх болно.

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нягтрал

Хүний нүд нь зургийн аппараттай харьцуулахын аргагүй чадалтай юм. Учир нь хүний нүд 126 мегапикселийн хүчин чадалтайгаар дүрсийг хардаг.

Нягтрал

2 Бичлэгийн багтаамж

Хүн нүдээрээ 1 секунд харсан зүйлээ 21,45GB-ийн багтаамжтайгаар тархиндаа хадгалдаг бол, iPhone утасны камер нь 1 секундын мэдээллийг 375MB багтаамжтайгаар хадгалдаг.

Бичлэгийн багтаамж

3 Багтаамж

Хүний тархинд 100 тэрбум орчим мэдрэлийн эс байдаг. Үүнийг мэдээлэл хадгалах чадварт хөрвүүлэн үзвэл, хүний тархи нь 100 тераБайтын багтаамжтай болж байна. Харин өнөөдрийн байдлаар бүтээгдээд байгаа хамгийн хүчирхэг суперкомпьютер болох "Титан" нь 710 терабайтын багтаамжтай байна.

Багтаамж

4 Санах ой

Судлаачдын тогтоосноор, 2020 он гэхэд дэлхий дээр агуулагдах нийт мэдээллийн санг тооцож үзвэл 40 зеттабайт ажээ. Харин хүний бие нь 60 зеттабайт мэдээллийг өөртөө агуулж байдаг.

Санах ой

5 Өгөгдлийн сан

Хүний генийн мэдээлэл нь 1,5 гегаБайт өгөдлиийн сантай байдгаараа Apple IOS 10 үйлдлийн системийн ажиллагаатай адил юм.

Өгөгдлийн сан

6 Хурд

Хүний тархинд секундэд 100,000 гаруй химийн урвал явагдаж байдгийг "Шанхайн хурдны галт тэрэг"-тэй харьцуулж болох юм. Өөрөөр хэлбэл, бидний тархинд дэлхийн хамгийн хурдан галт тэрэгнүүдийн нэгтэй ижил хурдтайгаар химийн урвалууд явагддаг байна. 

Хурд

7 Тархины хүч

Хүн радио хөгжим сонсохдоо зөвхөн 1 долгионыг л хүлээн авч сонсдог боловч яг үнэндээ хүний тархи бүрэн хүчин чадлаараа ажиллавал 100 сувгийг зэрэг сонсох чадвартай байна.

Тархины хүч

8 Хүчин чадал

Хүний тархи нь энгийн нэг суперкомпьютераас 70,000 дахин илүү хүчин чадалтай байна.

Хүчин чадал

9 Нөхөн сэргээх чадвар

Хүн өөрийгөө нөхөн сэргээх гайхалтай чадвартай төдийгүй онцгой нөхцөл байдалд ч, тархи нь ажилласаар л байдаг аж.

Нөхөн сэргээх чадвар

Нэмэлт мэдээлэл

Хүний хүйсний нүх нь гадагшаа гарсан, дотогш чиглэсэн гэх хоёр төрөлтэй байдаг байна. Гадагш гарсан хүйсний нүх нь нийт хүмүүсийн 1%-д л байдаг байна.

Нэмэлт мэдээлэл

"Манай гараг дээрх хамгийн гайхалтай бүтээл бол хүн юм."

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()