Ямар ч үндэстний дүрийг гаргаж чаддаг цорын ганц Холливудын жүжигчин

2019-02-10, 14:27
22,263

Ямар ч дүрд хувирч чаддаг байх нь жүжигчин хүний хамгийн чухал чадвар. Авьяаслаг уран бүтээлчид сайн тал, муу талын дүрд, тэр бүү хэл дуугүй хар цагаан кинонд ч дүр бүтээх чадвартай байх ёстой. Харин холливудын жүжигчид дундаас яс үндэстэн хамаарахгүй дүрдээ сайн хувирч чаддаг нэг жүжигчин бий. Тэр бол Бен Кингсли (Ben Kingsley) юм. Тэрээр Махатма Ганди, Владимир Ленин тэр ч бүү хэл Египетийн фараоны дүрийг ч бүтээж байжээ. Өдгөө 75 настай жүжигчин маань Оскарын шагнал болон "BAFTА"-гийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хоёр удаа хүртэж байсан аж. 

Ямар ч үндэстний дүрийг гаргаж чаддаг цорын ганц Холливудын жүжигчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр 1943 онд Энэтхэг гаралтай эмч Рахимтулл Харджи Бханжи болон Английн модель, жүжигчин Анна Лин Мэри Гудман хоёрын том хүү болж төржээ. Түүний өгүүлснээр бол ээж, аав нь бас Орос болон Еврей цустай хүмүүс байсан гэнэ.

Хэдийгээр түүний аав ээж хүүгээ эмч мэргэжилтэй болгохыг хүссэн ч тэрээр залуудаа Английн Шекспирийн театрт жүжигчнээр элсжээ. Эхэндээ түүний жүжигчиний карьер нэг л явцгүй байсан бөгөөд энэ нь түүний нэртэй холбоотой байсан ажээ.

Эцэг эх нь түүнд анх Кришна Бханжи хэмээх нэр хайрласан боловч кино урлагийн салбарт түүний нэрийг зөв дууддаг хүн тун ховор байсан учир Бен Кингсли хэмээн нэрээ сольсон байна.

1967 онд Кигснли Шекспирийн театрын гоцлох жүжигчдийн нэг хэсэг болж чаджээ. Ийнхүү дараагийн 15 жил театертаа үнэнч зүтгэсэн байна.

Гэхдээ бүх зүйл 1982 онд өөрчлөгдсөн юм. Тухайн жил Кингсли Махатма Гандигийн тухай намтарчилсан уран бүтээлд тоглон цэнхэр дэлгэцийн жүжигчин болох гараагаа тавьжээ.

Тэр цагаас хойш олон хүний хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин болсон байна. Өдгөө тэрээр Холливудад бүх төрлийн дүрд тэр дундаа ямар ч үндэстний хүний дүрийг бүтээж чаддагаараа алдартай. Тэрээр Ази, Европ, Ойрх Дорнод гаралтай хүний дүрд хувирч чаддаг цор ганц жүжигчин ажээ.

1 Махатма Ганди - "Ганди" (1982)

Махатма Ганди - "Ганди" (1982)

2 Арабын шах Селим - "Harem" (1985)

Арабын шах Селим - "Harem" (1985)

3 Английн сэтгэлзүйч Ласкер Жонс - "Морис" (1987)

Английн сэтгэлзүйч Ласкер Жонс - "Морис" (1987)

4 Доктор Уатсон - "Without a Clue" (1988)

Доктор Уатсон -  "Without a Clue" (1988)

5 Владимир Ленин - "Lenin...The Train" (1988)

Владимир Ленин - "Lenin...The Train" (1988)

6 Америкийн гангстер Мейер Лански - "Bugsy" (1991)

Америкийн гангстер Мейер Лански - "Bugsy" (1991)

7 Польшийн еврей Исаак Штерн - "Шиндлерийн бүртгэл" (1993)

Польшийн еврей Исаак Штерн - "Шиндлерийн бүртгэл" (1993)

8 Чили дэх фашист дэглэмийг дэмжигч Роберто Миранда - "Death and the Maiden" (1994)

Чили дэх фашист дэглэмийг дэмжигч Роберто Миранда -  "Death and the Maiden" (1994)

9 Моисейн удам - "Moses" (1995)

Моисейн удам - "Moses" (1995)

10 60 хөлт - "Алиса гайхамшгийн оронд" (1999)

60 хөлт -  "Алиса гайхамшгийн оронд" (1999)

11 Ираны цэргийн офицер Массуд Амир Берани - "House of Sand and Fog" (2003)

Ираны цэргийн офицер Массуд Амир Берани - "House of Sand and Fog" (2003)

12 Ромын үеийн Британи жанжин - "The Last Legion" (2007)

Ромын үеийн Британи жанжин - "The Last Legion" (2007)

13 Оросын цагдаагийн офицер - "Transsiberian" (2008)

Оросын цагдаагийн офицер -  "Transsiberian" (2008)

14 Персийн хунтайж Низам - "Prince of Persia: The Sands of Time" (20070

Персийн хунтайж Низам -  "Prince of Persia: The Sands of Time" (20070

15 Тоглоомын дэлгүүрийн эзэн - "Hugo" (2011)

Тоглоомын дэлгүүрийн эзэн -  "Hugo" (2011)

16 Дарангуйлагч Аладиний авга ах, зөвлөх - "Дарангуйлагч" (2012)

Дарангуйлагч Аладиний авга ах, зөвлөх -  "Дарангуйлагч" (2012)

17 Персийн философич Авиценна - "The Physician" (2013)

Персийн философич Авиценна -  "The Physician" (2013)

18 Сикх гаралтай жолооны багш - "Learning to Drive" (2014)

Сикх гаралтай жолооны багш - "Learning to Drive" (2014)

19 Египетийн фараон - "Night at the Museum: Secret of the Tomb" (2015)

Египетийн фараон -  "Night at the Museum: Secret of the Tomb" (2015)

20 Афганистаны Ерөнхийлөгч - "War Machine" (2017)

Афганистаны Ерөнхийлөгч -  "War Machine" (2017)

21 Сербийн гэмт хэрэгтэн - "An Ordinary Man" (2017)

Сербийн гэмт хэрэгтэн - "An Ordinary Man" (2017)

22 Германы офицер - "Operation Finale" (2018)

Германы офицер -  "Operation Finale" (2018)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()