Өнөө үеийн бахархал болсон эрдэмтэн бүсгүйчүүд

Энэ жил Нобелийн шагналын шинжлэх ухааны 3 салбараас эмэгтэй эрдэмтэд шагнал авах болсон тухай сайхан мэдээ олон нийтэд хүрч байна. Иракийн хүний эрхийг хамгаалагч Надя Мурад бэлгийн хүчирхийллийн эсрэг хийсэн тэмцлийнхээ төлөө шагнал хүртэх юм. Тэрбээр 23 жил Исламын бүлэглэлийнхэнд боолчлогдож, хожим нь НҮБ-ын элч болсон нэгэн билээ. Мөн Канадын физикч Донна Стрикленд даралтыг зогсолтгүй төвшинд хүргэх арга нээснийхээ төлөө, Америкийн Фрэнсис Хэмилтон Арнольд уураг болон цусны антителийн судалгаагаараа шагнал хүртэхээр болжээ.

Өнөө үеийн бахархал болсон эрдэмтэн бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шинжлэх ухааны салбарт олон бүсгүйчүүд хүч түрэн орж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацах болсон. Бидний мэдэх эрдэмтэн Кюри, Коюалевская, Ламар нараас гадна орчин үеийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон эмэгтэй эрдэмтэд бий. Бид та бүхэнд олон нийтэд төдий л сайн танигдаагүй эмэгтэй эрдэмтдийг танилцуулж байна.

1 Ингрид Добеши

Белгийн эрдэмтэн бол Ингрид задлан шинжлэх математикийн арга вейвлетийн онолыг нээж шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн билээ. Дуу дүрсийг боловсруулах, өөрөөр хэлбэл дүрс бичлэгээс дууг арчих, цэвэрлэх технологи гэсэн үг юм. Дүрсийг шахах олон улсын  "JPEG"  стандартаар бид амьдрал дээр вейвлетийн суурь аргыг байнга ашигладаг. Математикийн суурь аргын судалгаагаар мэргэжил нэгтнүүд нь Добешоос байнга иш татдаг билээ. 

2000 онд тэрбээр математикийн суурь судалгаанд оруулсан хувь нэмрийнхээ төлөө дөрвөн жил тутамд нэг олгодог "Математикийн шинжлэх ухааны үндэсний академи"-ийн шагналыг хүртжээ. Одоо Ингрид нь Америкт аж төрж, Инженерүүдийн үндэсний академи, Шинжлэх ухааны Үндэсний академи, Америкийн  шинжлэх ухаан, урлагийн академид гишүүнээр ажиллаж байна.

Тэрбээр математикч Роберт Кальдербэктэй гэрлэж хоёр хүүхэд төрүүлэн аз жаргалтай амьдарч яваа эмэгтэй.

Ингрид Добеши

2 Аня Цетти Андерсен

Дани улсын бүсгүй Аня нь орчин үеийн шинжлэх ухаанд одон орны нээлтээрээ алдаршсан физикч билээ. Нэгэн цагт гарагуудыг үүсгэсэн тоосонцрын нөлөөллийг судлахын зэрэгцээ дэлхий дээр амино хүчил, сахараас амьдрал үүсэх явцыг судалж байгаа эмэгтэй юм. Тэрбээр өөрийгөө “Бусдаас өөр одон оронч” гэдэг.  Дуран авайгаар од эрхсийг хардаггүй,  харин  нарны аймгийн биетүүдийг үүсгэсэн зүйлийн химийн найрлага, бүтцийг судалдаг учраас өөрийгөө бусдаас өөр гэсэн байх. Аня шинжлэх ухаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцож үгээ хэлдэг эмэгтэй. Тэрбээр “Эмэгтэй хүн учраас  илүү өндөр албан тушаалд очиж хэн болохоо харуулмаар байна. Хаалганы цаана суугаад байвал хэзээ ч тийм боломж олдохгүй” гэсэн сургалтын дүрс бичлэгийг гаргаж байсан юм.

Аня Цетти Андерсен

3 Лене Вестергаард Хау

Данийн  практик физикийн салбарын энэ бүсгүй 1999 онд Харвардын их сургуулийн багийг удирдан гэрлийн цацрагийг секундэд 17 метр хүртэл удаашруулж,  2001 онд бүрэн зогсоож чадсан юм. Дараа нь тус баг гэрлийг матерт хувиргаж, эргүүлээд материас гэрэл болгосон. Энэ хүртэл хэн ч гэрлийн мэдээллийг хянаж чадаагүй, зөвхөн хүчийг нь л нэмж чаддаг байсан билээ. Одоо Лене Цөмийн судалгааны Европын лабораторид квантын физикийн судалгаа хийж, хүйтэн атом болон нано хэмжээний тогтолцоо судалж байна.

Лене Вестергаард Хау

4 Майли Санчес

Венесуэлийн судлаач Майли  нь физик, одон орны судалгаагаараа Латин Америкийн шилдэг арван эмэгтэй эрдэмтний нэгд ордог. Тэрбээр орчлон ертөнцийг бүтээсэн нейтроныг судлахад судалгааны ажлынхаа ихэнхийг зориулжээ. Одоо нейтриний чичиргээ болон чичиргээний мэдрэгчийг судлах тусгай багаж хэрэгсэл бүтээхээр  ажиллаж байна..

Майли Санчес

5 Мария Зубер

Америк эмэгтэй Мария бол дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх сургууль болох Массачусетийн технологийн их сургуулийн шинжлэх ухааны салбарыг удирдсан анхны эмэгтэй. Тэрбээр нарны аймгийн биетүүдийн тектоник хөдөлгөөн, болон бүтэц, биетүүдийн таталцал хэрхэн өөрчлөгддөг, тэдгээр нь хувьсалд хэрхэн нөлөөлдгийг судалдаг. Мария өнөөдөр НАСА-гийн шилдэг арван эрдэмтний тоонд багтан сансрын аппарат бүтээх, мэдээлэл хүлээн авах, задлан шинжлэх ажилд оролцож байна.

Мария Зубер

6 Карен Воусден

Британийн эрдэмтэн анагаах ухаанч, биологич Карен савны хорт хавдар үүсгэгч, хүний бие дэх папилломын вирусийн молекул бүтцийг хэдэн жил судалсны үр дүнд өвчин үүсгэхэд нөлөөлдөг онцгой хавдрын эс байгааг илрүүлжээ. Цаашид үргэлжлүүлэн судалж хавдрыг ямар нэг дагалдах арга нөлөөгүйгээр эмчлэх шинэ аргачлал бий болгохоор ажиллаж байна. Одоо Карен Лондонгийн Фрэнсис Крикийн Хүрээлэнд хавдартай тэмцэх судалгааны хэсгийг тэргүүлэн Үндэсний академийн гишүүнээр ажиллаж байгаа юм.

Карен Воусден

7 Жейн Паркер

Британийн судлаач Жейн нь ургамал өөрийгөө микро организмаас яаж хамгаалдгийг судалж байгаа эрдэмтэн. Энэ судалгааны үр дүнд хамгаалах механизм үүсгэдэг онцгой генийг хүний генд шилжүүлэх боломжийг онолын хувьд гаргажээ. Түүний энэ гавьяаг үнэлж  Софья Ковалевскийн шагналаар шагнасан. Сүүлд түүний судалгааны үр дүнд бусадтай нэгдэх чадвартай уургийг ашиглан хүний дархлааны тогтолцоог сайжруулах хамгаалалтын бүрдэл гарган авч болохоор болжээ.

Жейн Паркер

8 Рейчел МакКендри

Британийн бас нэг эрдэмтэн Рэйчел Маккендри халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсруулсан. Тэрбээр өвчнийг эрт үед нь илрүүлэхэд наносенсорыг ашиглах, мөн антибиотик бүтээх ажил хийж байна. Сүүлийн хэдэн жилд  тэрбээр халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон нийтийн "Google Flu Trends" сүлжээтэй хамтран ажиллаж байгаа юм. Түүний ажлын бас нэг хэсэг нь хүний цус, плазм судлах, антибиотик бүтээх явдал. Гэхдээ одоо гар утас ашиглан анагаах ухааны судалгааг төгөлдөржүүлэх, түгээмэл болгоход илүүтэй анхаарлаа хандуулан ажиллаж байна. Рэйчел Маккендри бидний өдөр тутмын хэрэглэдэг төхөөрөмжийг ашиглан янз бүрийн газарт байгаа бактерийн агууламжийг тодорхойлж, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулж, гурав дахь ертөнцийн амьдралыг өөрчилж болно гэж үзэж байна

Рейчел МакКендри

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()