Арнольд Шварценеггер-ийн амьдрал гэрэл зурагт

Өнгөрөгч 7 дугаар сарын 30-нд Арнольд Шварценеггер 65 нас хүрлээ. Тэрбээр үзэгчдийн шүтээн болсон жүжигчин яах аргагүй мөн. Кино урлагийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн нэгэн. Эхнэрээсээ хэл амтай салсан тэрээр улс төрийн тавцанг орхиж кино урлагт дахин эргэж ирлээ. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ жүжигчний өнгөрсөн амьдралыг гэрэл зургуудаар дахин нэг эргэж харцгаая.

Арнольд Шварценеггер-ийн амьдрал гэрэл зурагт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. 1968 он. Австрийн бодибилдингч залуу Арнольд Шварценеггер Лондонд «Дэлхийн Мистер» тэмцээнд ялагч болов. Энэ цолоо 5 удаа хадгалж, 7 удаа «Олимпийн Мистер» болж байв.




2. 1970 он. Анх удаа «Геркулес Нью-Йоркт» кинонд тоглов. Арнольд айхтар акценттай ярьдаг байсан тул кинонд титр (доогуур нь гардаг тайлбар) хийж түүндээ Арнольд Стронг (Хүчтэй) хэмээн түүнийг нэрлэж байв.




3. 1976 он. Шварценеггер «Өлссөн хэвээрээ байгаарай» кинонд Салли Филд, Жефф Брижес, Роберт Инглунд нартай тоглов.




4. 1977 оны 1 дүгээр сарын 29. Арнольд Шварценеггер «Өлссөн хэвээрээ байгаарай» кинонд тоглосныхоо төлөө «анхлан тоглосон хамгийн сайн эрэгтэй дүр» ангилалд Алтан бөмбөрцөгөөр шагнуулав.




5. 1977 он. «Хүчний дасгал хийцгээ» баримтат кинонд тоглов. Энэ кинонд бодибилдингээр хичээллэдэг залуус 1975 оны «Олимпийн Мистер», «Дэлхийн Мистер» кинонд хэрхэн бэлдэж байгааг харуулдаг.




6. 1977 оны 5 дугаар сарын 19. Арнольд Шварценеггер Каннын 38 дахь кино фестивальд «Хүчний дасгал хийцгээ» баримтат киногоо үзүүлэхээр иржээ.




7. 1982 он. «Зэрлэг Конан» кинонд.




8. 1983 оны 10 дугаар сарын 5. Арни америкийн харьяат болов.




9. 1984 он. «Эвдлэн сүйтгэгч Конан» кино (Грейс Жонстой хамт)




10. 1984 он: «Терминатор»




11. 1985 он: «Шаргал үст Соня» (Брижит Нильсентой хамт)




12. 1986 оны 4 дүгээр сарын 26. Арнольд Шварценеггер Массачусетс мужийн Гианнист сүйт бүсгүй Мария Шрайвертай гэрлэх ёслолын дараа зургаа татуулсан нь.




13. 1987 он: «Араатан» кинонд




14. 1987 он. «Гүйж яваа хүн» кинонд




15. 1988 он: «Ихрүүд» (Дэнни Де Витотой хамт)




16. 1990 он: «Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч цагдаа» кинонд




17. 1990 он: «Бүгдийг эргэн санах» кинонд




18. 1991 он: «Терминатор 2: Шүүх өдөр» кинонд




19. 1993 он: «Сүүлчийн киноны баатар» кинонд




20. 1993 оны 5 дугаар сарын 17. Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер, Брюс Уиллис нар Лондонд «Planet Hollywood» рестораны нээлт дээр.




21. 1994 он: «Жуниор» (Дэнни Де Вито, Эмма Томпсонтой хамт) кинонд




22. 1994 он: «Худал гэхэд үнэн» (Жейми Ли Кертистай хамт) кинонд




23. 2000 он: «6 дахь өдөр» кинонд




24. 2001 оны 9 дүгээр сарын 12. Энэ зураг дээр 9 дүгээр сарын 11-нд болсон алан хядах үйл ажиллагааны дараагийн өдөр Арнольд Шварценеггерын тоглосон «Хохиролыг нөхөх» киноны плакат Лос-Анжелесын өндөр барилгатай зэрэгцэн өлгөөтэй байна. Энэ кинонд нэгэн гал сөнөөгчийн эхнэр хүүхэд 2 нь бөмбөгний дэлбэрэлтэнд амь үрэгдсэн тухай гардаг. Warner Bros Кино студи энэ киноны нээлтийг «алан хядлагад амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгал, гэр бүлийг нь хүндэтгэн» хойшлуулсан байдаг.




25. 2003 он: «Терминатор 3: Машинуудын бослого» кинонд




26. 2003 оны 11 дүгээр сарын 17. Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварценеггер Сакраментод тангараг өргөсний дараа эхнэр Мария Шрайверыгаа үнсэж байна.




27. 2003 оны 8 дугаарг сарын 7. Арнольд Шварценеггер Калифорни мужийн амбан захирагчийн албан тушаалд өрсөлдөхийн тулд Лос-Анжелесын бүртгэлийн офист баримт бичгээ гардуулж байна.




28. 2007 оны 1 дүгээр сарын 5. Арнольд Шварценеггер Калифорни мужийн амбан захирагчийн албан тушаалд 2 дахь удаагаа өрсөлдөх үед эхнэр Мария Шрайвер нь хамт байлцаж байна. Сакраменто. Калифорни муж.




29. 2010 оны 8 дугаар сарын 3. Арнольд Шварценеггер, Брюс Уиллис, найруулагч жүжигчин Сильвестр Сталлоне Холливуудын Грауманы хятад театрт «Дийлдэшгүй» киноны нээлтэд хүрэлцэн ирж байна. Арни энэ кинонд туслах дүрд тогложээ.




30. 2011 оны 1 дүгээр сарын 3. Калифорни мужийн амбан захирагчийн албан тушаалаас бууж буй Арнольд Шварценеггер эхнэр Мария Шрайверын хамт шинэ амбан захирагч Жерри Брауныг 39 дэх амбан захирагч болж тангараг өргөсний дараа түүний үгийг сонсож байна. Калифорни муж. Сакраменто.




31. Доорх зураг дээр Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварценеггерийн гэрт 20 жил үйлчлэгч хийсэн Милдред Патрисия Баена та харж байна. Шварценеггер, түүний эхнэр Мария Шрайвер нар 25 жил хамт амьдраад салцгаажээ. Учир нь Арни гэрийн үйлчлэгч Милдред Баенагаас гарсан хүүхдийн эцэг болох нь тодорхой болжээ. 10 гаруй жил Арни гэрлэлтээс гадуур хүүхэдтэй гэдгээ нуужээ. 2011 он




32. 2011 оны 8 дугаар сар. Санта-Моникад ажил хийж буй Арнольд Шварценеггерийн футболк дээр «1977-2010 онуудад Мариятай холбоотой байсан жилүүдийг давж гарлаа» -гэж бичжээ.




33. 2011 оны 10 дугаар сарын 6. Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварценеггер хүү Патриктайгаа хамт өөрийн хүүхэд насаа өнгөрүүлсөн гэрт нь түүнд зориулан байгуулсан музейний нээлт дээр хамт байгаа нь... Энэ гэр музей австрийн Вена хотоос 220 км-ийн зайд Таль тосгонд байдаг.




34. Арни энэ зургийн ард: «Дийлдэшгүй 2 киноны зураг авалт руу эргээд очъё» -хэмээн бичжээ. Энэ талаар тэрээр «Болгарт Брюс болон Слай нартай хамт кинонд тоглоход сайхан мэдрэмж төрж байлаа» -хэмээн дурсжээ. 2011 оны 10 дугаар сарын 11.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()