Амьдралдаа нэг ч удаа болов идэж үзэх ёстой амтат хоолнууд

Хүн бүрт л амьдралынхаа туршид хийж гүйцэлдүүлэхийг хүссэн олон зүйл байдаг. Ажлын амжилт, сайхан гэр бүл, их мөнгөтэй болох гээд...Тэгвэл эдгээрээс гадна амьдралыг илүү аз жаргалтай болгох зүйлийн талаар бид ярих гэж байна. Энэ бол амтат хоол юм шүү дээ. Амьдралдаа нэг ч удаа болов уу идэж үзэх ёстой хоолнуудыг бид танилцуулж байна. 

Амьдралдаа нэг ч удаа болов идэж үзэх ёстой амтат хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Желатон

Италийн нэрийн хуудас болсон зайрмаг бол желатон юм. Харамсалтай нь желатон хийсэн даруйд идэх ёстой байдаг учраас заавал тусгай зоогийн газар очиж идэх ёстой байдаг ажээ.

Желатон

2 Фалафел

Фалафел нь халуун ногоотой буталсан буурцагтай шарсан төмс юм. Энэхүү хоол нь Ойрх Дорнодоос гаралтай бөгөөд үүнийг оройн хоол эсвэл амттанаар идсэн ч болно. 

Фалафел

3 Таяаки

Японы үндэсний амтат жигнэмэг таяакиг шоколад, жимсний чанамал, мах гээд хүссэн зүйлээрээ амталж болох аж. 

Таяаки

4 Путин

Путин гэх амттан нь 1950-аад оны сүүлээр Квебект үүссэн байна. Энэ нь Канадчуудын хамгийн дуртай хоол бөгөөд шарсан төмс болон бяслагаар хийдэг аж. путины олон төрөл байдаг ч бусад орнуудад ихэвчлэн тахиа, гахайн мах, утсан мах, трюфел мөөг зэрэгтэй хольж хийдэг байна.

Путин

5 Чуррос

Испанийн үндэсний хоол чурросыг өдгөө дэлхий нийтээрээ өглөөний хоолонд иддэг болжээ. 

Чуррос

6 Асинан

Индонезийн үндэсний хоол асинан бол даршилсан ногоо, жимс жимсгэний холимог юм. Асинаныг хийх олон жор байдаг боловч хоёр нь хамгийн алдартай, уламжлалт гэж тооцогддог.

  • Асинан Бетави - хүнсний ногоо: хятад цагаан байцаа, буурцагны нахиалдаг, дүпү болон салат. Халуун ногоотой самраар амтална.
  • Асинан Богор- жимс: түүхий манго, жиланы алим, папаяа жимс, ан боргоцой. Самартай чихэрлэг, халуун ногоотой амтат сүмсээр амтална.

Асинан

7 Шотланд өндөг

Шотланд өндөг нь тус үндэстний хамгийн алдартай зоог гэхэд болно. Чанасан өндгийг бүрж шарж бэлтгэдэг энэ хоолыг баяр ёслол дээр түлхүү иддэг.

Шотланд өндөг

8 Амтат гадил

Гадил жимсийг бор элсэн чихрээр бүрж хийдэг энэхүү амттан нь Филиппинд тун алдартай.

Амтат гадил

9 Баба гануш

Баба гануш нь Ойрх Дорнодод үнэхээр алдартай амттан юм. Баба ганушыг хаш жимс, чидун жимсний тос, нимбэгийн шүүсээр хийдэг.

Баба гануш

10 Манготой будаа

Энэхүү шинэхэн манго болон наргил модны сүү, цагаан будаанаас бүрддэг амттан нь Тайландад үнэхээр алдартай.

Манготой будаа

11 Семла

Балтийн орнууд болон Норвеги улсаас уламжлалт амттан. Швед-Финляндын үрийн - кардамон гурилан жигнэмэг болон нунтаг элсэн чихэрээр чимэглэсэн сүү, бүйлсний холимгоор селмаг хийдэг. Финляндад энэхүү амттаныг ихэвчлэн гүзээлзгэнэ, эсвэл бөөрөлзгөнө чанамлаар дүүрдэг.

Семла

12 Краков цагираг

Польшийн Краков хотын нэрээр нэрлэгдсэн энэхүү цагирган боовыг элсэн чихэр болон давсаар амталж хийдэг аж. 

Краков цагираг

13 Соустай сохор номингийн мах

Мексик үндэсний энэхүү хоолны соусыг бэлтгэхийн тулд 100 гаруй нэр төрлийн амтлагч ашигладаг. 

Соустай сохор номингийн мах

14 Данго

Энэхүү будааны гурилаар хийсэн чихэрлэг амттаны гадуур шар буурцагны соусаар бүрж өгсөн нь  исгэлэн хэрнээ чихэрлэг өвөрмөц амт үүсгэдэг.

Данго

15 Цэлцэгнүүртэй цай

Хэрвээ та Тайванд очвол жимсний цэлцэгнүүртэй цай заавал ууж үзээрэй.

Цэлцэгнүүртэй цай

16 "Павлова"-гийн бялуу

Чавга болон шинэ жимстэй энэ бялууг Австрали, Шинэ Зеландад очиж тоглосон Оросын бүжгэн жүжигчин Анна Павловад зориулж бий болгосон юм байна. Яг хэдийд, хаана анх хийсэн нь тодорхойгүй ч өөрийн бүтээгдэхүүн гэсэн эрхийг нь авах гэж энэ хоёр улс өнөө болтол маргалдсаар байдаг гэнэ. 

"Павлова"-гийн бялуу

17 Хулуун цэцэг

Уламжлалт Тускан хоол. Хулуун цэцгийг хулуу, ургамлын гаралтай рикотта, мозарелла бяслаг зэргээр хийдэг аж. 

Хулуун цэцэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()