1
Морь жил
Морь жилд: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014 онд төрсөн хүмүүс багтана.
Ивээл өнгө: Шар, ногоон
Ивээл тоо: 2, 3, 7
Аз дагуулах цэцэг: Мэлрэг, Сараан
Азтай зүг: Баруун, зүүн, баруун урд
Азтай сар: 9, 4, 12-р сар
Зохимжгүй өнгө: цэнхэр, цагаан
Зохимжгүй тоо: 1,5,6
Зохимжгүй зүг: Хойд, баруун хойд
Азгүй сар: 5,7,11
Эрүүл мэнд:
Тэдний хувьд ерөнхийдөө маш эрүүл саруул биетэй бөгөөд амьдралыг их өөдрөгөөр хардаг. Гэхдээ ажлаас нь ирэх хүнд хэцүү дарамт шахалт нь түүнийг сул дорой болгодог. Тийм учраас илүү цагаар ажиллалгүй, эрт амарч байх хэрэгтэй.
Тохирох ажил:
Харилцаа холбоон дээр суурилсан ажил мэргэжлүүд морь жилтэй хүмүүст тохирдог. Морь жилтнүүд нь удирдах, шийдвэр гаргах зэргийн бэлэг тэмдэг төдийгүй бусдаас тушаал авах тун дургүй. Тэдэнд тохиромжтой мэргэжлүүд нь: Худалдааны төлөөлөгч, сурвалжлагч, хэлний багш, орчуулагч, бартендер, аялал зохион байгуулагч, номын санч, нисгэгч зэрэг юм.
Морь жилтнүүдэд аз дагуулах зүйлс
Морь жилтнүүдийн зан араншин
Эрч хүчтэй, идэвхтэй
Морь жилтэй хүмүүс нь маш хурдан түргэн хөдөлгөөнтэй, эрч хүчтэй хүмүүс байдаг. Олон хүнтэй газар байх дуртай тул ихэвчлэн тоглолт, жүжиг, уулзалт, спортын наадмууд, үдэшлэг алгасахгүй оролцдог. Тэд хошин шогийн өндөр мэдрэмжтэйн дээр олны анхааралд байх дуртай. Заримдаа хэт өөрийгөө гол дүр болгох гээд байдаг ч энэ нь түүнийг бусдын талаар анхаардаггүй гэсэн үг биш. Гэвч яг үнэндээ тэд ухаантай гэхээс илүү зальтай учраас магадгүй ихэнх нь өөртөө итгэх итгэл бага байдаг.
Харилцааны тал дээр
Морь жилтнүүд нь харилцахад амар хялбар ааштай бөгөөд хөгжилтэй учраас дотносох тал дээр нэг их асуудал гарахгүй. Таныг ямар нэг зүйл хэлж дуусаагүй байхад л юу хэлэхээ бодоод олчихдог тийм сэргэлэн хүмүүс. Энэ бүхнээс үүдэн тэд маш олон найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүлж байдаг.
Морь жилтнүүдийн таарамж
Хүн бүр харилцан адилгүй зан чанартай байдаг ба үүнийг төрсөн жилээр нь авч үзвэл тохирох жил, тохиромж муутай жил гэж байдаг. Гэвч тохиромж муутай жил гэдэг нь тантай огт тохирохгүй гэсэн үг биш харин бага зэрэг хичээл зүтгэл, тэвчээр шаардана гэсэн үг юм. Тэгвэл та аль жилд төрсөн хүнтэй илүү таарамжтай байх вэ?
Таарамжтай жил: Хонь, бар
Таарамж муутай жил: Хулгана, үхэр, тахиа
5 төрлийн морь байдаг. Та аль нь вэ?
1.Модон морь
1954, 2014 онд төрсөн хүмүүсийг модон морь гэж нэрлэнэ. Уур уцаартай, эмзэг, баялаг төсөөлөлтэй, асуудалд гүн гүнзгий дүн шинжилгээ хийдэг.
2. Гал морь
1906, 1966 онд төрсөн морь жилтнүүдийг гал морь гэж нэрлэнэ. Ухаалаг, өөртөө итгэлтэй, хөгжилтэй, зөрүүд.
3. Шороон морь
1918, 1978 онд төрсөн морь жилтнүүдийг шороон морь гэж нэрлэнэ. Эелдэг, шударга, тайван, бусдад туслахад үргэлж бэлэн.
4. Төмөр морь
1930 болон 1990 онд төрсөн морь жилтнүүдийг төмөр морь гэж нэрлэнэ. Эмзэг, итгэл даахуйц,найзууд дундаа нэр хүндтэй.
5. Усан морь
1942, 2002 онд төрсөн морь жилтнүүдийг усан морь гэж нэрлэнэ. Найдвартай, түргэн ууртай, сайхан сэтгэлтэй, бусдад туслахад хэзээд бэлэн мөн эсрэг хүйстнүүдийнхээ анхаарлыг маш сайн татаж чаддаг.
2019 он морь жилтнүүдийн хувьд
Ажил мэргэжил:
Морь жилтнүүд энэ онд ажил мэргэжлийн амжилт гаргаж, тушаал дэвшинэ. Үүнийгээ дагаад тэдний ажил нь ч амар хялбар, хийхэд таатай болж эхэлнэ. Мөн хэрэв судалгааны ажил хийж өгүүлэл бичвэл нэн тохиромжтой бөгөөд амжилт гаргах төлөвтэй байна.
Эрүүл мэнд:
2019 онд морьнууд эрүүл мэндийн тал дээр тийм ч сайнгүй байна. Тухайлбал мэдрэлийн хэт ачааллаас үүдэн ядаргаанд орж болзошгүй. Тиймээс эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж, тархиа амраах цаг гаргаж байх хэрэгтэйг зөвлөж байна.
Санхүү:
Морь жилтнүүдийг энэ онд санхүүгийн таатай нөхцөл хүлээж байна. Гэвч хэт өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас татгалзаарай.
Хайр сэтгэл:
Эрэгтэй морьнуудын хувьд 2019 он хайр дурлалын таатай жил байх болно. Эмэгтэй морьнуудын хувьд ч ялгаагүй энэ онд таалагддаг хүнтэйгээ амархан харилцаа тогтоож чадна.
Морь жилтнүүдийн 2019 оны төлөв байдал
2
Хонь жил
Хонь жилд: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015 онд төрсөн хүмүүс багтана.
Ивээл өнгө: Ногоон, улаан, нил ягаан
Аз дагуулах цэцэг: Ягаан башир, яргуй
Ивээл тоо: 2, 7
Азтай зүг: Хойд
Зохимжгүй өнгө: цэнхэр, хар
Зохимжгүй тоо: 4,9
Зохимжгүй зүг: Баруун урд
Эрүүл мэнд: Маш тайван, уужуу хүмүүс байдаг учраас эрүүл мэндийн ноцтой асуудал үүсдэггүй. Шинэ, органик бүтээгдэхүүн хэрэглэж, боломжтой үедээ мах бага хэрэглэвэл эрүүл байхын үндэс тавигдана. Цэвэр агаар, ой мод, нарны туяа нь эрүүл мэндэд тань гайхалтай үр дүн үзүүлнэ. Сайн унтаж амарч, хоолоо тохируулаарай.
Тохирох ажил: Энэ жилд төрсөн хүмүүс багаар ажиллахдаа өндөр чадвартай байдаг бөгөөд морь жилтэнтэй гар нийлэн ажилладаг. Байр суурь, хүч чадлыг нэг их ойшоож авч үздэггүй төдийгүй хэн нэгэн тэднээс асууж гуйгаагүй л бол удирдан зохион байгуулах дургүй. Тэдэнд тохирох мэргэжил нь: Жүжигчин, цэцэрлэгийн багш, барилгын засал чимэглэл, цэцэгчин, үсчин, хөгжимчин, түүхийн багш.
Хонь жилтнүүдэд аз дагуулах зүйлс
Хонь жилтнүүдийн зан араншин
Тайван, зөөлөн
Энэ жилд төрсөн хүмүүс ичимхий, эелдэг, тогтвортой, нинжин сэтгэлтэй, сайхан зан ааштай хүмүүс байдаг. Шинийг санаачлахдаа сайн бөгөөд гаднаа зөөлөн харагддаг ч дотроо хатуу ширүүн, үргэлж өөрийн бодлыг бусдад тулгаж байдаг талтай. Багаар ажиллахыг эрмэлздэг ч олны анхааралд өртөх дургүй. Загварлаг чамин зүйлд нүд унагадаг. Сайхан зүйлд мөнгө үрэхдээ татгалздаггүй ч хэтэрхий их зарцуулаад байдаггүй.
5 төрлийн хонь байдаг та аль нь вэ?
1. Модон хонь
1955 болон 2015 онд төрсөн хонь жилтнүүдийг модон хонь гэж нэрлэнэ. Өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй, эрмэлзэлтэй.
2. Гал хонь
1967 онд төрсөн хонь жилтнүүдийг гал хонь гэж нэрлэнэ. Шударга, ургэлж цэвэрхэн байдаг, эмх цэгцийг эрхэмлэдэг.
3. Шороон хонь
1979 онд төрсөн хонь жилтнүүдийг шороон хонь гэж нэрлэнэ. Шулуухан, шударга, найз нөхдөө хэзээ ч гэмтээхгүй.
4. Төмөр хонь
1931, 1991 онд төрсөн хонь жилтнүүдийг төмөр хонь гэж нэрлэнэ. Хариуцлагатай, амбицтай, заримдаа хэтэрхий зөрүүд.
5. Усан хонь
1943 болон 2003 онд төрсөн хонь жилтнүүдийг усан хонь гэж нэрлэнэ. Өөрийн ашиг сонирхлыг золиослоод ч болов бусдад туслахад бэлэн.
Харилцааны тал дээр
Ерөнхийдөө тэд маш нууцлаг, дотогшоо хүмүүс учраас тэдэнтэй ойртож, дотносоход ихээхэн хугацаа болон хичээл зүтгэл шаардагдана. Тэд хувийн амьдралынхаа талаар тэр бүр яриад байдаггүй. Тиймдээ ч найз нөхөд багатай. Хайртай хүмүүсийнхээ төлөө хичээнгүйлэн ажилладаг.
Хонь жилтнүүдийн таарамж
Хүн бүр харилцан адилгүй зан чанартай байдаг ба үүнийг төрсөн жилээр нь авч үзвэл тохирох жил, тохиромж муутай жил гэж байдаг. Гэвч тохиромж муутай жил гэдэг нь тантай огт тохирохгүй гэсэн үг биш харин бага зэрэг хичээл зүтгэл, тэвчээр шаардана гэсэн үг юм. Тэгвэл та аль жилд төрсөн хүнтэй илүү таарамжтай байх вэ?
Таарамжтай жил: Туулай, морь, гахай
Таарамж муутай жил: Үхэр, луу, могой, нохой
2019 он хонь жилтнүүдийн хувьд
Ажил мэргэжил:
Хонь жилтнүүдийн энэ оны ажил хэргийн төлөв тогтворгүй байна. Мөн ажил дээрээ ихээхэн стресст өртөх бөгөөд тушаал дэвших магадлал бага.
Эрүүл мэнд:
2019 онд хонь жилтнүүдийн эрүүл мэнд тийм ч сайн байхгүй нь. Нэн ялангуяа ходоод гэдэсний үйл ажиллагаанд асуудал үүсэж болзошгүй. Тиймээс үзлэг оношлогоонд хамрагдаж, оюун санаагаа амрааж байх хэрэгтэй.
Санхүү:
Энэ онд хонинуудын санхүү дундаж түвшинд байх төлөвтэй байна. Мөн санхүүгийн алдагдалд орох эрсдэлтэй байгаа тул энэ тал дээр анхаарах нь зүйтэй.
Хайр сэтгэл:
2019 он хонь жилтнүүдийн хувьд хайр дурлалын таатай жил болох төлөвтэй байна. Эрэгтэй, эмэгтэй хонь жилтнүүд аль альных нь хайр сэтгэл бүтэмжтэй байх болно.
Хонь жилтнүүдийн 2019 оны төлөв байдал
БУСАД ЖИЛТНҮҮД:
~Хулгана, Үхэр жилтний 2019 оны ерөнхий зурлага~
~Бар, Туулай жилтний 2019 оны ерөнхий зурлага~
~Луу, Могой жилтний 2019 оны ерөнхий зурлага~