Антибиотик хэрэглэснээр биед гарах 8 гаж нөлөө

Бидний хамгийн сайн мэддэг антибиотикийн гаж нөлөө бол суулгац мөн дотор муухайрах билээ. Гэвч бидний мэдэхгүй өөр олон гаж нөлөө байдаг аж. Энэ талаар Америкийн эрдэмтэд судалгаа хийж, антибиотик хэрэглэдэг хүмүүсийн 20 хувь нь ямар нэг гаж нөлөөнд автдаг болохыг тогтоожээ. Тэгвэл хүмүүсийн тэр бүр мэддэггүй антибиотикийн дараах 8 сөрөг нөлөөг мэдэж аваарай.

Антибиотик хэрэглэснээр биед гарах 8 гаж нөлөө

1 Мөөгөнцрийн халдвар

Антибиотик нь бидний бие махбодын бактерийн амьдрах орчныг өөрчилдөг учраас хүний бие мөөгөнцрийн халдварт өртөмтгий болгодог. Үүний шинж тэмдэг нь арьс, аман дээр, хумсан доор илэрч болно.

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Энэ үед хэрвээ эмч танд урт хугацааны эмчилгээ санал болговол, мөөгөнцрийн эмчилгээг, антибиотиктой хослуулан хэрэглэх нь зүйтэй.

Мөөгөнцрийн халдвар

2 Шүд шарлах

Тетрациклин-антибиотикийг 8-аас доош насны хүүхэд хэрэглэвэл шүдний өнгийг хувиргах сөрөг нөлөөтэй байдаг. Мөн жирэмсэн эмэгтэй уг эмийг хэрэглэвэл ирээдүйд хүүхдийнх нь шүдний палан гэмтэх үр дагавартай.

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Эрдэмтэд орчин үеийн антибиотик-доксициклин нь шүдний өнгө хувиргадаггүй, хэрэглэхэд ямар ч сөрөг үр дагавар гарахгүй гэдгийг баталсан байдаг. Тиймээс энэ төрлийн антибиотикийг сонгон хэрэглэж болно. Гэвч үүнийг эмч санал болгоогүй тохиолдолд заавал хэрэглэх шаардлагагүй.

Шүд шарлах

3 Халуурах

Антибиотикоос гадна өөр маш олон зүйлээс шалтгаалан халуурч болно. Гэхдээ яг антибиотик хэрэглэсний дараа халуурвал энэ нь танд тухайн эм харшилж байгаагийн дохио юм.

Бараг бүх антибиотикууд халуурах шалтгаан болж чадах ч, ихэнхдээ β-лактам антибиотик, цефалексин, миноциклин, сульфонамид зэрэг антибиотикууд нь хүнийг халууруулдаг.

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Ихэнх тохиолдолд халуун удалгүй өөрөө буучихдаг. Гэхдээ маш өндөр халуураад байвал эмчид үзүүлж, яаралтай антибиотикоо солих хэрэгтэй.

Халуурах

4 Харшлын шинж тэмдэг илрэх

Антибиотикiiн хамгийн аюултай үр дагавар бол харшил юм. Энэ үед хүний биеэ дээр юм туурах, загатнах, нүд хавдах, уруул, хэл, хоолой зангирах зэрэг дээр шинж тэмдэг илэрч болно. Заримдаа иймэрхүү шинж тэмдгийн үед хүний биед ялгардаг адреналин даавар нь таныг эдгэхэд тусалдаг.

Гэвч харшлын шинж тэмдэг нь таныг ямар ч антибиотик хэрэглэж болохгүй гэсэн үг биш гэдгийг санаарай.

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Та чухам ямар антибиотикоос харшилж байгаагаа эмчдээ хэлж, өөр төрлийнхөөр солиулаад үзээрэй. Мөн өмнө хэрэглэж байгаагүй эм хэрэглэхдээ болгоомжтой байж, ямар нэг харшлын шинж тэмдэг илэрвэл, тэр даруйдаа эмчид хандах хэрэгтэй.

Харшлын шинж тэмдэг илрэх

5 Нарны гэрэлд мэдрэмтгий болох

Зарим антибиотикууд (тетрациклин, флуорунокинолон, сульфонууд) нь арьсыг хэт ягаан туяанд маш мэдрэмтгий болгодог. Тиймээс энэ төрлийн антибиотикуудыг хэрэглэх үед арьс тань маш эмзэг болж, наранд амархан түлэгдэх магадлалтай. Тухайлбал, нарны гэрэлд ердөө 15 минут зогсоход л арьс түлэгдэж болно.

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Өглөөний 10 цагаас өдрийн 2 цаг хүртэл нарны гэрэлд өртөхөөс зайлсхийгээрэй. Мөн нарны хамгаалалттай тос түрхэж, биеэ хувцсаар халхлах хэрэгтэй.

Нарны гэрэлд мэдрэмтгий болох

6 Зүрх өвдөх

Энэ нь ховор тохиолдол боловч заримдаа антибиотик зүрхэнд нөлөөлдөг. Ихэвчлэн цусны даралт өөрчлөгдөх, зүрхний хэм алдагдсанаас ийм зовуур үүддэг. Ихэнх тохиолдолд, эритромицин болон зарим төрлийн фторхуинолонууд хэрэглэснээр эдгээр гаж нөлөө бий болно.

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Эмчид хандан өөр төрлийн антибиотик хэрэглээрэй.

Зүрх өвдөх

7 Толгой өвдөх, толгой эргэх

Антибиотик хэрэглэх үед илэрдэг хамгийн түгээмэл сөрөг нөлөө бол толгой өвдөх, мөн эргэх юм. Гэвч энэ нь ихэвчлэн эмээ хэрэглэхээ больсны дараа илэрдэг.

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Хэрвээ толгой тань хүчтэй өвдөж байвал өвчин намдаах эм хэрэглээрэй. Харин тэгээд ч өвчин нь намдахгүй байвал эмчид хандах хэрэгтэй.

Толгой өвдөх, толгой эргэх

8 Хүсээгүй жирэмслэлт

Рифамицин-антибиотик нь жирэмснээс хамгаалах эмийн үйлчлэлийг бууруулдаг. Зарим хүмүүс мэдэлгүй эдгээрийг зэрэг хэрэглэснээс хүсээгүй жирэмслэлтэд өртөх нь бий. Гэвч рифамицинээс бусад антибиотик жирэмслэлтээс хамгаалах эмд тийм ч их нөлөөлдөггүй тул санаа зовохгүй байж болно.

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Антибиотик хэрэглэж байх үедээ нэмэлт хамгаалалт хэрэглэх.

Хэрвээ та дээрх антибиотикийг хэрэглэдэг бол хүсээгүй жирэмслэлтэд өртөхгүйн тулд жирэмснээс хамгаалдаг бусад зүйлсийг давхар хэрэглэж, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохоос зайлсхийгээрэй.

Хүсээгүй жирэмслэлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()