1
Таны хувьд тэр үнэхээр хэрэгтэй хүн гэдгийг мэдрүүл
Эрчүүд яг л бидэн шиг хэн нэгэнд хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх дуртай. Тиймээс хэдийгээр та удаан ганц бие байж дассан, хэнээр ч дутахгүй бардам эмэгтэй байсан ч, түүнийг өөртөө хэрэгтэй хүн гэдгийг мэдрүүлэх л хэрэгтэй. Хэрвээ таны залуу аливаа зүйлийг хийхдээ сайн бол түүнээс тусламж гуйхаас бүү зайлсхий.
2
Түүний сайн сонсогч нь бай
Найз залуу эсвэл шинэхэн амраг тань бодлогошрон, чимээгүй сууж байвал энэ нь магадгүй хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байгаагийн дохио байж болох юм. Хэрвээ та энэ үед нь түүнийг сонсож, тайтгаруулж чадвал таны талаарх бодол нь эрс өөрчлөгдөх болно. Өөрөөр хэлбэл, тэр таныг өөрийг нь ойлгож, түүнтэй ярилцаж байгаад талархан, таны талаарх үнэлэмж нь өсөх болно.
3
Түүнд таныг санаж, бэтгэрэх хугацаа өг
Та хайрттайгаа халуун хайранд умбаж байсан ч, бага зэрэг зайгаа барьж таныг санах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь магадгүй эргээд сөрөг үр дагавартай мэт санагдаж болох ч, үнэндээ хайр дурлалаа халуунаар нь үргэлжлүүлэх арга замуудын нэг юм. Хэрвээ та цаг мөч бүрийг түүнтэйгээ хамт өнгөрүүлээд байвал, тэр таныг хэзээд нь санах болж байна? Харин таныг санахгүй бол тэр тангүйгээр амьдарч чадахгүй гэдгээ мэдрэхгүй шүү дээ. Тиймээс заримдаа тус тусдаа цагийг өнгөрөөх нь дээр байх болно.
4
Бие биенийхээ төстэй талд анхаарлаа хандуул
Харилцаагаа халуунаар нь хадгалах бас нэгэн арга бол өөрийн залуудаа түүнтэй хэчнээн төстэй болохоо харуулах юм. Энэ талаар хосын мэргэжилтэн Пам Спурр (Pam Spur) хэлэхдээ “Хүмүүс тэр бүр мэддэггүй ч, бид өөрсөдтэйгөө зөвхөн ижил төстэй сонирхол, зан араншинтай хүнд татагддаггүй. Харин ижил нүүрний илэрхийлэлт, хувиралтай хүнд ч мөн татагддаг” гэжээ.
Тиймдээ ч бид хайртай хүнийхээ нүүрний хувирлыг харахдаа өөртэйгөө ижил зүйл хайж байдаг байна. Учир нь бид нүүрний хувирлаас тухайн хүний сэтгэл хөдлөл цаашлаад зан чанарыг нь олж хардаг. Тиймээс тэр таныг өөртэй нь хэчнээн төстэй болохоо анзаарах бүртээ танд дурлах болно.
5
Магтаал хүртэх эрхтэй үед нь магт
Энэ бол өдөр тутамд магтаж, хөөргөж, өргөмжлөхөөс арай өөр. Харин яг зөв цагт нь өгдөг жинхэнэ магтаал, урамшуулал юм. Хэрвээ тэр өдөр хайртай залуу тань үнэхээр сайхан харагдаж байвал түүнийг нь хэл. Энэ нь түүнд өөртөө итгэх итгэл төрүүлж, эргээд таныг ч мөн хайрлахад хүргэх болно.
6
Удаан хугацаанд хол байхаас зайлсхий
Дээр дурдсанчлан та цаг минут тутамд хайртай залуудаа наалдаад байх нь тохиромжгүйтэй адил, бас удаан хугацаанд хол байх нь ч зохимжгүй. Хэрвээ хайртай залуу тань найзуудтайгаа хамт гаралгүй тантай үлдэхээр шийдсэн бол та ч мөн түүний дэргэд үлдээрэй. Сэтгэл судлаач Иан Кернэрийн (Ian Kerner) хэлэхдээ, “Зарим бараа бүтээгдэхүүний сурталчилгааг олон дахин давтсанаар энэ нь худалдан авагчдыг татдаг” гэжээ.
Үүнтэй адил хүн ч мөн хэн нэгэнтэй хамтдаа цагийг өнгөрөөх бүртээ бие биедээ дасаж, татагдаж байдаг аж.
7
Бие биенийхээ нүд рүү ширтэх нь харилцааг удаан үргэлжлүүлнэ
Бие биенийхээ нүд рүү ширтэх нь та хоёрыг улам ойртуулж, харилцааг дотносуулж байдаг. Ялангуяа унтлагын өрөөнд, орон дээр өөд өөдөөсөө харж хэвтэх нь бүр ч үр дүнтэй. Хэрвээ та хоёр бие биенээ улам илүү мэдрэхийг хүсвэл дээрх арга нь хамгийн үр дүнтэй байх болно.
Мөн ширтэлцэх нь зөвхөн өөр хоорондоо гүн холбоо тогтоох боломж юм. Тиймдээ ч хосууд хамтдаа өнгөрөөсөн хугацааныхаа 75 хувийг зөвхөн бие бие рүүгээ ширтэж өнгөрөөдөг байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ширтэлцсэнээр бие биедээ татагдах магадлал өсдөг бол, нэгэнт дурлалцсан хосын хувьд ширтэлцэх нь дахин дурласан мэдрэмж төрүүлдэг аж.
8
Өөртөө итгэлтэй байдал бол түүнийг татах гол түлхүүр
Эрчүүд өөртөө итгэлтэй эмэгтэйд сая сая удаа дахин дурладаг. Учир нь өөртөө итгэлтэй байдал нь эрэгтэйчүүдийг соронзон мэт татдаг байна. Тиймээс ч эрчүүд ийм эмэгтэйчүүдийн араас хөл алдан гүйдэг аж.
Сэтгэл судлаач Иан Кернэр нэгэнтээ “Юунд дуртайгаа мэддэг, өөрийн бүх хүчин чармайлтаа түүндээ зориулдаг эмэгтэй хүн үнэхээр сэтгэл татам. Тэд маш үнэ цэнэтэй, онцгой, мөн хэн нэгэнд зайлшгүй хэрэгтэй хүн болж чаддаг” гэж хэлж байжээ.
9
Байнга инээ, хөгжилд
Магадгүй үргэлж инээж явдаг хүнийг харах нь энэ дэлхийн хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байх. Таны залуу ч мөн үүнийг хүсдэг гэдгийг мэдэх үү? Хайртай залуу тань таныг инээлгэх бүртээ танд улам илүү хайртай болж байдаг. Энэ нь магадгүй түүний хувьд эмэгтэй хүнд дурлах хамгийн хялбар зам байх. Хэрвээ та хоёр хоёулаа хошин шогийн өндөр мэдрэмжтэй бол хамтдаа илүү их инээж, харилцаагаа бататгах боломжтой юм.
10
Өөрийнхөө жинхэнэ төрхийг харуул
Зарим эмэгтэйчүүд эрчүүдэд таалагдахын тулд өөрийн жинхэнэ төрхийг нууж, өөр хүн шиг аашилдаг. Гэвч энэ бол эрчүүдийн хүсдэг зүйл биш. Тэгээд ч тэр танд үнэхээр хайртай л бол таныг яг байгаагаар тань хайрлах болно.
Хэрвээ та өөрийнхөөрөө байж чадвал, эрэгтэй хүн цаг минут тутамд таныг үнэн сэтгэлээсээ хайрлаж байдаг. Ухаантай, бодолтой мөн өөрийнхөөрөө байж чадвал ямар ч залуу танд унаж тустлаа дурлах болно.
11
Түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөр
Таны залуу танд өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгийг харуулахыг хүсдэг. Тиймдээ ч таны дэргэд бүтэн өдрийн турш булчин чангалах дасгал хийхэд ч бэлэн. Гэвч жинхэнэ эр хүний чанар нь зөвхөн биеийн хүч чадлаар биш, харин төрөлхийн эмэгтэй хүнийг хүндлэх сэтгэлээр ч илэрч болно. Тиймээс түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайрлаж чадвал, буцаагаад таныг ч мөн байгаагаар тань хайрлах болно.
12
Түүний хамгийн сайн найз нь бай
Дурлал гэдэг нь зөвхөн амьдралын хамтрагчаа сонгох биш, хамгийн сайн найзаа ч мөн олохыг хэлдэг. “Халдашгүй мэт сэтгэгдэл төрүүлэх, хүмүүсийг үл ойшоох зэрэг нь бусдыг татаж, дурлуулах нэг ов мэх мөн” гэж хосын мэргэжилтэн Пам Спурр хэлжээ.
Гэвч бодит байдал дээр та өөртөө хэн нэгнээр анхаарал тавиулмаар байгаа бол нөхөрлөл хамгийн тохиромжтой нь юм. Тиймээс жаргалтай үед нь түүнтэй хамт зугаацаж, гунигтай үед нь асуудлуудыг нь сонсож, зүгээр л түүний төлөө найз шиг нь байх гэж хичээгээрэй.
13
Тэвчээртэй бай
Та хэн нэгнийг өөртөө хүчээр дурлуулж чадахгүй. Тиймээс тэвчээртэй бай. Өөрөөр хэлбэл хайртай хүнээ өөртөө татах бас нэгэн гайхалтай арга бол тэвчээртэй байж, түүнийг өөрт тань дурлахыг хүлээх явдал юм. Тиймээс хэдий та өөрөө түрүүлж дурласан ч, түүнд үүнийгээ хэлэх хэрэггүй. Магадгүй энэ үед нөгөө хүнд тань ч адилхан мэдрэмж төрж эхэлсэн байж болно. Тийм байхад та заавал түрүүлж хэлж, эрсдэл хүлээх шаардлагатай гэж үү? Мэдээж тэр танд заавал түрүүлж хайртай гэдгээ хэлэх албагүй ч, хайртай болох хүртэл нь л тэвчээртэй хүлээгээрэй..
14
Түүнийг өдөрт нэгээс олон удаа хоолло
Хэрвээ та хоол хийх дуртай бол, ялангуяа өөрийн хийсэн хоолоороо хайртай залуугаа дайлах дуртай бол энэ нь маш сайн хэрэг. Гэвч зөвхөн хоол биш өөрийн гараар хийсэн жигнэмэг ч байж болно. Ямар ч эр хүн хайртай эмэгтэй нь өөрт зориулж хийсэн зүйлд дуртай байдаг.
Бидний дээр дурдсан мэргэжилтэй Спурр хэлэхдээ “Хэн нэгэнд хайраа илэрхийлж, мэдрүүлэх хамгийн сайхан арга бол түүнд анхаарал халамж тавих. Тэр дундаа өөрийн гараар хоол хийж өгөх юм” гэжээ.
15
Түүнийг үргэлж боддог гэдгээ мэдрүүл
Эмэгтэйчүүд бидний хувьд хайртай хүнийхээ бодол санаанд үргэлж байдаг гэдгээ мэдэх шиг сайхан зүйл байдаггүй тийм үү? Тэгвэл эрчүүд ч мөн адил. Өглөө сэрэхэд нь танаас “Өглөөний мэнд” гэсэн зурвас ирсэн байхыг хараад тэд ихэд баярлах болно.
Энэ нь харилцааны эхэн үед тохиромжгүй ч, нэлээд дотноссоны дараа түүнийг үргэлж боддог гэдгээ мэдрүүлэх нь дээр байдаг. Та өдөржин түүнд хайрын үгтэй зурвас явуулах нь түүний өдрийг гэрэлтүүлж, аз жаргалаар бялхуулж байдаг.
16
Түүнтэй илэн далангүй бай
Шударга, илэн далангүй байх нь хосуудын харилцааны алтан дүрэм юм. Та ч мөн харилцаанд анхнаасаа шударга байх нь хэчнээн чухал болохыг мэдэх байх. Хэрвээ та эхнээсээ худал хэлэх юм бол харилцаа тань тэр чигтээ худал хуурмаг дээр үндэслэж, удаан үргэлжлэх боломжгүй болно.
Тиймээс зөвхөн тухайн цаг мөчид юу бодож байгаагаа биш, харин өөрсдийн харилцааны тухай ямар бодолтой байгаагаа ч мөн хэлээрэй. Үнэн үг заримдаа хүнийг өвтгөдөг ч, үнэнээ хэлэхээс бүү ай.
17
Түүнийг өөрчлөх гэж бүү оролд
Та магадгүй түүний алдаа дутагдлыг олж харах үедээ, түүнийг нь засаж, өөрчлөхийг хүсдэг үү? Гэвч хайр гэдэг бол хүнийг байгаагаар нь хайрлах юм. Мөн та түүгээр өөрийгөө хайрлуулахыг хүсдэг хэрнээ түүнийг өөрчлөх гэж оролдох нь бүр ч аймшигтай үр дүнд хүргэнэ. Магадгүй хайртай залууд тань таны мэдэхгүй маш олон гайхамшигтай чанар байж болно шүү дээ. Тиймээс түүнийг өөрчлөх гэж оролдох хэрэггүй.
18
Түүнд хайраа мэдрүүл
Эр хүнийг өөртөө хурдан дурлуулах нэгэн арга бол түүнд түрүүлж хайраа мэдрүүлэх юм. Спурр хэлэхдээ “Бид заримдаа хэн нэгнээр хайрлуулахыг хүсдэг. Учир нь хүн хэзээ ч зөвхөн өөрөө өөрийгөө хайрлаад амьдрахыг хүсдэггүй” гэжээ.
Та үүнтэй санал нийлэх үү? Бусдаар хайрлуулах нь таны хувьд хэр үнэ цэнэтэй зүйл вэ? Хэрвээ энэ танд чухал санагддаг бол эрэгтэй хүнд ч мөн ялгаагүй.
19
Өөртөө ч мөн хайртай гэдгээ харуул
Магадгүй танд энэ нь эрчүүдийг дурлуулахтай ямар ч холбоогүй мэт санагдаж болох юм. Гэвч үнэн хэрэгтээ ямар ч эрэгтэй хүн зөвхөн өөрт нь бүхнээ зориулдаг эмэгтэйд татагддаггүй. Тиймээс юуны түрүүнд өөрийгөө мэдэрч, өөрийгөө хайрлаж, нийгмийн идэвхтэй бай. Зөвхөн залуугаа л хайрлаад байлгүй, өөрийнхөө амьдралыг нэн тэргүүнд тавьж, юу чаддагаа аль болох харуулахыг хичээгээрэй.
20
Түүний сонирхол, хичээл зүтгэлийг дэмж
Хайртай залуугаа гольф эсвэл улс төрийн талаар ярихад худлаа сонирхсон дүр үзүүлэх хэрэггүй. Хэн ч өөрийнх нь яриаг сэтгэлээсээ сонсдоггүй, ярьж байгаа зүйлд ач холбогдол өгдөггүй хүнтэй ярилцахыг хүсэхгүй. Хэрвээ та түүнд хайртай бол түүний сонирхол, хичээл зүтгэлийг нь үнэлж, дэмжих хэрэгтэй. Мөн хэрвээ адилхан сонирхолтой гэдгээ мэдвэл тэр тантай ярилцахыг хүсэж, яваандаа илүү дурлах болно.
Хэрвээ тэр саяхан найзуудтайгаа загасанд яваад ирсэн бол түүнээс ямар загас барьсныг нь асуу. Ингэснээр түүний харц гэрэлтээд л, тантай ярилцах болно.