Химийн дайны зэвсэг болдог аймшигт бодисууд

Түүхийн бүхий л үеийн туршид хүмүүс нэг нэгнээ янз бүрийн аргаар хөнөөж байж. Эхлээд ир үзүүртэй чулуугаар зэргэлдээ агуйн хүнийг өөрийнх нь өмч рүү халдах гэлээ гэж алдаг байсан бол сүүлдээ илд, жад бүтээж, харвагч хийн цайз хэрмийг нураан сүйтгэж чаддаг болжээ. Тэгж байтал дэлхийн I дайны үеэс эхлэн хүн төрөлхтөн химийн бодисыг зэвсэг болгон ашиглах аргыг олсноор бүхэл бүтэн соёл иргэншил газрын хөрснөөс арчигдах, өөрсдийнхөө бүтээсэн зэвсгийн хор хөнөөлийг өөрсдөө амсах аюул учирчээ.

Химийн дайны зэвсэг болдог аймшигт бодисууд

1 Фосген

Жимс эсвэл өвсний тааламжтай үнэртэй ч аймшигтай хор хөнөөлтэй бодис бол "Фосген" аж.

Английн физикч, химич Дэйви Хамфри химийн энэхүү зэвсгийг анх бүтээжээ. Шинж чанарын хувьд агаараас 3,5 дахин хүнд, өнгөгүй хий. Маш дэгдэмхий бөгөөд ялангуяа хүйтэн агаарт бүр ч  хурдтай дэгддэг. 

Агаар дахь фосгенийг тодорхойлоход хялбар, эмэгтэй хүний тампоныг аммиакийн уусмалаар норгоход цагаан утаа гарч байвал байгаа газраасаа аль болох хурдхан зугтсан нь  өлзийтэй.

Энэ бодисыг дэлхийн нэгдүгээр дайнд маш их хэрэглэж байжээ. Ихэвчлэн дайсныхаа нуувчид цацаж задгай агаарт 30-50 минут болоход аяндаа нэмэгдээд ирдэг байжээ. Фосгений хийгээр амьсгалахад үр дагавар нь шууд мэдэгдэхгүй, нууц байдалд байгаад харин 4-8 цагийн дараагаас уушиг тэлэн хавагнаж, амьсгалахад хүндрэлтэй болж эхэлдэг. Аманд дотор муухайруулам чихэрлэг амт амтагдаж толгой эргэнэ. Даралт ихэсч амьсгал давхцан, тоо нь хэвийн хэмжээнээс хэд дахин нэмэгдэж минутад 40-70 болдог. Эцэст нь үхлээр төгсөнө. 

Харамсалтай нь энэ хорны эсрэг ерөндөг хараахан бүтээгээгүй л байна. Тиймээс одоохондоо фосгений эсрэг хамгийн сайн хамгаалалт бол хорт удааны баг хэвээр байгаа юм.

Фосген

2 Иприт

Энэ хийг бүтээхэд тухай үеийн хэд хэдэн нэртэй эрдэмтэн оролцсон байдаг. Альберт Неман анх Германд бүтээсэн бол Францаас Сезар Депре, харин Британиас Фредерик Гутри нар хамтарчээ. 

1917 оны долдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө германы цэрэг Бельгийн Ипре хотын дэргэд эхэндээ "Lost" хэмээх үйлдвэрлэлийн нэртэй байсан энэ хийг хэрэглэжээ. Үүний уршгаар 5000 хүн амь үрэгдэж, дахиад 10 мянган хүн их бага хэмжээгээр хордсон байна. Энэ тулаан нь химийн зэвсгийг хамгийн их хэмжээгээр ашигласан явдал болж түүхэнд үлджээ. Ганц Германы тал ч биш холбоотнууд ч химийн зэвсэг хэрэглэж байлаа. Азаар тэр үед самбайгаар хийсэн амны хаалтын оронд хорт хийнээс хамгаалах баг гарч ирсэн юм.

Иприт нь гутал, хувцсыг ч нэвтэрч арьс түлдэг аюултай. Дэлхийн нэгдүгээр дайны үед химийн зэвсгийн хохирогч болсон цэргүүдийн 80 хувь нь ипритээр хордож үхсэн байдаг. Нүдний салст бүрхэвч, төвөнх, багалзуур, амьсгалын дээд эрхтнүүдэд хурцаар нөлөөлнө. Ипритээр амьсгалсан хүн багадаа 3-4 хоногийн дараа үхдэг. Агууламж нь өндөр байх тусам биед хурдтайгаар нөлөөлдөг аж.

Дэлхийн нэгдүгээр дайны үеийн гэрэл зургуудыг харахад ипритэд хордсон цэргүүдинй биеэр улаан тууралт гарсан нь харагддаг. Эхлээд нэг их сүртэй биш зүгээр л улайдаг ч 2-6 цагийн дараа хор нь биед тархаж маргаашнаас нь шар шингэн бүхий жижиг жижиг цэврүү арьсан дээр үүснэ. Энэ цэврүүнүүд нь цаашдаа улам томорсоор бүтэн сарын турш эдгэрэхгүй шархлаа болдог байна.

Иприт

3 Синилийн хүчил

Синилийн хүчлийг 1916 оны долдугаар сарын 1-нд францууд анх Сомме голын орчим хэрэглэсэн юм. Гэхдээ синилийн хүчил нь тийм ч удаан хэрэглэгдэгүй. Учир нь задгай агаарт энэ хор их амархан ууршдаг болохоор 10-15 минут өнгөрөхөд л аюулгүй болно. Өрөө тасалгаа, хаалттай орчинд бол хаалга цонхоо нээж салхи оруулах хэрэгтэй. Гэхдээ л энэ аймшигт бодис хүний амийг авах аюулт үүргээ гүйцэтгэсээр ирсэн түүхтэй. АНУ-д цаазаар авах ялыг 1999 он хүртэл синилийн хүчлээр гүйцэтгэж ирсэн юм.

Уг бодист хордвол эхлээд аманд төмөр амтагдаж, хэл дарвигнаж, нүд аргаж, хоолой сэрвэгнэн загатнана. Толгой эргэж бие суларна. Амьсгаа давхцан хэмнэлээ алдаж айдас мэдрэгддэг. Эцэст нь ухаан алдаж, амьсгал бүрэн зогсоно. Хэрвээ хорны агууламж өндөр байх юм бол энэ бүхэн маш хурдан хугацаанд болж өнгөрдөг.

Синилийн хүчил

4 "Agent orange"

Ургамлын зэрлэг, навчийг унагаах зориулалттай синтетик гаралтай гербицид, дефолиантын нэгдлийг "Agent orange" хэмээн нэрлэсэн байдаг.  Энэ бодисыг Британий арми Малайн хойгийн дайнд, Америкчууд 1961-1971 онд Вьетнамын дайны үеэр хэрэглэсэн юм.

Америкийн цэргүүд ширэнгэн ойд нуугдсан партизануудыг чухам энэ бодисоор л хордуулж байлаа. Вьетнамын дайнд нийтдээ 72 сая литр "Agent orange" хэрэглэгдсэн аж. Суурин газрыг бөмбөгдөхийн өмнө эхлээд ийм хор цацдаг байжээ. Вьетнамын нийт газар нутгийн 14 хувь нь энэ хороор бүрхэгдсэн гэдэг судалгаа ч бий. Вьетнамын “Диоксинд хордогсдын нийгэмлэг"-ийн өгүүлснээр тус улсад нийт гурван сая хүн диоксинд хордож, 18 хүртэлх насны нэг сая орчим хүн генийн өвчтэй, эсвэл тахир дутуу болсон гэсэн аймшигт тоо гаргасан байдаг.

"Agent orange"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()