Стресс биеийн тань аль хэсэгт агуулагддаг вэ?

2019-01-26, 17:05
6,577

Стресс гэдэг зүйл бидний эрүүл мэнд, аж байдалд маш том нөлөө үзүүлдэг гэдгийг бид мэднэ. Сүүлийн үеийн судалгаагаар удаан хугацаанд үргэлжилсэн стресс нь биеийн тодорхой нэг хэсэгт хуримтлагдсан байдаг гэсэн сонирхолтой дүгнэлт гарчээ. Тиймээс үнэн хэрэгтээ сэтгэл зүйн байдлаас шалтгаалсан өвчин зовуурыг өөр эмгэгтэй андуурч буруу эмчилгээ хийх эрсдэл гарч магадгүй байх нь. Иймд уншигч та бүхэнд дээрх судалгааны үр дүнд гарсан гол ойлголтуудыг нэгтгэн хүргэе.

Стресс биеийн тань аль хэсэгт агуулагддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөр, хүзүү

Стрессээс шалтгаалан мөр, хүзүүний булчин чангарч агшдаг. Жишээ нь хүн стресстэх үед өөрийн мэдэлгүй мөрөө өргөдөг бөгөөд тийм байрлалын улмаас мөр, хүзүүний булчин чангарч, улмаар өвчин ордог байна. 

Мөр, хүзүү

2 Толгой

Стресстэх үед ихэвчлэн толгой таллаж юмуу дүйрч өвддөг шүү дээ. Стрессийн үед хүний биеийн ялгаруулсан химийн бодиснууд нөлөөлж байгаа нь тэр аж. Тэдгээр бодисууд нь тархин дахь мэдрэлийн болон цусны судаснуудад нөлөө үзүүлдэг байна.

Толгой

3 Гэдэс

Сэтгэл санааны байдалд бидний гэдэс хамгийн эхэнд хариу үйлдэл үзүүлдэг. Эрдэмтдийн үздэгээр стресс нь хүний нарийн, бүдүүн гэдсэн дэх бичил биетүүдийн ажиллагааг өөрчилдөг ажээ. Тодруулбал стрессээс шалтгаалан хоол боловсруулах хүчлийн ялгарал ихэсгэдэг байна.

Гэдэс

4 Нуруу

Стресс ихтэй үед хүмүүс өөрсдийн зуршил, зан ааш, тэр ч байтугай алхаа гишгээ, хэрхэн унтах, хэрхэн суух зэргээ өөрчлөх хандлагатай байдаг. Эдгээр нь нурууны булчинд муу нөлөө үзүүлдэг аж.

Нуруу

5 Эрүү

Та унтаж байхдаа шүдээ хавирдаг уу? Хэрэв тийм бол түүний хамгийн том шалтгаан нь стресс байх боломжтой. Стрессийн улмаас эрүүний хамгийн том булчин чангарч эрүүг хоёр тийш нь хөдөлгөж эхэлдэг байна.

Эрүү

6 Арьс

Сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж ялгарсан "стрессийн даавар" нь арьсыг маш мэдрэмтгий болгодог. Мөн тэрхүү даавар нь арьсны тосны булчирхайг идэвхжүүлснээр арьсны нүх сүв бөглөрөн тослогтож, улмаар батга гарах нөхцлийг бүрдүүлдэг аж.

Арьс

7 Нойр булчирхай

Архаг стрессийн нөхцөл байдалд хүний бие илүү их инсулин ялгаруулахын тулд нойр булчирхайнд дохио өгдөг байна. Инсулины хэт их ялгарал нь артерийн судсыг гэмтээх, жин нэмэхэд нөлөөлөх, чихрийн шижин үүсгэх нөхцлийг бүрдүүлэх аюултай.

Нойр булчирхай

8 Үе мөч, булчин, яс

Үе мөч, булчин өвдөх нь мөн л стресстэй холбоотой байж болно. Ерөнхийдөө сэтгэл санааны хямралд орох нь биеийн бүхий л хэсгийн өвчин эмгэгийг үүсгэдэг болохыг судалсан олон ажил бий. 

Үе мөч, булчин, яс

9 Зүрх

Сэтгэлээр унаснаас үүдсэн стресс цусны даралтыг ихэсгэж, зүрхэнд нөлөөлөх боломжтой. Удаан хугацаанд стресстэх нь зүрхний цохилтын хэмнэлийг өөрчилж зүрхний шигдээс болох аюулыг улам л ойртуулж байдаг.

Зүрх

10 Дархлааны систем

Стресстэх үед биеийн ялгаруулсан химийн бодисууд дархлааны системийн ажиллагаанд хсаад учруулж, цусан дахь тунгалаг эсний тоог багасгадаг аж.

Дархлааны систем

11 Биеэ хайрлаарай

Стресс үүсгэгч хүчин зүйлсээс бид тэр болгон амархан ангижирч чадахгүй ч стрессээс биеийн эрүүл мэндээ хамгаалж чадна. Үүний тулд:

  • Бясалгах. Чимээгүй газар суугаад амьдралдаа тохиолдсон жаргалтай мөчөө эргэн санаж, түүндээ хэдэн минутын турш төвлөрөн бодоорой. Хэдийгээр эхэндээ хялбар биш байсан ч гэсэн өдөрт хоёр удаа ингэж бясалгаснаар та стрессээс шалтгаалсан физикийн болон оюун санааны зовуураас ангижирч чадна.
  • Иллэг хийх. Мэргэжлийн массаж хийлгэх нь гайхалтай үр дүн үзүүлдэг. Гэхдээ энгийн өөртөө хийх иллэг ч таныг тайвшруулж чадна.
  • Дасгал хөдөлгөөн хийх. Биеийн идэвхтэй хөдөлгөөн хйиснээр эндорфин буюу аз жаргалын даавар биед ялгардаг.

Биеэ хайрлаарай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()