Уруул яагаад хуурайшиж, ам хатдаг вэ?

Уруул хуурайшиж, хагарах нь хамгийн төвөгтэй асуудлуудын нэг билээ. Ярих, хоол идэхэд хүртэл саад болж, зовиуртай байдал үүсгэдэг. Харин энэ нь "ам хатах" өвчний шинж тэмдэг бөгөөд эрхтэн арга хэмжээ авахгүй бол, хүндрэх аюултай аж. Ингээд та бүхэндээ уруул хуурайших нь ямар аюултай болохыг танилцуулъя. 

Уруул яагаад хуурайшиж, ам хатдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ам хатах өвчин

Шүлс нь амны хөндийн чийглэг орчныг бий болгохын зэрэгцээ хоол шингэх үйл ажиллагаанд оролцдог. Мөн амны хөндийд байгаа бактер, мөөгөнцрийг хяналтандаа байлгаж, халдварын голомт үүсэхээс урьдчилан сэргийлдэг бөгөөд хоол хүнсийг зажлах, залгих үйл ажиллагаанд оролцдог юм. Харин шүлсний ялгаралт багассанаас болж, уруул хуурайшиж, "ам хатах өвчин"-ий үндэс суурь тавигддаг байна. 

Ам хатах өвчин

2 Шалтгаан болон шинж тэмдэг

Ам хатах өвчний үед:

  • Уруул хагарна
  • Хэл хуурайшиж, аргана
  • Залгиур хоолой хатна
  • Зажлах, залгихад хүндрэлтэй болно
  • Ам халуу шатна
  • Хий ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илрэх болно. 

Энэ өвчний шалтгаан нь төрөл бүрийн эмийг их хэмжээгээр хэрэглэж байгаатай холбоотой юм. 400 гаруй төрлийн эм нь шүлсний булчирхайн үйл ажиллагааг алдагдуулдаг болох нь тогтоогдсон. Ихэвчлэн өндөр настай хүмүүс эмний хэт их хэрэглээнээс болж, ам хатах өвчтэй болдог. Та доор дурдах эмүүдийг их хэмжээгээр уувал шүлсний ялгаралт багасаж, ам хатах өвчтэй болох аюултай юм.

  • Өвчин намдаагч
  • Шээс хөөх эм
  • Цусны даралт багасгах эм
  • Антидепрессант
  • Багтрааны эм
  • Булчин сулруулагч эм

Мөн хавдрын туяа эмчилгээний цацраг,  хүзүү толгой орчмын гэмтлийн улмаас шүлсний булчирхай цочирч, "ам хуурайших", "шүлсний булчирхайн үйл ажиллагааг алдагдах"  гол шалтгаан болдог байна. Үүнээс гадна "Шёгрений синдром", "ДОХ", "чихрийн шижин", "Паркинсоны өвчин"-ий үед шүлсний ялгаралт буурч, ам хатаж эхэлдэг. Жилд 3 сая хүн тутмын 400 мянга нь тус өвчнөөр өвчилдөг бөгөөд эмэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолддог байна. 

Харин та өөрийгөө ам хатах өвчтэй гэж бодож байвал шүдний эмч эсвэл дотрын эмчид хандаж, зөвлөгөө хүсээрэй. Эмч танд заавар зөвлөгөө өгч, эмчилгээ хийн, ам хатах өвчнийг ор мөргүй алга болгох болно.

Шалтгаан болон шинж тэмдэг

3 Шүлсний ялгаруулалтыг сайжруулах аргууд

  • Чихэргүй бохь зажлах
  • Сүү болон нимбэгний шүүсийг өдөр тутамдаа хэрэглэх
  • Өдөрт 1.5 литр ус уух
  • Хоол идэх явцдаа ус эсвэл сүү ууж байх
  • Унтахдаа агаар чийгшүүлэгч асаах
  • Хийжүүлсэн ундаа болон чихэртэй ундаанаас татгалз
  • Согтууруулах ундааг хязгаарлах
  • Эмийн хэрэглээг хянах
  • Шүдээ сайтар угааж байх 

Шүлсний ялгаруулалтыг сайжруулах аргууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()