Уран гулгалтын спортын тухай сонирхолтой баримтууд

Сүүлийн үед уран гулгалтын спорт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд олны анхаарлыг ихээр татах болсон. Ийнхүү олны сонирхлыг татах тусам энэ спортын тухай олон асуултууд ундран гарч, хариултууд нь үнэхээр сонирхол татахуйц байгаа гэнэ. Ингээд энэхүү гайхалтай спортын талаар сонирхолтой баримтуудыг сонирхоцгооё.

Уран гулгалтын спортын тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад уран гулгалт хэмээн нэрлэх болсон бэ?

1990 оныг хүртэл уран гулгалтын тамирчид богино үзүүлбэртээ заавал мөсөн дээр нэгэн хээ зурж өрсөлдөх ёстой байжээ. Тэшүүрээр хээ зурахдаа заавал уян хатан, уран байдлаар зурах ёстой байв. Тиймээс ч үүнийг “заавал байх ёстой хөтөлбөр”, “сургууль” хэмээн нэрлэдэг байна. Шүүгчид мөсөн дээр хэрхэн дүрс зурж байгааг харж, түүгээрээ оноог нь өгдөг байсан бол хэсэг хугацааны дараа богино хэмжээний үзүүлбэрт энэ хэсэг заавал шаардлагатай зүйлсийн тоонд багтахаа больсон юм. Ингээд “уран гулгалт” хэмээн нэрлэх болжээ.

Яагаад уран гулгалт хэмээн нэрлэх болсон бэ?

2 Ямар үзүүлбэр хийхийг хориглодог вэ?

Уран гулгалтын тамирчдад тодорхой хийх ёстой үзүүлбэрийг заасан байдаг бөгөөд тамирчид ч аюултай хэний ч хаана ч хараагүй үзүүлбэр хийхээс болгоомжилдог юм.

1998 оны Олимпын наадмын үеэр Францын уран гулгалтын тамирчин Сурия Бонали хориотой үзүүлбэр буюу “хойшоо эргэх сальса”-г үзүүлсэн байна. Учир нь тэрээр үзүүлбэрийнхээ эхэнд хөл алдан унаж, их хэмжээний оноо алдсанаа мэдээд өөртөө оноо нэмж авахын тулд хориотой үзүүлбэрийг нэмсэн байна. Азаар тэрээр энэхүү үзүүлбэрээ амжилттай хийжээ. 

Уран гулгалтад хориотой үзүүлбэрт:

  • Хамтрагчийнхаа өөдөөс үсрэх
  • 4 болон түүнээс дээш үсрэлттэй каскад
  • Хамтрагчаа агаарт эргүүлж байх үед дахин эргэлт хийх
  • Мөсөн дээр хэвтэх, хоёр өвдгөөрөө мөсөн дээр суух гэх мэт.

Ямар үзүүлбэр хийхийг хориглодог вэ?

3 Тамирчид тэшүүрэн дээр яагаад трико өмсдөг вэ?

Ихэнхдээ тэшүүр дээр зөвхөн эмэгтэйчүүд л трико өмсдөг. Үүний гол шалтгаан нь:

  • Үндсэн шалтгааны нэг нь тэшүүрээ элэгдлээс хамгаална. Нэг улиралд уран гулгалтын тамирчид нэг л тэшүүр элээхийг боддог бөгөөд тэшүүрээ хамгаалахын тулд, эсвэл элэгдсэн тэшүүрээ далдлахын тулд трико өмсдөг байна.
  • Бас нэгэн шалтгаан нь трико өмссөнөөр тэшүүрийн үдээс сулрахаас сэргийлдэг юм. Ийнхүү гутлаа хамгаалсан тохиолдолд үдээс задрах, сулрана гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ сүүлийн үед уран гулгалтын тамирчид үдээсээ тусгай скочоор хамгаалж байгаа.
  • Эцэст нь тэшүүрийн гадуур трико өмсөх нь хөлийг илүү урт харагдуулдаг. 

Тамирчид тэшүүрэн дээр яагаад трико өмсдөг вэ?

4 Үсрэлтийн нэр хэрхэн үүссэн бэ?

Ихэнх үсрэлтийг тухайн үсрэлтийг санаачлагчдын нэрээр нэрлэдэг байна. Жишээлбэл: "Сальхов" үсрэлтийг Шведийн уран гулгалтын тамирчин Уильрих Сальхов, "акселийг" норвегийн уран гулгалтын тамирчин Аксел Паульсен, "риттбергерийг" германы уран гулгалтын тамирчин Вернер Риттбергер, "лутцыг" австрийн уран гулгалтын тамирчин Алоис Лутц нар анх зохиожээ.

Зөвхөн хоёр үсрэлт л өөр түүхтэй. "Флип" нь англи хэлний “flip” буюу нясалж байгаа мэт дуу авиа гэсэн утгатай үгнээс гаралтай бөгөөд энэхүү үсрэлтийг хийхэд “няслах” чимээ сонсогддог болохоор ийнхүү нэрлэжээ. Харин "тулуп" үсрэлт нь “toе” болон "loop" гэсэн хоёр үгнээс гаралтай бөгөөд өлмий дээрээ гогцоо хийх гэсэн утгатай аж.

Үсрэлтийн нэр хэрхэн үүссэн бэ?

5 Уран гулгалтын тамирчдын толгой эргэдэггүй гэж үү?

Үнэн хэрэгтээ тэдний толгой эргэдэг ч огт бэлтгэлгүй хүнээс бага эргэдэг байна. Олон жилийн турш дасгал сургуулилт хийсний дараа уран гулгалтын тамирчдын бие нь дасаж ийнхүү олон төрлийн харайлт, үсрэлт хийхэд толгой нь бага хэмжээгээр эргэдэг болдог аж. Оросын уран гулгалтын дасгалжуулагч  Алексей Мишин инженерүүдтэй хамтран нэгэн аппаратыг бүтээсэн бөгөөд энэхүү аппарат нь тамирчдыг тэнцвэрээ олоход туслахад зориулсан хөдөлгүүртэй гэнэ. ​

Уран гулгалтын тамирчдын толгой эргэдэггүй гэж үү?

6 Хийхэд хамгийн хэцүү үсрэлт юу вэ?

Тамирчид мөсөн дээр үсрэлт хийх үедээ бүх биеэрээ маш их ачаалал мэдэрдэг. Сүүлийн үед эрэгтэй уран гулгалтын үзүүлбэрт дөрвөлсөн харайлтыг амжилттай гүйцэтгэх тохиолдолд хамгийн өндөр оноог авах боломжтой болжээ. Тухайлбал, америкийн тамирчин Нэтан Чен зургаан үсрэлтийг нэг дор, нэг үзүүлбэрт үзүүлсэн байна. Эрчүүд акселаас бусад бүх төрлийн дөрвөлсөн харайлтыг хийдэг.

Харин эмэгтэйчүүдийн хувьд дөрвөлсөн үсрэлт төдийлөн газар аваагүй бөгөөд хамгийн анх эмэгтэйчүүдийн дунд энэхүү үсрэлтийг Японы тамирчин Мики Анда хийжээ. Дөрвөлсөн үсрэлтийг хийж гүйцэтгэсэ хамгийн алдартай тамирчид нь Оросын тамирчин Александра Трусова болон Анна Щербакова нар юм. Одоогийн байдлаар энэхүү үзүүлбэр аливаа нэгэн наадмын заавал шаардлагатай үзүүлбэрт багтдаггүй юм. Учир нь хийхэд маш хэцүү.

Гурвалсан аксель нь урагш хөдөлсөн хөдөлгөөнөөр эхэлдэг учир 3,5 эргэлттэй байдаг. Гэхдээ энэ үзүүлбэрийг үзүүлэхэд нэлээд хүнд байдаг учир дөрвөлсөн акселийг одоогийн байдлаар хийсэн хүн байхгүй. Ихэнхдээ эрчүүд гурвалсан аксель үсрэлтийг хийдэг бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд цөөн тамирчид энэ үзүүлбэрийг үзүүлсэн байдаг. Оросын тамирчин Елизавета Туктамышева болон японы тамирчин Рика Кихира нар гурвалсан акселийг үзүүлж чадна.

Хийхэд хамгийн хэцүү үсрэлт юу вэ?

7 Уран гулгалтад зөвхөн эрэгтэй, эмэгтэй эсвэл хос үзүүлбэр л байдаг уу?

Уран гулгалтын тамирчид 5 төрлөөр өрсөлдөх боломжтой. Үүнд: Эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, хос уран гулгалт, спорт бүжиг болон багийн уран гулгалт багтана. Багийн уран гулгалтын тэмцээнийг албан ёсоор олимпын наадамд оруулаагүй боловч тусгай тэмцээн байдаг.

Үүнээс гадна 4 хүн хос хосоороо мөсөн дээр үзүүлбэр үзүүлдэг бөгөөд энэ нь Канад, Америкт илүү алдартай.

Уран гулгалтад зөвхөн эрэгтэй, эмэгтэй эсвэл хос үзүүлбэр л байдаг уу?

8 Уран гулгалтын түүхэн дэх хамгийн алдартай тамирчид хэн бэ?

Хэрвээ авсан алтан медалийн тоогоор дүгнэвэл энэ нь дараах байдлаар харагдана.

  • Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Норвегийн тамирчин Соня Хени багтах бөгөөд тэрээр 1928, 1932, 1936 онуудад дараалан түрүүлж алтан медалийн эзэн болж байжээ.
  • Харин эрчүүдийн хувьд Шведийн тамирчин Йиллиса Графстрем 3 удаа олимпын наадамд түрүүлж, нэг удаа мөнгөн медаль хүртэж байсан гэнэ.
  • Оросын тамирчин Евгения Плющенко Турины алт, Сочигийн багийн төрөлд алтан медаль, 2 мөнгөн медаль хүртэж байжээ.
  • Мөсөн дээрх бүжгийн үзүүлбэрт Тесса Вертью, Скотт Моир нар 3 удаа олимпын аварга болж байсан юм. 2010 болон 2018 оны ганцаарчилсан төрөл, 2018 оны багийн төрөлд ийнхүү ялалтыг байгуулж байсан аж.  
  • Бас нэгэн алдартай эмэгтэй бол Ирина Роднина бөгөөд тэрээр өөрийн хамтрагч болох Алексей Уланов, Александр Зайцев нартай хосын төрөлд 3 удаа ялалт байгуулсан юм.

Уран гулгалтын түүхэн дэх хамгийн алдартай тамирчид хэн бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()