Сар шинээс өмнө амжиж хийлгэх арьс, гоо сайхны шилдэг 5 үйлчилгээ

Энх мэндээ мэдэлцэж, элгэн саднаараа золгодог сар шинийн баяр тун удахгүй болох гэж байна. Баяраар хүн бүр хамгийн дэгжин дээл хувцсаар гоёж, өнгөлөг сайхан байхыг хүсдэг. Хүссэн гоёлоо өмсөөд, өөртөө итгэлтэй, нүүр дүүрэн явахад тань туслах гоо сайхны шилдэг 5 эмчилгээ үйлчилгээг Beau Monde арьс гоо заслын эмнэлгийн зүгээс санал болгож байна. Тус эмнэлэг эдгээр үйлчилгээнүүддээ баярын онцгой хямдрал зарлаж бүсгүйчүүддээ бэлэг барьж байгаа юм.

Сар шинээс өмнө амжиж хийлгэх арьс, гоо сайхны шилдэг 5 үйлчилгээ

1 DQ CELL тарилга + CO2 фракцийн лазер

Манай орны эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр хүмүүсийн арьс сэвх нөсөөтэй болох, батгажилтаас үүссэн сорвижилт, нүхжилтийн асуудал түгээмэл тохиолддог. Энэ асуудлыг шийдэх хамгийн шалгарсан арга бол лазерын эмчилгээ юм. БНСУ-ын алдарт DQ CELL тарилгыг CO2 фракцийн лазертай хавсран хийж арьсны эсийн түвшинд үйлчлэн богино хугацаанд гайхалтай үр дүнг үзүүлэх эмчилгээгээ Beau Monde эмнэлэг нэвтрүүлжээ.  

DQ CELL тарилга нь БНСУ-д сүүлийн үед хамгийн үр дүнтэйд тооцогдож байгаа бөгөөд PDRN+GLUTIATHIONE+HYALURONIC ACID гэсэн 3 төрлийн уургаас бүрддэг. Энэхүү тарилгыг шинэ үеийн лазер эмчилгээтэй хослуулан хийснээр бүрэн арилах боломжгүй гэгддэг арьсны нүхжилт, пластик мэс заслаас үүдэлтэй сорвиноос эхлээд бүх төрлийн сорвижилт, язралт, сэвх, үрчлээг өндөр үр дүнтэй арилгах боломж нээгдсэн байна. 

DQ CELL тарилга + CO2 фракцийн лазер

2 Залуу насны гоо үзэсгэлэнг сэргээх коллаген үүсгэгч утас

Мэс засалгүйгээр арьсыг өргөж, залуужуулах хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй эмчилгээ бол коллаген үүсгэгч утас юм. Тус утсыг нүүр болон биеийн бусад хэсэгт хялгасан үрчлээг арилгах, залуужуулах зорилгоор суулгадаг бөгөөд эмнэлэгт хэвтэхгүйгээр богино хугацаанд өндөр үр дүн өгдөг. Тиймээс сар шинээс өмнө амжиж хийлгэхэд хамгийн тохиромжтой үйлчилгээний нэгд зүй ёсоор орно. Энэхүү үйлчилгээг арьс суларч эхэлсэн үеэс хийлгэх боломжтой бөгөөд унжиж суларсан арьсыг эрчимтэйгээр, богино хугацаанд өргөж татдаг. Мөн арьсны хөгшрөлтийг 3-5 жилээр зогсоодог. /Утас суулгасан хугацаанд нэмж үрчлээ үүсч, хөгшрөлт явагдах нь бага байдаг/. Мэс хүргэхгүйгээр 90 минутын дотор залуу сайхан, өнгөлөг, толигор арьстай болохыг хүссэн, арьсаа хайрлан хамгаалж залуу төрхөө удаан хадгалахыг зорьсон хүн бүрт тохирох эмчилгээний төрөл юм. 

Залуу насны гоо үзэсгэлэнг сэргээх коллаген үүсгэгч утас

3 Хүчилтөрөгчийн цогц аппарат + алттай маск

Хүчилтөрөгчийн цогц аппарат + алттай маск

Нэг удаагийн оролтоор арьсны өнгийг сэргээж, суларсан хэсгийг өргөж чангалаг, толигор булбарай арьсыг бэлэглэх үйлчилгээ байдаг гэвэл та итгэх үү. Энэ бол хүчилтөрөгчийн цогц аппарат болон алттай масны хавсарсан үйлчилгээ юм. Хүчилтөрөгчийн цогц аппаратад орсоноор арьсны гүн цэвэрлэгээ, тосон массаж, халуун бигнүүр, хүчилтөрөгч бүхий усан массаж, ЛЕД гэрлийн эмчилгээ зэрэг 7 үйлчилгээг хийдэг. Ингэснээр арьсыг эрчимтэй цайруулж сэвх нөсөө бүдэгрүүлж, арьсны уян хатан байдлыг сайжруулдаг. Холлвудын сахиусан тэнгэрүүдийн сайхан арьсны нууц гэгддэг 24 кратын алтан ялтсыг нано түвшинд бэлтгэж арьсанд нэвчүүлэх замаар хийгддэг тансаг зэрэглэлийн үйлчилгээг хослуулсанаар гайхалтай үр дүнд хүрнэ. Энэхүү эмчилгээг авсны дараа арьс цайрч, дээд зэргийн чийншил өгч, хүнд металь болон гоо сайхны бүтээгдэхүүний хор гадагшилдаг байна.  

4 Залуу насны үзэсглэнг эргүүлэн авчрах “Ulthera” аппарат

Унжиж, суларсан булчинг ямар ч мэсгүйгээр өргөж чангалах шилдэг үйлчилгээ бол энэхүү аппаратын үйлчилгээ. “Ulthera” аппарат нь өндөр нягтаршилтай төвлөрүүлсэн хэт авиан тусламжтайгаар нүүрний булчинг чангалан арьсыг өргөж залуужуулах дэвшилтэт технологи юм. Ямар ч мэс хүргэлгүй арьсны булчингийн гүн давхаргад хүрч, өндөр үр дүнтэйгээр чангалан, цаг хугацааг ухраасан мэт залуужуулдаг учраас “Мөнхийн залуу насны нуцц” хэмээн нэрлэдэг. Аппаратанд орсны дараа хавдаж улайх, хөхрөх гэх мэт таагүй нөлөө үүсдэггүй давуу талтай. “Ulthera” нь дэлхий даяар мэсийн бус арьс чангалах болон үрчлээ арилгах эмчилгээний стандарт арга болон хүлээн зөвшөөрөгдөөд байна. 

Залуу насны үзэсглэнг эргүүлэн авчрах “Ulthera” аппарат

5 Мезотерапи үйлчилгээгээр тэргүүлэгч Surface-Paris

Францын Surface Paris брэндийг Beau Monde эмнэлэг Монголд албан ёсоор оруулж иржээ. Нажилт болон агаар салхины нөлөөгөөр өнгөө алдаж хуурайшсан арьсыг гэрэлтсэн тунгалаг, чийглэг булбарай болгох сонгодог брэнд бол Surface-Paris. Энэхүү брэндийн MESO-GLOW болон  MESO-BRIGHT  бүтээгдэхүүн нь мэргэжлийн эмнэлэгт хийгддэг мезотерапи эмчилгээнээс үүдэлтэй. Бүтээгдэхүүнийг  5 долоо хоног хэрэглэдэг бөгөөд арьсыг гялалзуулж, хөгшрөлтийг удаашруулан арьсанд дээд зэргийн гүн чийгшил өгдөг. Мөн MESO эмчилгээ нь гиалуроны хүчил, витамин болон эрдэс амин дэмд суурилсан маш тэжээллэг бөгөөд чийгшүүлэх болон сэргээн сайжруулах шинж чанарыг агуулдаг онцлогтой. Тиймээс сар шинээс өмнө тус брэндийн эмнэлгийн эмчилгээ болоод гэрээр хэрэглэдэг бүтээгдэхүүнийг заавал туршиж үзэхийг зөвлөж байна.  
Beau Monde эмнэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэхүү пэйж хаяг руу хандаарай.

https://www.facebook.com/BeauMondeClinic/  

Холбоо барих утас: 7555-1188, 9999-3612  

Мезотерапи үйлчилгээгээр тэргүүлэгч Surface-Paris

6

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.