Эмээ, ээж нарын эмчилгээний аргууд үнэндээ хэр үр дүнтэй вэ?

Орчин үеийн хүүхдүүд ханиад, харшил гэх мэт маш олон төрлийн өвчнөөр өвчлөх нь элбэг болсон. Дээр үед ч гэсэн энэ байдал ажиглагддаг байсан ч бидний эмээ, ээжүүд ардын уламжлалт аргаар биед хоргүй байдлаар эмчилгээ хийдэг байсныг та санаж байна уу? Ингээд эрт дээр үеийн эмчилгээний аргуудыг дахин нэг сэргээж санацгаая.

Эмээ, ээж нарын эмчилгээний аргууд үнэндээ хэр үр дүнтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Горчичник буюу гич

Гичийг мэдэхгүй хүн гэж байхгүй биз. Цаасан дээр түрхсэн гичийг халуун усанд норгож цээж, хөлийн ул, нуруун дээр тавих, цайнд найруулаад хөлийг дүрэх гэх мэт арга байх бөгөөд үүний дараа дулаан хөнжилд орж, зузаан оймс өмсөх хэрэгтэй байдаг. Энэ нь ханиад томууг эдгээх, ядаргаа тайлах гайхалтай арга байв.

Шинжлэх ухааны талаас авч үзвэл гич нь арьсны сүвийг нээж, хөлсний булчирхайг идэвхжүүлдэг бөгөөд ингэснээр биеэс хорт бодисууд гадагшилдаг. Ингэснээр цусны эргэлт сайжирч, өвчин намдааж, стрессийг бууруулж, ханиад томууг анагаах үр дүнтэй. 

Горчичник буюу гич

2 Сармисаар утлага хийх

Ханиад хүрэх, хамар битүүрэх үед сармисаар утлага хийх нь хамгийн шилдэг арга байдаг. Үүнээс гадна хамар битүүрэх үед халуун өндгөөр хамраа халаах нь битүүрлийг ор мөргүй арилгах болно.

Шинжлэх ухааны талаас авч үзвэл сармис нь байгалийн бактери устгагч бөгөөд няцалсан үед нь ялгардаг аллицин хэмээх бодис үрэвслийг анагааж, нус шингэлэн хамрын битүүрлийг арилгадаг байна.

Сармисаар утлага хийх

3 Бумба тавих

Цусны даралт бууруулах, стресс багасгах, ханиад, хатгааны эсрэг хамгийн шилдэг эмчилгээ бол шилээр бумба тавих явдал юм. Вазелин түрхсэн нуруун дээр спиртээр ариутгаж, галын дөлөөр халаасан шилийг тавина.  Энэ байдалтай 30 минут орчим суух бөгөөд ихэнхидээ шилнээс хөх, эсвэл улаан толбо үлддэг. Орчин үед ч гэсэн энэ аргыг ашигладаг хүмүүс цөөнгүй.

Эртний Хятадаас гаралтай энэхүү эмчилгээ нь цусны эргэлт сайжруулах, эдийн гүнд массаж хийх, шинэ эд үүсгэх, эсийн нөхөн төлжилтөд нөлөөлөх чадвартайг тогтоожээ.

Бумба тавих

4 Йодоор тор зурах

Ханиад хүрсэн эсвэл тодорхой нэг өвчтэй газар йодоор тор зурж өвчнийг эдгээдэг байсан үеийг та санаж байна уу.

Иод нь шарх эдгээхийн зэрэгцээ арьсанд шингэхдээ эдийг халаах байдлаар өвчин үүсгэгч бактерийг устгаж, биеийн тэрхүү хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг байна.

Йодоор тор зурах

5 Хоолой зайлах

Хоолойны өвчин эхлэх үед л давстай, эсвэл хүнсний содатай усаар хоолойг зайлахад л хангалттай. Онцгой нөхцөлд дусал йод, эмийн ургамлын хандыг нэмнэ.

Ийм байдлаар зайлснаар давс хоолойны гадаргуу дээр наалдаж, бактерийг угаан өвчин намдаах үүргийг гүйцэтгэдэг нь хэд хэдэн судалгаагаар батлагджээ. Харамсалтай нь вирусын гаралтай өвчнийг дан ганц давстай усаар эдгээх боломжгүй аж.

Хоолой зайлах

6 Зөгийн балтай сүү

Хүүхэд халуурах үед халуун сүүг зөгийн бал болон бөөрөлзгөнөтэй уулгахад халууныг нам дардаг байжээ.  Энэхүү сүүг уугаад дулаан хөнжил дор орж, аль болох хөлрөхийг хичээнэ.  Дээр үед энэ аргаар хэт халалт үүсэх магадлалтай байсан гэдгийг мэддэггүй байсан ч үргэлж үр дүнгээ үзүүлж байсан аж.

Зөгийн балтай сүү

7 Марганцын уусмал

Марганцын уусмал их хэмжээгээр ууснаар хордлогыг эмчилж байсан бөгөөд марганц нь антисептик үйлчилгээтэй юм. Энэхүү арга нь ходоод угаахад хамгийн тохиромжтой арга байжээ.

Марганцын уусмал

8 Ногоон түрхлэг (метилин)

Хүн бүр л салхин цэцэг өвчнөөр өвчилж байсан биз. Энэхүү загатнасан батга мэт зүйл дээр спирт агуулсан ногоон зүйл түрхэж, загатналтыг арилгадаг байсан аж. Харин европчууд ногоон түрхлэгийн шидэт чанарт огт итгэдэггүй байсан гэнэ.

Энэхүү бодис (Triarylmethane) нь үнэндээ бөс барааны будаг бөгөөд спирттай хольсноор халдваргүйжүүлэгч шинжтэй болдог. Гэхдээ залгисан, нүд рүү орсон үед маш аюултай.

Ногоон түрхлэг (метилин)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()