1
Хатан хааны тайлагдаагүй нууц
Элизабет I хатан хаан огт гэрлэж байгаагүй. Гэхдээ тэр үнэхээр "ариунаараа" байсаар өөд болсон эсэх нь өдийг хүртэл маргаан дагуулдаг. Тэрээр 1558 онд хатан хаанд өргөмжлөгдсөнөөс хойш, түүнийг нууц хүнтэй гэх цуу дэгдэж эхэлжээ.
Тэдгээрээс хамгийн алдартай нь Роберт Дудли (Robert Dudley) юм. Хэдийгээр Дудлигийн эхнэр 1560 онд шатны доор хүзүүгээ хугалуулсан байдалтай нас барсан байсан ч, олон түмэн хатан хаан алуурчин нь мөн үү гэдгээс илүү, хатан хаан онгон уу гэдэгт анхаарч байлаа. Энэ асуултын хариулт нь өдийг хүртэл нууц хэвээр байгаа юм.
2
1817 оны өв залгамжлах өрсөлдөөн
Жорж III хаан 1776 онд АНУ-ыг алдсан бол, 1810 онд эрүүл ухаанаа алдсан юм. Гэвч түүний хамгийн том алдаа нь өөрийн 9 хүүгээ өв залгамжлагч болохын тулд удам сайтай, нэр хүндтэй эмэгтэйтэй гэрлэ хэмээн ятгасан нь байлаа.
Үүний уршгаар түүний том хүү, ирээдүйн Жорж IV хаан 1795 онд хайргүй хүнтэйгээ гэрлэж, хүүтэй болсон ч, хүү нь 1817 онд нас баржээ. Ингэснээр бусад дүү нар нь хаан ширээний төлөө өрсөлдөж, найз бүсгүйчүүдээ хаян, Европын гүнжүүдтэй гэрлэсэн байна. Энэ өрсөлдөөний ялагч нь Жорж III хааны гурав дахь хүү, ирээдүйн хатан Викториягийн аав Эдвард болсон нь ирээдүйн сүйрлийг авчирсан билээ.
3
Хатан Каролины шүүх хурал
Дээр дурдсан Жорж III хааны хүү, Жорж IV 1820 онд хаан ширээнд заларчээ. Шинэхэн хаан өөрийн хатан, тухайн үеийн Брунсвийкийн гүнж Каролинаас 20 гаруй жил тусдаа амьдарсан байна. Учир нь тэр аавынхаа ятгаснаар заавал аль нэг улсын гүнжтэй гэрлэх ёстой байсан тул, Каролинтай гэрлэсэн ч тэрээр түүнд хайргүй төдийгүй бүр үзэн яддаг байжээ. Тиймдээ ч Жорж хаан Каролинийг хаан ширээнд ойртуулахыг хүсээгүй байна. Улмаар Жорж IV хаан олон түмэн өөрийнх нь эсрэг байхыг мэдэж байсан ч, садар самуун явдлаар салах эрх зүйн үндэслэл гарган, Каролинийг шүүхэд өгчээ.
4
Хунтайж Чарльз, гүнж Диана нарын ээдрээт хурим
Уэльсийн хунтайж Чарльз, Диана гүнж нар эхэндээ дотно харьцаатай байсан ч, 1992 онд хосууд салсны дараа олон нийтэд бие биенийхээ үнэнч бус байдлын талаар зарлаж эхэлжээ. Энэ талаар Диана гүнж дэлхий нийтэд “Хунтайжийн гэрлэлт зайлшгүй гурван удаа болох болно” хэмээн алдарт үгээ хэлсэн байна. Удалгүй Диана гүнж 1997 онд Парист машины ослоор нас барснаар тэдний талаарх цуу үг, хэл ам нь дуусгавар болжээ. Үүний дараа Чарльз хунтайж Камиллатай гэрлэсэн нь Диана гүнжийн хэлсэнчлэн гурав дахь гэрлэлт болсон байна.
5
Эдвард VIII хаан ширээнээс татгалзсан шалтгаан
Эдвард VIII хаан суудлаасаа татгалзсан нь шуугиан дэгдээж, олон таамаглалыг бий болгосон байдаг. Гэвч үүний хамгийн том шалтгаан нь хайр сэтгэл байжээ.
1936 онд шинэ сонгогдсон Эдвард хаан Америкийн нийгэм судлаач Валлис Симпсон гэх хоёр удаа салсан эмэгтэйтэй гэрлэхээр шийдсэнээ зарлажээ. Гэвч тэдний гэрлэлт удалгүй бүтэлгүйтсэн байна. Учир нь тухайн үед салсан хүнтэй гэрлэх нь иргэний хуулийн болон шашны номлолын аль алинд нь харш байжээ. Тийм ч учраас Эдвард жил хүрэхгүй хугацаанд хаан ширээнд суухдаа асар их шүүмжлэлд өртөж, эцэст нь тэрээр хаан суудлаасаа буун, хайр сэтгэлээ сонгосон байна.
6
Гүнж Маргаретын тогтворгүй хайр дурлалын амьдрал
Гүнж Маргаретэд өөрийн эгч Элизабетад II хэзээ ч байгаагүй эрх чөлөөг эдэлж, хүссэнээрээ амьдрах боломж олдсон юм. Түүний эрх чөлөөгөө эдэлсэн хамгийн эхний алхам нь Питерс Таунсенд (Peter Townsend)-тай гэрлэсэн явдал байлаа. Таунсенд 1952 онд эхнэрээсээ салж, гүнж Маргаретэд гэрлэх санал тавьсан ч, олон нийтийн хэл ам, шуугиан тэсвэрлэхэд бэрх байснаас тэд салжээ. Харин 1960 онд гүнж Антони Армстронг Жонстай гэрлэсэн ч төд удалгүй хоёр тийш болсон байна.
7
Элизабет II хатны “харш жил”
1992 он бол Элизабет II хатны хувьд аймшигт “харш жил” болон түүхэнд үлдсэн юм. Учир нь энэ жил хатны дөрвөн хүүхдийн гурав нь (хунтайж Чарльз, Ханхүү Эндрю, Гүнж Аннэ) гэрлэлтээ цуцлуулсан юм. Үүгээр ч зогсохгүй гүнж Аннэ хуучин нөхөр нь амьд байсаар атал, тэр жилдээ дахин өөр хүнтэй гэрлэжээ. Энэ нь Их Британийн хааны удмын түүхэнд гүнж нөхрөөсөө салж өөр хүнтэй гэрлэсэн анхны тохиолдол болсон тул маш их шуугиан тарьжээ.
8
Чарльз хунтайжийн дахин гэрлэлт
2005 онд хунтайж Чарльз хуучин эхнэр Дианатай гэрлэхээсээ өмнө хайртай байсан эмэгтэй болох Камиллатай дахин гэрлэжээ. Энэ нь хааны удмын хүн дахин гэрлэсэн анхны тохиолдол байгаагүй ч (дээр дурдсанчлан гүнж Аннэ өмнө нь дахин гэрлэсэн), ирээдүйн хаан болох хунтайж хүн дахин гэрлэсэн анхны тохиолдол болсон юм. Тухайн үед Камилла ч мөн хуучин нөхөр болох Эндрю Паркер Боулес нь амьд байсаар байхад Чарльз хунтайжтай гэрлэсэн байна.
9
Гүнж Камилла
Хунтайж Чарльз хаан ширээнд суух үед, түүний эхнэр Камилла “хааны хатан” цол авах нь тодорхой байлаа. Тэд гэрлэсний дараа Чарльз хунтайж өөрийн албан ёсны цахим хуудаснаа "Намайг засгийн эрхэнд гарах үед Камилла “хааны хатан” хэмээн нэрлэгдэх болно" гэж бичжээ. Хэдийгээр тэр гүнж Дианаг нас барсны дараа түүнд хайртай, бишрэн хүндэлдэг ард түмнийхээ уй гашууг тайтгаруулахаар оролдож байсан ч, дээрх мэдэгдлийг зоригтой хийсэн юм. Мэдээж энэ нь түүний нэр хүндийг унагаж, удалгүй ямар ч эрх мэдэлгүй болоход хүргэжээ. Энэ бүхний эцэст хунтайж өөрийн цахим хуудаст бичсэн мэдэгдлээ устгасан байна.
10
Гүнж Беатрисийн ( Beatrice) одоогийн найз залуу
Эзэн хааны эрхэм гүнж Беатрисийн шинэ найз залуу бол Эдоардо Мапелли Моззи (Edoardo Mapelli Mozzi/)юм. Тэдний харилцаа ямар нэг шуугиан дэгдээгээгүй. Гэвч гүнжийн найз залуу Эдо өмнө нь Хятад-Америкийн архитектор Дара Хуангтай гэрлэж байсан төдийгүй тэд 2 настай хүүтэй юм. Гэвч ихэнх хүмүүс гүнж Беатрис Эдог хүүгийнх нь ээжээс салгасан гэж үздэг.
11
Хунтайж Харригийн нацист хувцаслалт
2005 онд хунтайж Харри яг нацистууд шиг хувцасласан нь олны дургүйцлийг хүргэжээ. Гэвч түүний энэ мэдрэмжгүй хувцаслалт нь хааны удмыг нацистуудтай холбоотой мэт сэтгэгдэл төрүүлсэн анхны тохиолдол биш байлаа. Учир нь, өмнө нь Эдвард VIII хаан нацист бүлгийн гишүүдтэй холбоо тогтоож байсан мөн хунтайж Филиппийн эгч нар Герман хүмүүстэй гэрлэж байсны зарим нь нацистууд байжээ. Харин хунтайж Харригийн хувьд нацист маягаар хувцасласан нь өнөөгийн хааны гэр бүл нацист бүлгүүдтэй холбоотой гэсэн үг биш бөгөөд хунтайж болон түүний хатан үүнийхээ төлөө олон түмнээс уучлалт хүссэн юм.
12
Меган Марклын хааны ордонд өнгөрүүлсэн эхний жил
Мэдээж ямар ч хүний хувьд жирийн нэгнээс хааны гэр бүлийн гишүүн болох нь хэцүү зүйл. Тиймдээ ч Английн гүнгийн авхай Меган Марклын хааны ордонд өнгөрүүлсэн эхний жил нэлээн хүнд хэцүү, сорилттой жил байжээ. Мөн Меган Маркл гүнгийн авхай болохын хувьд угсаа залгамжлах ханхүү төрүүлэх нь түүний үүрэг гэх зэрэг олон шалгуур, үүрэг хариуцлага түүнд оноогдож байгаа аж.
Гэхдээ ордны ажилтнуудын өгүүлснээр бол Меган Кэйт Миддлтон хоёр хоорондоо таарч тохирдоггүй, мөн Меганыг хамт байхад хэцүү ааштай нэгэн гэж хэлжээ.