Олон удаа үхлээс мултарсан аймшиггүй зоригтой эрс

“Энэ хорвоо дээр үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн” гэж Бен Франклин нэгэнтээ хэлсэн байдаг. Гэвч энэ бас яг үнэн биш гэдгийг амьдрал харуулсан тохиолдол нэг биш. Гарцаагүй үхэл ч хүнийг тойрон гарах, үхэл өөрөө ч хүнийг мөнх болгох тохиолдол байна. Өөрийн бүхий л амьдралдаа  үхлээс ямагт зугтаж байж боломгүй гайхамшигт түүх үлдээсэн таван хүний тухай энд өгүүлнэ. Эд бол хатуу бэрхийг туулж, амьд мэнд үлдэх аргагүй бэрхийг туулан урт удаан насалсан хүмүүс.

Олон удаа үхлээс мултарсан аймшиггүй зоригтой эрс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гар бөмбөгөнд өртөөд амьд үлдсэн Жек Лукас

Америкт төрж өссөн 14 настай Жаклин “Жек” Лукас үеийнхнээсээ хамаагүй том биетэй хүүхэд байлаа. Бурхны энэ бэлгийг ашиглан сагсан бөмбөгийн од тамирчин болохын зэрэгцээ боксоор хичээллэж хожим тэнгисийн явган цэрэг болохоор сэтгэл шулууджээ. Хэдий тухайн үед дөнгөж 15 настай байсан ч 82 кг жинтэй байсан учир офицерууд түүнийг хэдийнээ 17 хүрсэн гэж итгэсэн байна. Ингээд тэр Сувдан Эргийг зорих нь тэр. Анх удаагаа сумны шарх авахдаа тэрээр ангиа орхин явж, оргодол болон эрэн сурвалжлагдаж эхэлжээ. 

Гар бөмбөгөнд өртөөд амьд үлдсэн Жек Лукас

Гэсэн хэдий ч тэрээр сайн дураараа фронтод эргэн ирсэн, бас насанд хүрээгүй  түүнийг цэргийн шүүхээр оруулж чадаагүй байна. Түүнд ямар ял шийтгэл оноох вэ хэмээн ангийн захирагчид толгойгоо гашилгаж байхад тэрээр харин ч баатар болох нь тэр. Учир нь ангидаа эргэж ирээд Лукас Япон руу тэнгисийн явган цэрэг тээвэрлэж явсан "USS Deuel" хөлөгт нуугдаад суучхаж.

Ингээд Иводзимед болсон тулалдааны үеэр Америкийн цэргийн нуувч руу олон тооны гар бөмбөг шидэж байв. Эдгээр бөмбөгийн нэг нь яг Лукасын нөхдийн нуувч руу нисээд иржээ.  Лукас удаан бодсонгүй гар бөмбөгийг шууд л биеэрээ халхлаад хэвтсэн байна. Гайхамшигтай нь бөмбгөнд өртсөн Лукас тэндээс амьд үлдэж олныг гайхшруулжээ. Тэр АНУ-ын цэргийн дээд медалиар шагнуулсан бөгөөд их сургуулиа төгсөөд армид эргэн ирсэн байна. Гэхдээ энэ удаа тэрээр десантын ангид оржээ. 

2 Дур зоргоороо амьдарсан хүн - Петер Фрейхен

Дани улсын иргэн Арктик судлаач Петер Фрейхен гадаад төрхөөрөө ч олноос онцгой яг баавгай шиг том биетэй хүн байжээ. Энэ аварга Фрейхен өөрийнхөө энэ том биеийг хэзээ ч муу үйлст ашиглаагүй юм. Тэр ямагт сайн зүйл хийж, бусдад тусалдаг нэгэн байлаа.

1906 онд 20 настай Фрейхен анагаах ухааны сургуулиа орхин Гренландыг судлахаар нохой чаргаар гарч өгчээ. Тэнд тэр анхны эхнэртэйгээ танилцан хүү, охин хоёртой болсноо цагаан толгойн бараг бүхий л үсгээр нэрлэж хүүдээ Мекусака Аватака Игимакссусукторангуапалука гэж нэрлэсэн бол охиноо Пипалук Жетт Тукумингуак Касалук Палика Хагер хэмээх нэр хайрлажээ.

Хэдий Фрейхен буцаж Дани явсан ч зүрх сэтгэл нь Греналандын арал дээр байгааг ойлгож эргэн тэр газраа амьдрах болжээ.

Гренландын нэг хүйтэн өдөр Фрейхен цасан нурангид өртөн зузаан цасан давхаргын дор дарагчихаж. Соёл иргэншлээс тасарч, ямар ч багажгүй, ганц хуванцар лонхноос өөр зүйлгүй хашигдах нь тэр.

Гэлээ ч тэр шантарсангүй, өөрийнхөө өтгөнөөр цүүц хэлбэрийн “багаж” хийн хөлдөөгөөд цас мөсийг эмтэлсээр тэндээсээ гарч чадсан байна.

Дур зоргоороо амьдарсан хүн - Петер Фрейхен

Ингэж аз ивээн, эр зоригийнхоо хүчээр тэр амьд гарч лагерьтаа эргэн ирсэн ч өрөөсөн хөл нь хөлдчихсөн байлаа. Туйл судлаачид манай гаригийн хамгийн эрэлхэг улс байдаг болохоор Фрейхен огтхон ч айсангүй, ямар ч өвчин намдаах зүйлгүйгээр хөлөө өөрөө тайрсан байна. Ингэж тэр хөлгүй болсон ч гэсэн зогссонгүй, хахир хатуу туйлыг судлах ажлаа үргэлжлүүлсээр байлаа.

Тэрээр Дэлхийн II дайны үед фашизмыг илтээр эсэргүүцэж байсан Данийн цөөн иргэний нэг байсан юм. Фрейхен өөрийгөө еврей гэдгийг ч ил зарладаг байв. Тэр эсэргүүцлийн хөдөлгөөнд удаан хугацаагаар оролцож байсан ч нацистууд арай л цаазлуулчихалгүй зугтааж чадсан юм.

Байгаль дэлхий ч, фашистууд ч  сөхрүүлж чадаагүй алдарт аялагч 1957 оны есдүгээр сард Гренланд руу нисэх гэж байгаад Аляскийн Эльмендорфийн нисэх буудалд зүрхний шигдээсээр нас барсан юм.

3 Сум ч зогсоож чадаагүй Сэм Хьюстон

АНУ-ын сенатор агсан Сэм Хьюстон 1809 онд 16 насандаа Виржиниа дахь гэрээсээ оргож америкийн уугуул Чероки омгийнхонтой нийлжээ. Энэ үед 1812 онд Европ Наполеонтой дайтаж, америкчууд ч тусгаар тогтнолынхоо төлөө англичуудтай байлдаж эхэллээ. Индианчууд ч энэ үйл явдлаас хоцорсонгүй. Нэг хэсэг нь англичуудыг, зарим нь америкчуудыг дэмжин хоёр талд хуваагдаж байв. Ииндианчуудтай явсан 19 настай Сэм Хорсшу-Бенд дэргэдэх тулаанд оролцсон байна. Тэнд Чокто, Черокуудын дэмждэг америкчуудын хэдэн цэргүүдийг хараад тэднийг алахаар тийш очиж явтал эгц өөдөөс нь буудах нь тэр. Сум түүний хамгийн эмзэг газрыг оножээ.

Харин Сэм дэргэдээ байгаа цэргийг түүний шархадсан хэсгийг тайраад хаяхыг хүссэн байна. Нөгөө цэрэг нь түүнийг хээрийн эмнэлэгт очихыг зөвлөсөн ч Сэм татгалзжээ. 

Дайны үед тэр эрэлхэгээр тулалдаж гурван ч удаа шархдан тулааны талбарт үхдэл болоход хүргэсэн гэдэг. Улмаар тэр Техас мужийг чөлөөлж анхны ерөнхийлөгч нь болж тусгаар тогтоносон Мексикийг ялан ерөнхийлөгчийг нь олзолсон юм. Гэхдээ хамгийн сонин үйл явдал 1832 оны дөрөвдүгээр сарын 13-нд тохиосон байна. Хьюстон Охайо мужаас сонгогдсон конгрессын гишүүн Уильям Стэнберитэй маргалджээ. Конгрессын гишүүн эр Сэмийг Чероки омгийнхныг хуурч, Теннесси мужид зэвсэгт мөргөлдөөнд ороход хүргэлээ гэж буруутгасан байна. Сэмийн хувьд энэ нь нэр хүндийг нь гутааж, нэгэн цагт хоолоо хувааж идэн, цусаа хамт урсгаж явсан хүмүүсээсээ урвасан гэж доромжилсон хэрэг байлаа.

Ингээд Сэм өөрийг нь гүтгэсэн конгрессын гишүүнийг халз тулаанд дууджээ. Тухайн үед америкийн аль ч мужид ямар ч зөвшөөрөлгүйгээр зэвсэг эзэмшиж болдог байсан ч Сэм ердөө таягтай халз тулаанд оржээ. Гэвч азаар өрсөлдөгчийнх нь гар буу гацсанаар Сэм түүнийг нүүр нүдгүй зодож хаясан байна. Индианчуудын өсгөсөн залуугийн гарт таяг хүртэл аймшигт зэвсэг болох нь тэр шүү дээ. Харин Сэм энэ хэргийнхээ төлөө 500  ам.долларын торгууль төлөөд Ерөнхийлөгч болох замналаа хөөсөн юм.

Сум ч зогсоож чадаагүй Сэм Хьюстон

4 Шоронд ч гэртээ юм шиг суудаг Тибор Рубин

Тибор Рубин бол багадаа Унгарын нэгэн ядуу еврейн гэр бүлд төрж өссөн бөгөөд 15 насандаа Германы хамгийн аймшигтай бөөнөөр хорих лагерь болох Маутхаузенд хоригдсон байна. Хожим америкчууд хорих лагерийг чөлөөлөхөд Рубин өөрийг нь чөлөөлсөн Америк улсад ямар нэгэн аргаар талархсанаа илэрхийлнэ гэдгээ амласан юм.

Ингээд Рубин хожим Солонгосын дайнд сайн дураараа явжээ. Германд өдөр бүр хүний амь үрэгдэхийг харж байсан түүнд Солонгосын дайн тийм ч аймшигтай биш байлаа. Тэрээр бүтэн нэг өдрийн турш ганцаараа солонгосын цэргүүдийн дайралтыг зогсоож бусад цэргүүдэд ухрах боломж олгосон юм. Гэсэн ч түүний сум дуусаж, ядарч цуцан эцэст нь олзлогджээ. Ингэж эрэлхэгээр тулалдсан түүнийг эх орондоо буцахыг нь зөвшөөрсөн болов ч энэ үед Унгар улс аль хэдийнээ социалист орон болчихсон байлаа.

Зөвлөлтийн дипломатууд Хятад, Умард Солонгосчуудад тусалж Рубин ч өөрийнх нь эх оронд фашист дэглэм тогтсоныг уучилж чадсангүй, Азиудад  олзлогдож үлдсэн нь дээр гэж үзсэн  байжээ. Ингээд хоёр жил тэнд хоригдох үеэрээ хамт хоригдож байсан америкийн цэргүүдэд хоол хүнс, эм тариа хулгайлж амь зогоодог байв. Харамсалтай нь Рубиныг эргэн эх орондоо ирэхэд ямар ч хайр шагнал хүртээгээгүй юм. Харин 2005 онд л Ерөнхийлөгч Жорж Буш түүний эртний гавъяаг үнэлж нэхэн шагнажээ.

Шоронд ч гэртээ юм шиг суудаг Тибор Рубин

5 Байгаль эхэд ч захирагдаагүй Брайан Блессид

“Флэш Гордон” киног үзсэн бол та хан хүү Валтанд тоглодог Брайан Блессидийг санах л ёстой доо. Тэр кинонд тоглохоос гадна ууланд авирах сонирхолтой нэгэн юм. Брайан 67 насандаа 8,534 метрийн өндөр оргилд хүчил төрөгчийн баггүй гарсан хамгийн ахмад хүн болжээ. Хэр баргийн залуу хүн ч ийм амжилт гаргаж чадахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Ийм өндөрлөгт гарах гэсэн нь түүний анхны оролдлого биш бөгөөд хамгийн эхний удаад туршлагагүй баг, цаг агаарын таагүй байдал зэргээс болоод амжилтгүй болж байсан гэнэ. Аконкагуа, Климманжаро зэрэг ууланд залуу хүмүүс ч тэр бүр гарч чаддаггүй юм.

Тэрээр мөн Хойд туйлын соронзон талбайд хүрч чадсан хамгийн ахмад хүн болсон юм. Мөнхийн цэвдэг хүйтэн, хатуу ширүүн уур амьсгал, махчин цагаан баавгайнуудын дундуур тэр хойд тулд явганаар хүрч очсон байна. Олны яриагаа бол Брайан цагаан баавгайнуудын дэргэдүүр огт гэмгүй явж өнгөрдөг байсан гэдэг. Нэгэн шөнө цагаан баавгай түүний майхан руу ирээд нүүр амыг нь хэсэг үнэрлэж байгаад орхиод явсан гэж тэрээр өөрийн тэмдэглэлдээ бичжээ.

Бас нэг хачирхалтай гэмээр түүх нь тэрээр Венесуэл улсын газар нутаг дээгүүр, тодорхойлбол ширэнгэн ойн дээгүүр нисэж яваад онгоцны осолд ороод амьд үлдсэн байна.

Хэдийгээр Брайан архаг зүрхний өвчтэй байсан ч энэ нь түүнийг зогсоож чадаагүй юм. Түүний зүрх хэд хэдэн удаа зогсож байсан ч тэрээр энэ бүхнийг даваад гарчээ. Өнөөдөр Брайан 82 настай бөгөөд эрч хүчтэй хэвээр байгаа юм. Түүний буурал сахлыг хараад зэрлэг араатан ч малгайгаа аван мэхийж, Марианы асар өндөр хүрхрээ ч усаа татан хүндэтгэл үзүүлдэг юм.

Байгаль эхэд ч захирагдаагүй Брайан Блессид

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()