1
Ой санамж сайжирна
Таны тархи бол жин хасах үед эерэг өөрчлөлт гардаг эрхтнүүдийн нэг юм. Зарим судалгаагаар илүүдэл өөхийг шатааснаар тархины төлөвлөх, системчлэх, зохион байгуулахтай холбоотой танин мэдэхүйн чадвар сайжирдаг болохыг нотолсон байна. Тиймээс жин хассаны дараа хүний тархи шинэ ой санамжийг хадгалах тал дээр илүү чадамжтай болдог аж.
2
Илүү цэвэрхэн арьстай болно
Жин хаяснаар таны бие эрүүлжээд зогсохгүй, арьс тань ч мөн эрүүл, өө сэвгүй болдог аж. Эрүүл амьдралын хэв маягтай болохоор жингээ хассан зарим хүмүүс, турсаны дараа гадаад төрхөд нь асар их өөрчлөлт гарсныг ажигласан байна. Тэдний арьс цэвэрхэн, толигор болж, үс нь өтгөрч, хумс нь илүү бат бэх болж байжээ.
3
Энергийн түвшин өснө
Жин хаясны дараа хүний биед гардаг хамгийн эхний өөрчлөлт бол энергийн түвшний өсөлт юм. Үүний шалтгаан нь их энгийн бөгөөд та өмнө нь масс ихтэй биеэ удирдан залахын тулд ихээхэн энерги зарцуулдаг байсан бол, жин хаясны дараа тэрхүү энергиэ хуримтлуулж, өөр чухал зүйлсэд зарцуулах боломжтой болдог.
Үүний зэрэгцээ жин багатай байснаар хүчилтөрөгчийг үр ашигтай зарцуулж, ууланд авирах, гүйх зэрэгт бага амьсгааддаг байна. Туранхай хүмүүс илүү хөнгөн шингэн байдаг нь үүнтэй холбоотой аж.
4
Өвдгөнд өгөх ачаалал багасна
Хүний биеэс ердөө 500 гр жин хасагдахад л, өвдөгөнд өгөх даралт 1 кг-аар буурдаг байна. Ялангуяа хэвлийн дотор өөхлөлттэй үед жин хассан бол энэ нь үе мөчний үрэвсэл болон бусад өвчний шинж тэмдгүүдийг бууруулдаг аж.
5
Харшлын шинж тэмдэг багасна
Жингийн илүүдэл нь амьсгалын тогтолцоонд ачаалал өгдөг тул улирлын чанартай харшил хүндрэхэд нөлөөлдөг. Харин жин хассанаар амьсгалын зам цэвэршиж, харшил багасдаг байна.
6
Хөл жижгэрнэ
Жин нэмэх үед биеийн масс тэр чигтээ ихсэж, хөл хүртэл томордог байна. Харин жин хасах үед хөл жижгэрээд зогсохгүй гарын хуруу хүртэл нарийсдаг. Тиймээс гутал тань сугарч, бөгж тань томдвол битгий гайхаарай.
7
Хүйтэн температурт илүү мэдрэмтгий болно
Жин хассанаар биеийг хучиж, тусгаарласан өөхөн давхарга үгүй болдог. Таны биеийн тэрхүү нэмэлт давхарга үгүй болсноор орчны температурт, тэр дундаа хүйтэн хэмд илүү мэдрэмтгий болж, амархан даардаг байна.
Мөн жин хассанаар даардаг бас нэг шалтгаан нь бодисын солилцооны удаашрал юм. Учир нь жин хассанаар биед байсан илүүдэл калорууд үгүй болдог тул, таны бие илүү их энерги шаарддаг. Тиймээс хэрвээ та их хэмжээгээр жин хассан бол ноосон, дулаан цамц худалдаж аваарай.
8
Сарын тэмдгийн мөчлөгийн хугацаа өөрчлөгддөг
Биеийн дааврын түвшин нь биеийн жинтэй нягт холбоотой байдаг. Тиймээс жин хасах үед, дотоод шүүрлийн тогтолцоонд мөн өөрчлөлт ордог байна. Тухайлбал, эстроген болон тестостерон дааврын түвшин өсөх юм уу буурах үед сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд мөн өөрчлөлт ордог байна.
9
Толгойн өвдөлт багасна
Хэдийгээр таргалалт шууд толгойн өвчин үүсгэдэггүй ч, толгой өвдөх эрсдэлийг 50 хувиар нэмэгдүүлдэг байна. Эмч нарын үзэж буйгаар, өөхний эсүүд нь хүний бие дэх үрэвслийн хэмжээг нэмэгдүүлдэг тул зарим тохиолдолд үүнээс үүдэн толгой өвддөг аж.
10
Хоолны дуршил нэмэгдэнэ
Таргалалттай үед өөхний эсүүдийн ялгаруулдаг даавар нь таны тархинд цадсан гэх дохио илгээдэг байна. Харин жин хасах үед тэдгээр дааврын хэмжээ буурснаар, хоолны дуршил нэмэгдэж, илүү их калор, илчлэгтэй хүнс хэрэглэх хүсэл төрдөг аж.
11
Хурхирахаа болино
Судлаачид хүн биеийн жингийнхээ 5 хувийг хассанаар, нойронд сайн болж, шөнийн турш бат бөх унтдаг болохыг тогтоожээ. Учир нь хүзүү орчмын өөхлөлт нь амьсгалын замд саад болдог тул, жин хассанаар тэрхүү өөхлөлт үгүй болж, амьсгал чөлөөтэй нэвтэрч улмаар хурхирахаа больдог байна.