Орон орны хамгийн учир битүүлэг аймшигтай 10 шорон

2018-09-26, 10:59
13,231

Зарим улсын засгийн газар болон тагнуулын төв байгууллагууд нууц шорон ажлуулдаг. Тэдгээр газар нь шүүх болоод хүний эрхийн байгууллагуудын хараа хяналтаас ангид оршин тогтнож байдаг. Эрүү шүүлт бол ийм төрлийн газрууд дахь энгийн үзэгдэл бөгөөд хоригдлууд хүн амьдрах аргагүй, аймшигт нөхцөлд байцгаадаг байна.

Орон орны хамгийн учир битүүлэг аймшигтай 10 шорон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Солт Пит (Salt Pit) - Афганистан

Солт Пит бол АНУ-ын Тагнуулын Төв Газрын Афганистан дахь нууц шорон бөгөөд 9 сарын 11-ний халдлагын дараа байгуулсан хэд хэдэн нууц шоронгийн нэг юм. Энд алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой хэмээн сэжиглэгдэж байгаа хүмүүсийг хорьж байцаадаг бөгөөд байцаалтын явцад аймшигт эрүү шүүлт тулгадаг аж. Солт Пит нь нууц шорон болохоосоо өмнө тоосгоны үйлдвэр байсан бөгөөд өрөөнүүд нь цонх, ариун цэврийн өрөөгүй маш жижигхэн байдаг гэнэ. Хоригдлууд нь нүцгэн биеэрээ хүйтэн чулуун шалан дээр унтдаг. Сэтгэл зүйд нөлөөлөхийн тулд байнга чанга хөгжим дуугарч байдаг байна.

Доктор Гаират Бахийр (Ghairat Baheer) тэрхүү шоронд 6 сар хоригдсон бөгөөд шоронгийн байцаагчид өөрийг нь сандалд хүлж, гэдсэн дээр нь сууж байсан талаар дурдсан байдаг. Харин Гул Рахман (Gul Rahman) хэмээх залуу шоронгоос гарч асрамжийн газарт байхдаа нас барсан бөгөөд тус шоронгийн эрүү шүүлтээс болж нас барсныг хүлээн зөвшөөрсөн цор ганц хоригдол юм. Гартаа гавтай, нүцгэн, сандал дээр хүлүүлсэн байдалтайгаар олон удаа зодуулж, хувинтай усанд толгойгоо дүрүүлж байсан тухайгаа дурссан байдаг. Рахман 2002 оны 11 сарын 20-нд нас барсан бөгөөд тагнуулын төв газрынхан гэр бүлд нь түүний цогцсыг буцааж өгөөгүй ажээ.

Солт Пит (Salt Pit) - Афганистан

2 Хотхон 7 (Camp 7) – Гуантанамогийн булан

Гуантанамогийн шоронгууд аль хэдийнэ нууц байхаа больж өөрийн гэсэн хэв маягийг тэнд тогтоогоод байгаа гэлтэй. Гэвч зарим нь нууц хэвээр байх агаад тэдний нэг нь Хотхон 7 юм. Төв барилгаасаа зайтай нууц байрлалд байх бөгөөд 2006 онд байгуулагдсанаас нь хойш маш нууц байлгаж, 2 жилийн турш хэн ч мэдээгүй байжээ. Шоронгийн талаар мэдэж байсан цөөн хүмүүс хэзээ ч тэр талаар ам нээгээгүй юм.

Хотхон  7 хэмээх нууц шорон байдаг нь ил болох үед сэтгүүлчид тэнд орох хориотой байв. Юу харснаа олон нийтэд зарлахгүй гэсэн нөхцөлтэйгөөр Улаан Загалмайн Нийгэмлэгийнхэн тэнд орсон бөгөөд Америкийн Тагнуулын Төв Газраас өндөр хамгаалалттай хоригдлууд хэмээн 15 хүнийг тэнд хорьж байсан аж. Тагнуулын төв газрын байцаагчид Хотхон 7-ийн хоригдлуудад эрүү шүүлт тулгадаг байсан бөгөөд хоригдлуудын нэг болох Рамзи Бин ал Шиб (Ramzi Bin al Shibh) өөрийнх нь хоригдож байсан өрөө байнга чичирхийлж, хачин чимээ сонсогддог байсан талаар хэлэхэд Тагнуулын Төв Газар бүгдийг нь үгүйсгэжээ.

Хотхон 7 (Camp 7) – Гуантанамогийн булан

3 Пэнни Лэйн (Penny Lane)- Гуантанамогийн булан

Пэнни Лэйн бол Гуантанамогийн булан дахь бас нэгэн нууц шорон бөгөөд 2003 онд баригджээ. Эндхийн хоригдлууд тухлаг ор, галын өрөө, шүршүүр, телевизтэй өрөөнд байдаг. Тэдэнд энэ тансаг нөхцөл дээр нь нэмээд порно кино үзэхийг зөвшөөрдөг аж. Пенни Лейнд хоригдож байсан хоригдлууд ийм тансаг амьдралтай байсан нь гайхмаар зүйл биш юм. Энэ газарт алан хядагчдад зориулагдсан сөрөг тагнуулын сургалт явагддаг.  Сургалтынхаа дараа тэд суллагдаж алан хядагч бүлэгтээ эргэж очоод Америкийн Тагнуулын Төв Газарт буцаан мэдээлэл илгээх ёстой. Гэвч энэ ажиллагаа 100% амжилттай байгаагүй бөгөөд ихэнх алан хядагчид бүлэгтээ очоод буцаагаад ямар ч мэдээ ирүүлээгүй байдаг гэнэ. Тиймээс 2006 онд энэ төсөл хаагджээ.

Пэнни Лэйн (Penny Lane)- Гуантанамогийн булан

4 Резорт (The Resort) –Хойд Солонгос

Резорт бол Хойд Солонгосын Пэнни Лэйн юм. Гэхдээ алан хядагчдыг бус тус улсын хар жагсаалтад орсон олигархууд болон тэдний хамаатан саднуудыг хорьдог. Энэ шорон тусгаарлагдсан арал дээр бус Хянгари нэртэй хотын ойролцоо, Хятадын хилээс 50км зайтай байрладаг. Резорт шорон 1000 хоригдлын багтаамжтай бөгөөд хоригдлууд ихэвчлэн гэр бүлээрээ очдог учраас олон хоригдолтой. Шорон шиг бус өндөр хамгаалалттай жижиг хотхон шиг харагддаг энэ газрын амьдрах орчин муугүйгээс хоригдлууд нь оргох санаа бараг агуулдаггүй аж. Хоригдлуудад хүнд хөдөлмөр, эрүү шүүлт тулгадаггүй. Ким Ил Сун ерөнхийлөгчийн хоёр дахь эхнэр Ким Сон Э болон одоогийн ерөнхийлөгч Ким Жон Уны авга эгч 2013 оны 12 сард нөхрөө цаазлуулсны дараа тэрхүү шорон руу илгээгдсэн.

Резорт (The Resort) –Хойд Солонгос

5 Муурын Нүд (Cat’s Eye) - Тайланд

Америкийн тагнуулын төв газрын Тайландад байдаг нууц шорон бол Муурын Нүд. Энэ шоронг яг хаана байдаг талаар тодорхой байрлалыг нь хэн ч мэддэггүй. Гэсэн хэдий ч байдаг нь тодорхой юм. Зарим хүмүүс Бангкок хотын гадна байдаг гэдэг бол зарим нь Удон Танид байдаг гэцгээдэг. Америкийн тагнуулын төв газар болон Тайландын засгийн газар ийм шорон байхгүй хэмээн үгүйсгэдэг ч бүх хүмүүс байдаг гэдгийг нь мэддэг билээ.

2002 онд Пакистанд баривчлагдан Бен Ладены генералуудын нэг хэмээн сэжиглэгдэж байсан Абу Зубаядаг Америкийн Тагнуулын Төв Газрынхан түүнийг хаана хорихоо мэдэхгүй эргэлзсэн байна. Америкийн шүүх болон Улаан загалмайнхны гар хүрэхээргүй газар байх хэрэгтэй байж. Хэдэн сарын турш Абу тус шоронгийн цор ганц хоригдол байсан бөгөөд авснаас томгүй хайрцагт хоригдож, аймшигтайгаар эрүү шүүлт амсч байж. Тус шоронгийн хоёр дахь хоригдол Абу ал Рахим ал Нашири байсан ба 2002 оны 11 сард хүргэгдэн очжээ. Хоригдлууд хэн хэн нь олон удаа зодуулна. Мөн  үргэлж хувцасгүй нүцгэн, унтах боломжгүй байдаг байж. 2002 оны 12 сард тус хоригдлуудыг Польш дахь өөр шорон руу шилжүүлснээр Муурын Нүд хаагдсан аж.

Муурын Нүд (Cat’s Eye) - Тайланд

6 Tемарагийн байцаан шийтгэх төв (Тemara Interrogation Center) - Морокко

Темарагийн байцаан шийтгэх төв нь америкийн тагнуулын төв газар болон мороккогийн засгийн газрын хамтарсан шорон бөгөөд мөн л 9 сарын 11-ний халдлагын дараа байгуулагдсан нууц газар юм. Мөн мороккогийн засгийн газраас улс төрийн хоригдлуудыг аваачдаг байсан аж. Осама Бутахар хэмээх Боснияд төвтэй исламын цэргийн бүлэглэлийн гишүүн 1990 –ээд оны дундаас 2003 онд тэрхүү шоронд хоригдож байсан бөгөөд мороккочууд түүнд америкчуудыг тушаасан учраас эрүү шүүлт тулгаж байсан хэмээн хэлсэн гэдэг.

Tемарагийн байцаан шийтгэх төв (Тemara Interrogation Center) - Морокко

7 Лемонниер кэмп (Camp Lemonnier) - Жибути

Жибути бол Африкийн Буланд байрладаг жижигхэн улс бөгөөд иргэний дайнд нэрвэгдээд буй Йемэн улстай хил залгадаг. Стратегийн ашигтай байрлалаас нь болж энэ жижигхэн улсад Америкийн Нэгдсэн Улс  өөрийн цэргийн баазыг байгуулсан. Лемонниер кэмпээс америкчууд Сомали болон Йемэний эсрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд баталгаатай бус ч нууц шоронгийн үйл ажиллагаа тэнд явуулдаг гэдэг. Америкийн засгийн газраас тэрхүү шоронгийн талаарх мэдээллийг үгүйсгэсэн ч бүхнийг ил тод болгохоос мөн татгалзсан байдаг. Мохаммэд Абдулла Салэ Асад (Mohammed Abdullah Saleh Asad) тэр шоронд хоригдож байсан магадлалтай хүмүүсийн нэг бөгөөд Афганистаны өөр нэгэн шоронд шилжин очихоосооо өмнө тэнд эрүү шүүлт тулгуулж байсан тухайгаа хэлсэн байдаг. Махди Хаши (Mahdi Hashi) хэмээх бас нэгэн хоригдол Сомалид байхдаа тагнуулын төв газарт баривчлагдан тус шоронд хүргэгдсэн гэх бөгөөд Британий тагнуулын агентлагийг тагнахаас татгалзсан хэмээн буруутгагдаж байжээ.

Лемонниер кэмп (Camp Lemonnier) - Жибути

8 Нэргүй, ижил хүйстнүүдийн шорон – Чечень

Чечень бол Оросын лалын шашинтай автономит муж юм. Тусгаар тогтносон улс болохын тулд Оростой олон удаа дайн хийсний эцэст Оросын автономи болсон билээ. Өнөөдөр Чечень Рамзан Кадыров ерөнхийлөгчтэй бөгөөд тэрээр ижил хүйстнүүдийг тамлан зовоодог нууц шорон ажиллуулж байсан хэргээр баривчлагдаж байсан юм. Орос болон Чечений аль аль нь ижил хүйстнүүдийг эсэргүүцдэг байсан бөгөөд Оросууд ижил хүйстнүүдийг шалгаж, байцаах талаар шинэ хууль танилцуулах үед Чеченьчүүд нууц мөрдөх ажиллагаа явуулан, хууран мэхэлж тус шоронд аваачин тамлан зовоож, зарим хүмүүсийг үхэлд хүргэсэн байдаг.

Тус шоронгийн талаарх мэдээллийг ил гаргасан зарим сэтгүүлчид алагдсан байдаг бөгөөд анх мэдээлэл гаргасан “Новаяа Газета” сонины 6 сэтгүүлч амь эрсэдсэн байна.

Нэргүй, ижил хүйстнүүдийн шорон – Чечень

9 Нэргүй шоронгууд - Украйн

2014-2016 оны хооронд Украйны Аюулгүй Байдлын Албанаас Харкив (Kharkiv) нэртэй нууц шоронгийн үйл ажиллагаа явуулсан. Тус шоронд Оросыг дэмжигчдийг хорьж, байцаадаг байж. Гэвч Оросын суртал ухуулгын үеэр Украйны аюулгүй байдлын албанаас тус шоронгийн талаарх мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд Украйны цэргийн албанаас ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байснаа хоёул мөрдлөгөө зогсоосон байна. Тус шоронд 600 гаруй өдөр хоригдож, хэд хэдэн удаа эрүү шүүлтэд орж байсан хэмээн Микола Вакарук (Mykola Vakaruk) гэгч этгээд мэдэгдсэн байна. Тэрээр мөн 2мкв жижигхэн, ус хөлдөхүйц хүйтэн нүхэнд хоригддог байснаас болж бөөрөө авахуулжээ. Оросын үйл ажиллагааг нууцаар дэмжиж байсан хэмээн буруутгагдаж, хүчээр хэрэг хүлээлгэсэн хэмээн тэрээр ярьсан байна. Хүний эрхийн байгууллагуудын шахалтаар тус шоронгийн хоригдлуудыг нийтээр нь суллах үед Вакарук суллагджээ.

Харкив шоронгоос гадна өөр нэргүй шоронгууд Украйнд байдаг хэмээн Эмнэсти Интернэйшнл тэргүүтэй олон улсын хэмжээний хүний эрхийн байгууллагууд одоо ч санал нэгддэг байна.

Нэргүй шоронгууд - Украйн

10 Хар шоронгууд – Хятад

Хар шоронгууд бол Хятадын мужуудын засаг захиргааны мэдэл дор хуулиас гадуур, бие даан үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Хятадын засаг захиргааны системээр иргэд нь мужийн засаг захиргааны хууль бус, шударга бус үйл ажиллагааг Бээжин дэх төв засгийн газарт мэдэгдэх эрхтэй байдаг. Бээжингийн тэрхүү хар жагсаалтад орохгүйн тулд орон нутгийн эрх баригчид 10,000 гаруй ажилчидтай нууц шоронгуудыг ажиллуулан Бээжин рүү мэдээлэл илгээх гэж байгаа, илгээсэн иргэдийг барьж хорьдог байна. Гаднаас нь харахад тэдгээр газрууд галзуугийн эмнэлэг, зочид буудал, орон сууц шиг харагддаг байна. 2009 оны байдлаар Бээжин хотод л гэхэд ийм төрлийн 73 хар шорон байдаг хэмээн сэжиглэгдэж байж. Төв засгийн газраас ийм төрлийн шорон байдгийг үгүйсгэж байсан ч эцэст нь хүлээн зөвшөөрсөн байна.

Хар шоронгууд – Хятад

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()