Дэлхийн өөр хаана ч байхгүй сонирхолтой дэлгүүр Бельги улсад байдаг

Бельги улсын нийслэл Брюссель хотод нэгэн өвөрмөц супермаркет нээгджээ. Тус хотын иргэд нийлж хоршооллын дэлгүүр нээсэн байна. Тэд өөрсдөө ямар бүтээгдэхүүн худалдан авахаа шийдэж, дараа нь тэдгээрийг хамгийн бага үнээр борлуулдаг. Эдгээр хүмүүс мөн эргээд сайн дураараа ямар ч үнэ төлбөргүй ажилладаг бөгөөд тус супермаркет ямар ч ашиггүй ажилладаг аж.

Дэлхийн өөр хаана ч байхгүй сонирхолтой дэлгүүр Бельги улсад байдаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тус супермаркетыг "BEES Coop" гэж нэрлэдэг. Дэлгүүрийн үүсгэн байгуулагчид чанар сайтай хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад өндөр үнэ зарцуулах шаардлагагүй гэдгийг батлахын тулд энэхүү төслийг эхлүүлсэн байна. 

Тэд энэхүү төслөө "хоршоо болон олон нийтийн оролцооны загвар" гэж нэрлэсэн байна. Энэхүү загвар нь шинэ төрлийн худалдан авагч, үйлчлэгч болон худалдагч нарын төрлийн үүсгэх зорилготой.

Хэрвээ та тус дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсвэл эхлээд заавал хоршооны гишүүн болох ёстой. Гишүүн болсны дараа та сайн чанарын бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс 30-70 хувь хүртэлх хувиар хямд авах боломжтой болно.

Цаашилбал, хоршооны гишүүн бүр энэ дэлгүүрт долоо хоногт 3 цаг буюу түүнээс дээш хугацаагаар үнэгүй ажиллана. Энэ загвар нь бүтэн цагийн ажилчдын цалинг бүрдүүлэхийн хажуугаар барааны үнийг байж болох хамгийн доод түвшинд хүргэхэд тусалдаг байна. 

Мөн гишүүн бүр супермаркетыг ажиллуулах явцад гаргаж буй шийдвэр бүр дээр санал өгдөг. 

Мөн нэг хүн тогтсон ажил дээр зогсохгүй. Та нэг өдөр үйлчлүүлэгч байсан бол маргааш нь цэвэрлэгч, нөгөөдөр нь кассчин ч болж болно. 

"BEES Coop." ямар ч ашиг олдоггүй бөгөөд худалдан авагч нарт хямад үнээр чанартай хүнс өгөхийг л зорьдог.

Хоршооны гишүүд өөрийн бараа бүтээгдэхүүнийг өөрсдийн л шалгуураар сонгож авдаг. Тиймээс уламжлалт супермаркетаас ялгаатай нь бараа бүр хэрэглэгчдийн сэтгэлийг 100 хувь хангадаг аж.

"BEES Coop." нь өдгөө 700 гаруй гишүүнтэй болсон бөгөөд Брюссель хотод хэд хэдэн салбар шинээр нээхээр төлөвлөж байна.

Танд энэ шинэ санаа хэр таалагдаж байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()