1
"Чи миний ээжид туслах ёстой"
Хосуудын харилцаанд эцэг, эх оролцох нь тийм ч зөв зүйл биш. Ялангуяа “Чи заавал ингэх ёстой” гэсэн шаардлагыг тавих хэрэггүй. Бүх асуудлыг энгийн аргаар шийдэх боломжтой бөгөөд анхааралтай эрэгтэй бол өөрийнх нь тусламж хэрэгтэй байгааг хэлүүлэлтгүй шууд ойлгох болно.
Хэрвээ та хэтэрхий их шаардлага тавивал найз залуу, нөхөр тань өөрийг нь та зөвхөн ашиглаж, түүнд хүндэтгэлгүй харьцаж байна гэж ойлгох болно. Ингээд энэ нь хэрүүл үүсэх эх үүсвэрийг тавьдаг юм.
2
"Өмнө нь чамгүйгээр болж л байсан"
Зөвхөн өөртөө найдаж сурсан бүсгүйчүүдийн хувьд өөрт нь анхаарал халамж тавидаг эрэгтэй хүн амьдралд нь гарч ирэхээр дасахад хэцүү байдаг. Хэдийгээр хүлээн зөвшөөрөхгүй, ил гаргахгүй байгаа ч гэсэн хүн бүрт анхаарал, хайр, халамж хэрэгтэй. Та өөрийгөө сул дорой мэт харагдуулахыг хүсээгүйн улмаас хайртай залуугийнхаа анхаарал халамжаас татгалзаж байвал энэ нь ирээдүйд үл ойлголт үүсгэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Эрчүүд өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдгийг мэдрэхийг хүсдэг. Жишээлбэл, хэрвээ тэр таны өргөж буй тортой хүнд зүйлийг барихыг санал болговол та татгалзах хэрэггүй. Түүнийг өөрийгөө эр хүн, танд хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх боломжийг нь олго. Мөн түүнийг таны баатар гэдгийг мэдрээрэй.
3
"Найзыгаа сонгох уу эсвэл намайг сонгох уу?"
Олон шалтгааны улмаас бүсгүйчүүд хайртай залуугаасаа “Би чухал уу, эсвэл найз нар чинь чухал уу?” гэж асуух тохиолдол гардаг. Жишээлбэл, тэр тантай кино үзэхээр тохирсон байсан ч найзуудтайгаа уулзахын тулд кинонд явахаа хойшлуулах гэх мэт. Энэ тохиолдолд таны уурлах, гомдох нь зөв. Учир нь тэр таныг хүндэтгэхгүй, үл ойшоож байна гэсэн үг.
Харин түүнийг байхгүй үед та уйддаг, эсвэл та түүнд итгэхгүйн улмаас найз нөхөдтэй нь уулзуулахгүй байвал энэ нь асуудлыг дагуулдаг. Хайртай хүнийхээ хувьд та хайртай бүсгүй болон сайн найз нь байх хэрэгтэй.
4
Өмссөн хувцсыг нь шүүмжлэх
Эрчүүд сайхан харагдахын тулд өөрийгөө золиосолж өөрт таалагдаагүй, тухгүй хувцсыг өмсөхгүй. Хэрвээ таны хайртай залуугийн хувцаслалт танд таалагдахгүй байвал та түүнд эвээр ойлгуулж, ярилцаж болно. Гэхдээ хамгийн гол нь хайртай залуугийнхаа мэрийлтийг нь л үнэлэх хэрэгтэй.
Тантай болзох үедээ өмсөхөд тохиромжтой эсвэл танд таалагдах хувцас байхгүй бол та түүний хүссэн тав тухтай хувцас бэлэглэж болно.
5
Хуучин найз залуутайгаа харьцуулах
Боловсон эрэгтэй бол хэзээ ч таныг өмнөх найз бүсгүйтэйгээ харьцуулж ярихгүй. Учир нь түүний хувьд цор ганц, давтагдашгүй эмэгтэй юм шүү дээ. Тиймээс та ч гэсэн түүнийг хуучин найз залуутайгаа харьцуулах хэрэггүй. Тэр ч гэсэн таны хувьд цор ганц байхыг хүснэ. Өмнөх найз залуутайгаа харьцуулах нь түүний уур бухимдлыг төрүүлэх болно.