Тав тухтай нисэхэд тань туслах 10 зөвлөгөө

Дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү нисэх урт хугацааны нислэгийн үеэр зорчигчдын тав тух алдагдах олон шалтгаан үүсдэг. Тухайлбал, удаан сууснаас бие хөших, хэзээ, ямар хоол идэх нь онгоцны үйлчлэгчээс хамаарах гэх мэт. Гэвч хэрвээ та хувийн бэлтгэлээ сайтар хангаж чадвал хэчнээн олон цаг тасралтгүй ниссэн ч тав тухаа алдахгүй байж чадна. Тиймээс танд дараах 10 зөвлөмжийг хүргэж байна.

Тав тухтай нисэхэд тань туслах 10 зөвлөгөө

1 Теннисний бөмбөг биедээ авч явах

Та онгоцонд суухдаа теннисний бөмбөг эсвэл жижигхэн массажны бөмбөг авч орон нурууныхаа ард хийж, налан суугаарай. Ингэснээр нуруу хөшихөөс сэргийлэх болно.

Теннисний бөмбөг биедээ авч явах

2 Тохиромжтой цагт угаалгын өрөө ашиглах

Онгоцны үйлчлэгчид зорчигчдод хоол, хүнсний үйлчилгээ үзүүлсний дараа угаалгын өрөө орох нь хамгийн тохиромжтой цаг юм. Учир нь энэ үеэр ямар нэг очер дараалал байдаггүй байна.

Тохиромжтой цагт угаалгын өрөө ашиглах

3 Хөлөө чөлөөтэй тавих зай үлдээх

Зарим хүмүүс нислэгийн үеэр хэрэгцээтэй зүйлсээ ойрхон байлгах үүднээс гар тээшээ хөл дороо тавьдаг. Гэвч энэ нь урт хугацааны нислэгийн үед тав тух алдагдуулдаг. Тиймээс та хөлөө тавих хангалттай зай гаргаж, эд зүйлсээ зориулалтын тавиур дээр тавиарай.

Хөлөө чөлөөтэй тавих зай үлдээх

4 Хөнгөн зууш савлаж авч явах

Онгоцны хоол нь уураг багатай, нүүрс усны агууламж ихтэй байдаг. Тиймээс та эрүүл мэнддээ санаа тавьж, хоолны дэглэмээ барихыг хүсвэл хөнгөн зууш авч яваарай. Жишээ нь, бүйлс, хатаасан чангаанз, лууван, өргөст хэмх, алим, гадил зэргийг авч явж болно.

Хөнгөн зууш савлаж авч явах

5 Олон хувцас давхарлаж өмсөх

Онгоцонд таныг ямар температур угтахыг тааварлахад бэрх. Учир нь зарим онгоц их бүгчим байдаг бол зарим нь эсрэгээрээ хүйтэн байдаг. Тэгвэл аль ч тохиолдолд дасан зохицохын тулд олон төрлийн хувцас давхарлаж өмсөн, халууцсан үедээ тайлж, даарсан үедээ давхарлаж өмсөж болно. Мөн түр зогсолтын үеэр хөлөө дааруулахгүйн тулд дулаахан оймс авч яван, давхар өмсөөрэй.

Олон хувцас давхарлаж өмсөх

6 Нүдний маск авч явах

Хэрвээ та нислэгийн турш унтахаар төлөвлөсөн бол нүдний маск авахаа битгий мартаарай. Энэ нь таныг унтахад саад болдог эргэн тойрны гэрлээс тусгаарлаж, бат бөх унтахад туслах юм.

Нүдний маск авч явах

7 Усны сав авч явах

Нислэгийн үеэр ус дутагдвал толгой өвдөх, ядрах зэрэг зовуур илэрдэг. Тиймээс онгоцонд явах үедээ цаг тутамд найман балга ус уух хэрэгтэй. Хэдийгээр онгоцны үйлчлэгчид нэг удаагийн аяга өгдөг ч, өөрийн усны савтайгаа явж, түр зогсолтын үеэр онгоцны буудлаас саваа дүүргэж авах нь илүү үр дүнтэй юм. Мөн нислэг дуусах үед та ч мөн усаа ууж дуусгасан байх ёстойг санаарай.

Усны сав авч явах

8 Эрүүл амьдралын хэв маягаа хадгалах

Урт хугацааны нислэгийн үеэр ч өдөр тутмын амьдралын хэв маягаа боломжоороо сахихыг хичээгээрэй. Шүдээ угаа, нүүрээ цэвэрлэ, арьсаа чийгшүүлэхээ ч мөн битгий март. Эдгээр нь таныг унтахад мөн өглөө сэрэхэд тухтай мэдрэмж төрүүлэх юм.

Тиймээс нислэгийн үеэр дараах зүйлсээ битгий мартаарай:

  • Шүдний сойз
  • Шүдний оо
  • Гар ариутгагч
  • Ариун цэврийн алчуур
  • Чийгшүүлэгч
  • Уруул өнгөлөгч

Эдгээр жагсаалтан дээр өөрийн тогтмол хэрэглэдэг бусад зүйлсээ нэмээрэй.

Эрүүл амьдралын хэв маягаа хадгалах

9 Суудлын дэвсгэр авч явах

Хэрвээ та улирлын чанартай аялагч бол өөрийнхөө суудлын дэрийг авч явах нь хэчнээн чухал болохыг мэдэх байх. Харин бизнесийн ангиллын урт нислэгийн хувьд суудлын тусгай дэвсгэр авч явах нь танд хамгийн тухтай мэдрэмж төрүүлэх болно. Мөн суудлын дэвсгэрийг хажуудаа байрлуулан гараа тавих эсвэл нурууныхаа ард хийж налах зэргээр ашиглаж болно.

Суудлын дэвсгэр авч явах

10 Йогийн дасгал хийх

Нислэгийн үеэр нуруу хөшиж, хөл мэдээ алдахаас сэргийлэн 2 цаг тутамд дараах йогийн дасгалуудыг хийгээрэй.

  1. Алгаа хавсарч, хуруунуудаа салаавчлан, гарын алгаа эргүүлж, дээш өргөнө. Энэ үеэрээ суниах маягаар нурууныхаа алжаалыг тайлаарай.
  2. Мөн хуруунуудаа салаавчлан, алгаа дээш нь харуулж, хоёр гараа дээш өргөсөн яг энэ байрлалаараа баруун, зүүн тийш ээлжлэн суниана.
  3. Тохойгоо сандалны хоёр талын гарын тавиур дээр тавьж, хүзүү, нуруугаа хөдөлгөн, алжаалаа тайлна.
  4. Цэх сууж, толгойгоо баруун тийш хазайлгана. Дараа нь баруун гараа толгой дээрээ тавьж, хажуу тийш нь зөөлхөн шахаарай. Энэ дасгалыг хоёр талдаа ээлжлэн хийнэ.
  5. Нэг хөлөө урагш чадах чинээгээрээ жийн сунгалт хийнэ. Энэ дасгалыг хоёр хөл дээрээ ээлжлэн хийгээрэй.

Йогийн дасгал хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()