Кубын тухай сонирхолтой баримтууд

2015-01-07, 04:25
26,035

56 жилийн бүрэн хоригийн дараа АНУ-ын засгийн газар Эрх чөлөөний аралд хандах хандлага, бодлогоо өөрчлөхөөр шийджээ. Америкаас явуулсан Кубын удаан хугацааны тусгаарлах бодлого төгсгөл болж байгаа бололтой. Ингээд энэ хоёр оронтой холбоотой зарим нэг баримтуудыг та бүхэнд толилуулж байна.

Кубын тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Куба улс Кока Кола худалддаггүй дэлхийн хоёр улсын нэг юм. Нөгөө нэг улс нь АНУ-ын хоригтой холбоотойгоор энэ ундааг худалдаалахыг хориглосон Хойд Солонгос билээ.

www.caak.mn

2. Фидель Кастро 12 настай байхдаа ерөнхийлөгч Рузвельтэд өмнө нь хэзээ ч харж байгаагүй арван долларын дэвсгэртийг илгээхийг хүссэн захидал бичсэн байна.

www.caak.mn

3. АНУ жил бүр Кубад Гуантанамо шоронгийн түрээсэнд 4085 доллар төлдөг ажээ. Кубын засгийн газар одоогоор түрээсийн орлого гэж нэг ч бэлэн мөнгөний чек аваагүй байна.

www.caak.mn

4. Ерөнхийлөгч Жон Кеннеди Кубын эсрэг хорионд гарын үсэг зурахаас хэдэн цагийн өмнө 1200 куб навчин тамхи худалдан авчээ.

www.caak.mn

5. Кубын хүн амын 99,8% нь бичиг үсэг тайлагдсан нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй орнуудын нэг болдог бол АНУ-д энэ үзүүлэлт арай бага буюу 99% ажээ.

www.caak.mn

6. Фидель Кастро хар баасан гарагт буюу 13-нд төржээ.

www.caak.mn
 
7. 2009 онд АНУ-ын засгийн газар кубын иргэдийн тухай мэдээлэл цуглуулах, засгийн газрын эсрэг суртал ухуулга явуулах зорилгоор Твиттер шиг ZunZuneo нийгмийн сүлжээг нууцаар санхүүжүүлэн бий болгожээ. АНУ-ын Төрийн департамент Кубын америкийг дэмжсэн Facebook дээрх «лайк»-г худалдан авахад 630,000 доллар зарцуулсан байна.

www.caak.mn

8. Нэг удаа Фидель Кастро, хэрвээ би сахлаа хусахгүй байвал жилд 10 ажлын өдрийг хэмнэх юм байна гэсэн тооцоо гаргажээ.

www.caak.mn

9. Кубад хуулийн дагуу бол засгийн газрын бүх машинууд замд гар өргөсөн хүнийг авч хүргэж өгөх ёстой ажээ.

www.caak.mn

10. Америкийн ТТГ /тагнуулын төв газар/ нэгэн удаа Фидель Кастрог хулгайлах оролдлогыг төлөвлөжээ. Кубын удирдагчийн сахлыг унагах химийн бодисоор хордуулах зорилготой байсан байна.

www.caak.mn

11. Кубын иргэдийн дөнгөж 5% нь Интернэтэд холбогддог байна.

www.caak.mn

12. Засгийн эрхэнд гарангуут Фидель Кастро тухайн улсад байгаа бүх «Монополи» тоглоомыг устгахыг тушаажээ.

www.caak.mn

13. Кубачуудад 2008 оныг хүртэл гар утастай байхыг хориглодог байжээ. Одоо чөлөөтэй болсон.

www.caak.mn

14. Кубын цэрэг армийн хямралын ид үед тухайн улсад 150 гаруй цөмийн пуужин байсан байна.

www.caak.mn

15. Кубад маш олон эмч байдаг учир засгийн газар тэдгээрийг ихэвчлэн хэрэгцээтэй улс орон луу ажиллуулахаар илгээдэг байна.

www.caak.mn

16. Фидель Кастро нь "The Beatles" хамтлагын дуучин Жон Ленноны үнэнч шүтэн бишрэгч байжээ. Тэр ч байтугай “тэр жинхэнэ хувьсгалч байсан юм” -хэмээгээд түүнд хүрэл хөшөө босгохыг даалгаж байжээ.

www.caak.mn

17. Ромын хамба лам Иоанн Павел II айлчлал хийхээс өмнө 1997 оныг хүртэл Христосын мэндэлсний өдөр Кубад албан ёсны баярт тооцогддоггүй байжээ.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()