1
Комбинезон
Сүүлийн үед моодонд ороод байгаа бүсгүйчүүдийн дуртай комбинезон нь эрчүүдэд төдийлөн таалагддаггүй гэнэ. Учир нь эрчүүд энэ төрлийн хувцаслалтыг ажилчдын хувцас хэмээн хүлээн авдаг аж. Үүнээс гадна комбинезон нь эмэгтэйчүүдийн сайхан бие галбирыг далдалж таагүй харагдуулдагт тэд дургүй юм.
2
Барын хээтэй эрээн хувцас
Эрчүүд барын эрээн хувцсанд дургүй талаар мэдээлэл маш байдаг хэдий ч яагаад энэ төрлийн хувцсанд дургүй юм бол? Шалтгаан нь тэд бар эрээн хувцсыг хэтэрхий чамин хийгээд бусдын анхаарлыг татсан хувцаслалт гэж үздэг байна.
3
Үргэлж ултай гутал
Энэ төрлийн гутал эрчүүдэд таалагддаггүй гол шалтгаан нь энэхүү гутал эмэгтэй хүний хөлийг хэт том, болхи харагдуулдаг гэнэ. Үүнээс гадна үргэлж ултай гутлыг ихэнхдээ нас ахисан эмэгтэйчүүд сонгодог учир эрчүүдийн хувьд энэ гутал нас нэмдэг мэт санагддаг аж.
4
Богино үс засалт
Богино үс нь эмэгтэйчүүдийн хувьд маш олон давуу талтай байдаг. Угаахад хялбар, самнахад амар гэх мэт. Харин эрчүүдийн хувьд энэ үс засалт төдийлөн таалагддаггүй бөгөөд богино үс нь эрчүүдийн хувьд арван жилийн сахилгагүй хөвгүүнийг санагдуулдаг гэнэ.
5
Өргөн өмд
Өргөн өмд буюу "аладин" өмд эрчүүдэд огтхон ч таалагддаггүй. Энэ төрлийн өмд нь бүсгүйчүүдийн галбирыг далдалж, илүү эрэгтэйлэг харагдуулдаг байна. Мөн тэд үүнийг өмд ч биш банзал ч биш хачин хувцаслалт гэж боддог.
6
Гладиатор гутал
Энэ төрлийн гутал нь тавхайг том харагдуулж, харин хөлийг илүү богино харагдуулдаг аж. Үүнээс гадна хотод өмсөхөд төдийлөн тохирохгүй.
7
Хэт өндөр өсгийтэй гутал
Өөрт нь тохирсон өндөртэй өсгийтэй гутал эрчүүдийн анхаарлыг татдаг. Харин хэт өндөр, урд талдаа зузаан ултай гутал эрчүүдэд төдийлөн таалагддаггүй гэнэ. Энэ гутал нь эрчүүдийн яриагаар бол тайчигч эмэгтэйн сэтгэгдлийг төрүүлдэг аж.
8
Урт банзал
Бүсгүйчүүдийн хувьд урт банзал өмсөхөд эвтэйхэн учир үе үе өмсөхдөө дуртай байдаг. Харин эрчүүд энэ төрлийн банзалд дургүй бөгөөд тэдний үзэж байгаагаар урт банзал нь эмэгтэйчүүдийг бүдүүн болхи харагдуулдаг гэнэ. Үүнээс гадна хэт урт банзал нь гудамжны бүхий л хогийг түүдэг гэж тэд үздэг байна.
9
Сул даашинз
Сул загварын даашинз нь эрчүүдийн толгойг гашилгаж орхидог. Тэд сул даашинз өмссөн бүсгүй хараад эмэгтэйчүүд яагаад энэ төрлийн даашинзыг сонгодог юм бол гэсэн бодол толгойд нь орж ирдэг аж. Учир нь сул даашинз бүсгүйчүүдийг галбиргүй харагдуулдаг байна. Гэхдээ бүс бүсэлсэн тохиолдолд та өөрийн бие галбирыг тодотгож чадна.
10
Том цүнх
Эмэгтэйчүүд бүх төрлийн цүнхэнд дуртай байдаг. Эмэгтэйчүүд бидэнд өдөр тутамд авч явах шаардлагатай зүйл маш их байдаг бөгөөд заримдаа тэдгээрийг нэг том цүнхэнд багтаагаад явахад таатай байдаг юм. Харин эрчүүд эмэгтэйчүүдийг хүнд зүйл өргөх ёсгүй гэж үздэг байна. Тиймээс тэд том цүнхэнд дургүй аж.