1
Нүүрээ хамгийн эхэнд угаадаг бол:
Хэрэв та нүүрээ хамгийн түрүүнд угаадаг бол энэ нь таныг "харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх" бие махбодийн таван мэдрэмжийг чухалчилдаг хүн гэдгийг илтгэж байна. Мөн та бусад хүмүүс өөрийг чинь яаж хүлээж авч байгаад ихээр анхаарал хандуулж, өөрийн чинь талаар юу бодож байгаад санаа зовж байдаг. Тиймээс та зарим үед сэтгэл гутралд орох, стрессдэх, ичиж зовох зэргийг бусдаас илүүтэйгээр мэдэрдэг.
2
Хөл, гарнаасаа эхэлж угаадаг бол:
Төлөв даруу мөртлөө хашир догь хүмүүс шүршүүрт орохдоо хөл, гараа хамгийн эхэнд угаах хандлагатай байдаг. Ер нь биеийн үе мөчнүүд тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээний бэлгэдэл гэж уламжлалт гүн ухаанд заасан нь бий. Иймд өөрийн гар, хөлөө угаана гэдэг ямар ч сонголтыг айхгүйгээр хийж чадна гэдгийг илтгэдэг байна.
3
Нууц газруудаа эхэлж угаадаг бол:
Зан төлөвийн хувьд эдгээр хүмүүс даруухан, бүрэг зантай байх нь олонтаа. Тодруулбал, "интроверт" буюу дотогшоогоо, хүмүүсийн анхаарлыг татахыг хүсдэггүй, өөртөө итгэх итгэл султай хүмүүс. Нөгөөтэйгүүр танилууд чинь таныг маш шударга, чин үнэнч хүн гэж үнэлдэг.
4
Цээжээ эхэлж угаадаг бол:
Эхлээд та цээжиндээ ус хүргэдэг үү? Тэгвэл энэ нь таныг буурь суурьтай, тавьсан зорилгодоо үнэнч нэгэн гэдгийг илтгэж байна. Та юу хүсч байгаагаа сайн мэднэ, санааг тань эргүүлэхэд маш хэцүү. Мөн та хараат бус байдалд дуртай, үүнийг тань бусад ч үнэлдэг.
5
Эхлээд үсээ угаадаг бол:
Та бол дэг журам, сахилга батыг эрхэмлэдэг нэгэн. Хүний тэргүүн нь хүч чадал, эрх мэдлийг бэлгэддэг. Усанд орохдоо толгойноосоо эхлэж угаах нь тухайн хүнийг бүхий л зүйл дээр өөрийн гэсэн үзэл бодолтой, үг ярианаас илүү үйл хөдлөлийг чухалчилдаг гэдгийг илэрхийлдэг. Мөн та юм хийхдээ их нягт нямбай ханддаг. Хүнтэй ойртохдоо та түүний байгаа байдал дээр нь бус ухаан бодол дээр нь тулгуурлаж ойртдог.
6
Хүзүү, мөрнөөсөө эхэлдэг бол:
Хамгийн ажилсаг, бүтээлч хүмүүс мөр, хүзүүгээ эхэлж угаадаг гэнэ. Хүний мөр нь бэрхшээлийг үүрэх чадвар, аливаа зүйлийг төгөлдөржүүлэх эрмэлзлийг бэлгэддэг байна. Ерөнхийдөө та бол эерэг хандлагатай хүн. Ямар нэгэн зүйл хэрэгтэй болвол та эргэлзээгүйгээр түүн рүүгээ ханцуй шамлан орно. Түүнчлэн та өрсөлдөх, тэмцэх дуртай, бусдаас ямагт нэг алхмын өмнө байхыг хүсдэг.
7
Нуруунаасаа эхлэж угаадаг бол:
Хүний нуруу нь ухамсартай холбоотой гэж уламжлалт гүн ухааны олон сургаальд дурдагддаг. Шинжлэх ухааны талаас ч гэсэн хүний нуруу мэдрэлийн систем, тархины үйл ажиллагааны ихэнхийг хангаж өгдөг. Хэрэв та нуруугаа эхлэж угаадаг бол энэ нь таныг бусдын нүдэнд их нууцлаг харагддаг нэгэн гэдгийг илтгэж байна. Та ямар ч зүйлд болгоомжтой ханддаг, хүнд тэр дороо итгэчихдэггүй. Асуудлын учгийг олохдоо гарамгай, шийдвэрийг бодит ухагдахуунд тулгуурлаж зөв зүйтэйгээр гаргадаг. Ганцаардал таныг огтхон ч айлгадаггүй, харин ч эсрэгээрээ та үүнийг өөрийн дотоод сэтгэлтэйгээ ярилцах сайхан боломж гэж үздэг.