Английн эмч нар "UGG" гутал өмсөх нь эрүүл мэндэд хортой гэдгийг нотолжээ!

"UGG" брэндийн гуталнууд хөлд маш эвтэйхэн, дээрээс нь дулаахан учраас охид, эмэгтэйчүүд ихээр дурладаг. Австралиас гаралтай тус брэнд нь богино хугацаанд дэлхий даяар алдаршиж өдгөө хүүхдэд, тэр бүү хэл эрчүүдэд зориулсан загваруудаа гаргажээ. Өвлийн хүйтэнд хөнгөн, зөөлөн гуталтай дулаахан алхахыг хүн болгон хүсэлгүй л яах вэ. Харамсалтай нь "UGG" гутал бидний боддог шиг тийм ч сайхан эд биш бололтой.

Английн эмч нар "UGG" гутал өмсөх нь эрүүл мэндэд хортой гэдгийг нотолжээ!

Олон эмч нар "UGG" өмсөхгүй байхыг уриалж байна. Энэ гутлыг байнга өмсдөг бүсгүйчүүд эмч нарт өвдгөөр хатгаж өвдөх зэрэг зовиур хэлж ихээр хандах болжээ. Учир нь хэт зөөлөн, дотроо сул зай ихтэй тул хөлөнд зохих дэмжлэгийг өгч чаддаггүй ажээ. 

Английн мэс заслын эмч Иан Макдемотт (Ian McDemott)-ын баталж байгаагаар зөөлөн ултай гутал өмсдөг хүний нурууны яс өөрчлөгддөг, үүний зэрэгцээ бие махбодийн ерөнхий бүтэц ч өөрчлөгддөг ажээ. Ингэснээр өвдгөнд ирэх ачаалал нэмэгдэнэ, яг л дотор талаасаа нурж байгаа мэт. Түүнчлэн хөлийн хэлбэр “Х” болж өөрчлөгдөнө.

Үр дагавар үүгээр дуусахгүй, үе мөч хоорондоо үрэгдэж мөгөөрсний гэмтэлд хүргэнэ. Өөрийгөө энэ гуталгүйгээр төсөөлж чадахгүй байгаа бол сонголтондоо нухацтай хандах хэрэгтэй. Хөл гутлан дотроо сул холхиж болохгүй тул хөлөнд яг таарч байх тийм хэмжээг сонгохыг зөвлөж байна.

“UGG өвлийн гуталны хувьд шилдэг нь байж болно, гэхдээ хөлийг бүрэн дэмжих гутал өмсөх нь чухал” гэж доктор Макдемотт онцолжээ.

Хөлийн ул хавтгай хүмүүсийн хувьд энэ гутлыг мартсан нь дээр. Хэрвээ үе мөчний холбоос нь төрөлхийн сул эсвэл нуруу нугас, тулгуур эрхтний ямар нэгэн асуудалтай л бол энэ гутлаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()