Сайн хүмүүст яагаад муу зүйл тохиолддог вэ?

Ихэнх хүмүүс "Надад ийм зүйл тохиолдох ёсгүй" эсвэл "Тэр хүнд тийм зүйл тохиолдох ёсгүй байсан юм" гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл сайн хүмүүст муу зүйл тохиолдох ёсгүй гэсэн ойлголт бидний дунд байдаг. Тэгвэл энэ үзэгдлийг тайлбарлах олон тооны онол байдгаас та бүхэнд хүргэж байна. 

Сайн хүмүүст яагаад муу зүйл тохиолддог вэ?

1 Шашны онол

Мэдээж хэрэг ихэнх шашнууд бурхан тэнгэр өмнө нь хийж байсан нүглийн төлөө тухайн хүнийг шийтгэдэг гэсэн онолтой. Та хэдий сайн хүн байсан ч өмнөх амьдрал эсвэл санаандгүйгээр хийсэн зүйл тань бусдад хор хүргэсэн байж магадгүй юм. 

Шашны онол

2 Атеизмын онол

Шашингүйн үзэл буюу Атеизмд тухайн хүн сайн ч байсан муу ч байсан ямарваа нэг муу зүйл болохдоо хэн нэгнийг ялгалгүй дайрлага дайрч буй мэт тохиолдлоор болдог гэж үздэг. Гэхдээ мэдээж тухайн хүний өмнө хийсэн үйлдэл бус одоо хийж байгаа үйлдлээс болоод муу эсвэл сайн зүйл тухайн хүнд тохиолдож болно гэж үздэг Атеист хүмүүс бий. 

Атеизмын онол

3 Еврейн шашны онол

Бусад шашнаас ялгаатай нь еврейчүүд сайн хүнийг бурхан шалгахын тулд амьдралыг нь зовлон болгодог гэж үздэг аж. Тухайн хүн хэдий сайн зовлонг даана тэр чинээгээр ирээдүйд эсвэл хойч насандаа шагнал хүртдэг гэж еврейн шашны Тора сударт бичсэн байдаг. 

Еврейн шашны онол

4 Харалган байхын онол

Та хэдийгээр сайн хүн байлаа гээд хүрээлэн буй орчноо анзаардаггүй бол муу зүйл тохиолдоно гэж сэтгэл судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл бүх зүйлийг болж бүтнэ гэж үзээд амьдралын талаар ямар ч ойлголтгүй байдаг хүмүүс хичнээн сайхан сэтгэлтэй байсан заавал алдаа гаргадаг гэнэ. 

Харалган байхын онол

5 Гадуурхал

Тухайн хүн сайхан сэтгэлтэй байсан ч нас хүйс, шашин шүтлэг, гарал угсаагаар гадуурхагдсанаас болоод амьдрал нь дээшилдэггүй гэж орчин үед үзэх хүмүүс олон болсон. Тэд нийгмээрээ тухайн бүлэг хүмүүсийг гадуурхсанаас болоод сайн хүмүүс хэлмэгдэг гэж үздэг. 

Гадуурхал

6 Таталцлын онол

Таталцлын онол нь хүн хэдий чинээ өөдрөг, сайхан сэтгэлтэй байна төдий чинээгээр амьдралд амжилт гаргана гэж үздэг. Хэрвээ муу зүйл тохиолдоод байвал хангалттай сайн хүн биш аж. 

Таталцлын онол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()