1
Цонх
Хүн бусдыг татахдаа гадаад үзэмж төдийгүй хүрээлэн буй орчноо хэрэглэх ёстой байдаг байна. Харин хүмүүс цонхны дэргэд байгаа хүмүүст илүү татагдах хандлагатай байдаг аж.
2
Бялуу идэх
Амттай зүйл, тэр дундаа бялуу зүйл идвэл та бусдын нүдэнд илүү "амттай" болж харагддаг.
3
Бие бие рүүгээ 2 минутаас илүү ширтэх
Нүд нүдээ харсан 2 хором эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд гүнзгий дотно сэтгэгдэл төрүүлдгийг сэтгэл зүйч Жоан Келлермэн (Joan Kellerman) баталсан байна. Тэгэхээр нүд гэдэг хамгийн чухал эрхтэн байгаа биз?
4
Халуун уух зүйл
Болзооны үеэр хүйтэн ундаанаас илүү халуун зүйл уусан хүмүүсийн харилцаа илүү дотносдогийг сэтгэл зүйчид тогтоосон байна. Хэрвээ та болзооныхоо үеэр мөстэй цай, эсвэл мөхөөлдөс захиалдаг бол халуун кофе болон халуун цай захиалж байгаарай.
5
"Хуучин найз залуу"
Эмэгтэйчүүд хуучин найз залуутайгаа адилхан хүмүүст илүү татагддаг. Тиймээс түүний хуучин найз залуутай төстэй байхыг оролдоод үзээрэй.
6
Ботокс
Хүмүүс ботокс шахуулсан хүмүүст дургүй мэт байдаг. Мэдээж хэтрүүлж шахуулах нь муу ч ботокстой хүмүүс хэзээ ч ганц бие байдаггүйг санах хэрэгтэй. Учир нь ботокс нь таныг илүү залуу харагдуулах болно.
7
Аз жаргалтай бай
Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай аз жаргалтай байгаа хүмүүс бусдыг илүү татдаг.
8
Хөгжим тоглох
Хэрвээ та ямар нэгэн хөгжмийн зэмсгийг мэргэжлийн түвшинд биш гэхэд сонирхогчийн хэмжээнд тоглочихдог бол үнэхээр том давуу талтай гэсэн үг. Хөгжим бол амьдралын дарс, хүний сэтгэл зүрхэнд хүрэх гүүр билээ. Таалагддаг бүсгүйдээ эсвэл залуудаа эгшиг аялгуу нь үл мартагдах уянгалаг ая тоглож өгөхөд тэдний сэтгэл маш ихээр хөдлөх нь дамжиггүй.