1
Зуны улиралд түрхдэг кремээ түрхэх
Өвлийн улиралд нүүр будалтдаа гаргадаг хамгийн том алдаа бол өвөл, зунгүй ижил крем түрхэх явдал юм. Хэрвээ та жилийн 4 улиралд арьсаа хиймлээр борлуулж, сар бүр дулаан орон руу нисэж амардаггүй л бол энэ бол маш буруу сонголт. Учир нь өвөл таны арьс 1-2 өнгөөр цайрах бөгөөд таны крем ч нэг өнгөөр цайвар байх ёстой гэсэн үг.
Үүнээс гадна илүү өтгөн, чийгшүүлэгчтэй кремийг сонгох хэрэгтэй. Тиймээс өвлийн болон зуны гэсэн хоёр төрлийн кремтэй болоорой.
2
Нарны хамгаалалттай тос түрхэхээс татгалзах
Өвөл тэнгэр бүрхэг, нар ховорхон гардаг учир бүсгүйчүүд нарны хамгаалалттай тос түрхэхээс татгалздаг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ өвөл ч гэсэн нарны цацраг таны арьсанд муугаар нөлөөлж, арьсыг хөгшрүүлсэн хэвээр байдаг. Тиймээс хамгийн бага хамгаалалттай "SPF"нь 15–20-той нарны тосыг сонирхоорой.
3
Матт уруулын будаг
Охид бүсгүйчүүд маань сүүлийн үед матт уруулын будагт ихээхэн дурлах болсон хэдий ч өвлийн улиралд арьс маш ихээр хатдаг учир энэ будгаас татгалзсан нь зүйтэй. Харин үүний оронд арьсанд чийгшил, тэжээл өгөх, хамгаалах будгийг сонгоорой. Е амин дэм агуулсан бол бүр сайн. Хааяа матт уруулын будгаар уруулаа будахыг хүсвэл чийгшүүлэгчтэй уруулын тос доор нь түрхэж хэрэглэхийг зөвлөж байна.
4
Уруул өнгөлөгч
Өвлийн улиралд татгалзах ёстой будалтын нэг нь уруул өнгөлөгч юм. Гялалзсан уруул өнгөлөгч түрхэх нь гадаа уруулаа долоохтой адил бөгөөд уруулыг маш амархан хагарахад хүргэнэ. Харин уруул өнгөлөгчийн оронд эмчилгээний зориулалттай, чийгшүүлэгчтэй уруулын тос түрхсэн нь зүгээр.
5
Матт крем түрхэх эсвэл нүүрэн дээрээ шууд хуурай пудр түрхэх
Тослог арьстай хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой энгэсэг нь матт крем байдаг хэдий ч энэ нь өвлийн улиралд таны арьсыг хуурайшуулна. Үүнээс гадна хамгаалалтын тос, чийгшүүлэгч тос түрхэхгүйгээр нүүрэндээ пудр түрхэх нь мөн л дээрх сөрөг нөлөөг авчирна.
Тиймээс өвлийн улиралд чийгшил өгдөг крем түрхэж, хуурай энгэсэг түрхвэл заавал нэмэлт суурин дээр түрхэх хэрэгтэй.
6
Хурц өнгийн хацар өнгөлөгч, гялалзуулагч түрхэх
Зуны улиралд түрхдэг хацар өнгөлөгчөө өвлийн улиралд түрхэх нь бас тийм ч зөв сонголт биш. Өвөл гэрлийн тусгал өөр байдаг учир хацар өнгөлөгч тань илүү тод ялгарч харагдана. Харин илүү зөөлөн өнгийг сонгож түрхэхийг зөвлөж байна.
7
Ягаан уруулын будаг түрхэх
Өвөл зуны улирлаас илүү зузаан, хурц будалтыг хийж болох ч ягаан өнгийн уруулын будгаа зун хүртэл цааш тавиарай. Нэгдүгээрт, энэ нь даарсан улаан хацар дээр тийм ч таатай харагдахгүй. Хоёрдугаарт, өвлийн улирал бид илүү бараан хувцас өмсдөг учир тод өнгийн будалт зохимжтой.
8
Доод зовхиндоо гелин контур түрхэж, усны хамгаалалтгүй сормуусны будаг хэрэглэх
Өвлийн улиралд азаа үзэх нь тийм ч зөв сонголт биш юм. Хэзээ ч хамаагүй цасан шуурга шуурах магадлалтай. Тиймээс усны хамгаалалттай сормуусны будаг хэрэглэж, харин доод зовхио огт будахгүй байсан нь зүгээр.
9
Цэнхэр, ягаан өнгийн нүдний будаг
Яагаад ч юм өвөл гэхээр хүн бүрт цэнхэр өнгө төсөөлөлд нь буудаг хэдий ч нүдээ цэнхэр өнгөөр будах хэрэггүй. Өвөл арьс илүү цайвар болдог учир цэнхэр өнгө нь таныг өвчтэй, бие муутай мэт харагдуулна.
10
Хагарсан уруул дээр уруулын будаг түрхэх
Өвлийн улиралд урууландаа илүү их анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. Зуны улиралд хангалттай сайн арчилсан ч өвөл нэмэлт арчилгаа шаардлагатай. Үүнд:
- Уруулны хууларсан арьсыг зөөлөн гуужуулж сойзоор цэвэрлэнэ. Ингэхдээ давс, элсэн чихэр эсвэл уруулны гуужуулагч ашиглаж болно.
- Зөөлөн уруул чийгшүүлэгч тос түрхээд хөвөнгөөр арчиж аваарай.
- Тэжээлийн тос түрхэж шингэтэл нь хүлээнэ.
Харин дараа нь уруулын будгаа түрхэх хэрэгтэй.