Хүн төрхөө алдаж зэрлэгшсэн хүүхдүүдийн эмгэнэлтэй түүх

Маугли хүүхэд (Шаалуу хүү) гэж эцэг эхээ орхин хүн төрөлхтний хэзээнээс мэддэг ойд удаан хугацаагаар амьдарсан хүүхдийг хэлдэг. 19-р зууны сүүлчээр Сан Сенри-сюр-Рансын ойгоос 1797 онд олдсон Авероны Виктор гэж хүү байна. Хэдийгээр тэр 10 настай ч ярьж чадахгүй, биеэрээ дүүрэн шарх сорвитой байсан нь амьдралынхаа багагүй хэсгийг зэрлэг байдалд өнгөрөөснийг гэрчилнэ. Бүр эртний түүх сөхөх юм бол Ромыг үндэслэсэн гэдэг Ромул, Реме гэдэг хоёр хүүхдийг чоно хөхүүлэн тэжээж байсан  гэх домог ч бий. Харин соёл иргэншлийн хөгжилд дэвшсэн өнөө цагт амьтдын дунд өссөн юм уу, ноход, шувуудтай хамт, эсвэл харанхуй өрөөнд түгжээтэй өссөн хүүхдүүдийн тухай өгүүлнэ.

Хүн төрхөө алдаж зэрлэгшсэн хүүхдүүдийн эмгэнэлтэй түүх

1 Оксана Малая

Энэ охин 1983 оны арван нэгдүгээр сарын 4-нд Украины Херсон мужийн Блоговещенск тосгонд төрсөн байна. Охины талаар олон баримтат кино хийсэн ч тэр яаж яваад хэзээ хүмүүсээс салж явсан нь тодорхойгүй. Тэрээр олон хүүхэдтэй айлд төрөхдөө л хөгжлийн бэрхшээлтэй байжээ. Оксанагийн аав ээж нь архичид байснаас охиноо анхааралгүй орхиж бага байхад нь  асрах газарт өгчээ. Тэнд л охин тэр хавийн хагас золбин ноходтой “танилцжээ”. Охинд эцэг эх, асрах газрын хүмүүжүүлэгчдээс ч илүүтэй ноход сайн харьцаж байсан гэдэг. Зарим хүн охиныг бүр өөрийнхөө гэрт байхдаа ноходтой нөхөрлөсөн гэдэг.

Охин үе үе алга болоход түүнийг нохойн оромжоос олж Одессын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрах газарт хүргэхэд дөрвөн хөл дээрээ явдаг, ярьж чаддаггүй, арай л нэг хуцдаггүй байжээ. Түүнийг хоёр хөл дээр нь явуулж сургахад багагүй хугацаа зарсан байна. Өнөөдөр том болсон Оксана Малая насанд хүрэгсдийн асрах газарт морь, үнээтэй газар байгаа ч хуучин сурснаараа ноходтой илүү харьцдаг гэнэ.

Оксана Малая

2 Жон Ссебунья

Түүнийг 1991 онд Угандагийн ойгоос тариачин Милли түлээнд явж байгаад олсон байна. Хүү юм харахдаа муу, гартаа юм барьж чаддаггүй байсан гэнэ. Хожим тодорхой болсноор эцэг нь түүний эхийг хөнөөснөөр тэр хоёр настай байхдаа гэрээсээ зугтаж улмаар зэрлэг амьдралд шилжжээ. Тэр ойд сармагчингуудтай хамт амьдарч, самар жимсээр хооллодог байсан гэдэг. Сармагчингууд түүнийг бүлдээ авч хоол олох, модонд авирахад  сургасан байна.  

Хожим хэдэн жилийн дараа хүү хэлд оржээ. Азаар жаал хүү ойд тийм ч удаан амьдраагүй болохоор он удаан жилээр хүнээс хол байсан хүүхдүүдийг бодвол соёлт нийгэмд хөл тавьж чаджээ.

Жон Ссебунья

3 Жини

Энэ бол “аав ээж нь амьтан байсан” бусад хүүхдүүдийн түүхээс илүү эмгэнэлтэй түүх. Энэ охин 1957 оны дөрөвдүгээр сарын 18-нд Америкийн Калифорнид мэндэлжээ. Эцэг эх нь гэж харгис хэрцгийгээр, хүүхдээ маш их тамладаг улс байсан  гэдэг. Түүнийг эцэг эхийнхээ гэрт нэгэн харанхуй өрөөнд байхад нь олж нийгмийн халамжийн газарт өгөхөд түүнийг ойролцоогоор зургаа долоон настай болов уу гэж тодорхойлж байсан ч уг нь 12 настай байжээ. Охин энэ бүхий л хугацаанд цоожтой өрөөнд  бүхнээс тусгаар амьдарч байж.

Жини

Эцэг нь түүнд живх өмсгөөд хүүхдийн сандалд бэхэлчихдэг, шөнө нь өөрийн хийсэн залхаах цамц өмсгөн төмөр хашаанд хорьдог байсан байна. Жини 14 сартайгаасаа хурц хатгалгаа туссанаас хойш гэр бүлийнхээ бусад хүн, ах эгч нараас нь тусгаарлагджээ. Охины “эцэг” гэгдэх Кларк Уайли охиныг зөвхөн хүүхдийн кашаар хооллож түүнтэй зөвхөн нохой шиг хуцаж, архирч харьцдаг, охиныг ярих гэж оролдох бүрийд нь зоддог байсан гэнэ. Эцэг эхийг нь баривчлах үед охины амьдарч байсан өрөөний цонхыг нар нэвтрэхгүй цаасаар халхалж нааснаас болоод тэнд яг л гүний уурхайч шиг хир тогтсон байсан гэж цагдаагийнхан мэдэгдсэн байдаг.

Охиныг олоход Жини зөвхөн нэрээ мэддэг, “Уучлаарай”, “Болиоч дээ”, “Цаашид хэрэггүй ээ” гэсэн аймшигт гуравхан үг л хэлж чаддаг байсан гэнэ. Байнгын зодуураас болоод охины яс мурийж, арай гэж алхдаг, гараа үргэлж туулай шиг цээжиндээ авдаг байжээ.

Жинигийн ах Жонигоос гадна бас эрэгтэй эмэгтэй хоёр дүү нь нөхцөл байдлыг тодруулж амжаагүй байхад нас баржээ. Жиннигийн аав эхний хүүхдээ хөнжилд боон ширээний шүүгэнд хийсэн бол хоёр дахь нь  хэдэн сартайдаа шүлсэндээ хахаж амь алдсан байна.

Жинигийн эцэгт ял тулгаж амжаагүй байхад тэрээр “Та нар намайг ойлгосонгүй” хэмээсэн бичгийн хажууд 400 ам.доллар "Жиннид өгөөрэй" гэсэн цаас үлдээгээд амиа хорложээ.

4 Шувуун хүүхэд

2008 онд Волгоградын нэг жаалын түүхийг сонсоод оросын ард түмэн хиртхийсэн юм. Төрсөн эх нь тэр жаалыг олон шувуутай хоёр өрөө байранд түгжчихдэг байжээ. Ээж нь гэгдэх эмэгтэй хүүхдээ огт хайхардаггүй, хоол өгөх төдийгөөр орхиж харин ч байрандаа байлгадаг шувуунууддаа илүү хайртай байсан гэнэ. Хүүхдээ яг л шувуу шиг байлгаж тэднээс ялгаж асардаггүй, түүнтэй огт харьцдаггүй, сонсдогггүй байсан юм. Хууль сахиулагчид хүүг олж түүнтэй ярих гэхэд хүү зөвхөн “жиргэж”, “гар”-аараа дэвж байжээ. Зургаан настай хүүг сэтгэцийн сэргээн засах эмнэлэгт хүргэж, ээжид нь шүүхийн хариуцлага оногдуулсан юм.

Шувуун хүүхэд

Харамсалтай нь  зэрлэг амьтдын дунд өссөн, аймшигт хэрцгийллийн улмаас ганцаардаж, хүн төрхөө алдах дөхсөн хүүхэд даан ч олон. Тэдний зөвхөн нэгээхэн хэсгийг бид дурдлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()