Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Иргэдэд шинэ оны босгон дээр богино хугацааны санхүүгийн хэрэгцээ ихээр үүсдэг. Энэ асуудлыг шийдэх боломжийг Голомт банкны хамт олон иргэд, харилцагчдадаа олгож эхэллээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу иргэд нэг жилийн хугацаан дахь худалдан авалтын баримтаа ebarimt.mn-д бүртгүүлэн, түүний 20 хүртэлх хувийг жил бүрийн эхний улиралд буцаан олголтоор авдаг. Тэгвэл энэ буцаан олголтыг хүлээхгүйгээр Төрөөс олгох НӨАТ-ын буцаалтын дүнгээ барьцаалан шинэ оноос өмнө урьдчилан авах боломжтой болжээ.. Энэ талаар бид Голомт банкны Мэдээлэл Технологийн Газрын захирал М.Сайнбилэгтэй ярилцлаа.
Иргэдэд таатай энэ шинэ үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Голомт банк технологид суурилсан шинэ, хялбар бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа бусдаас урьтан санал болгож ажилласаар ирсэн билээ. Үүний нэг тод илрэл болох НӨАТ-ынхуулийн дагуу иргэд жилийн хугацаанд бүртгүүлсэн худалдан авалтын үнийн дүнгийн 20 хүртэлх хувийн буцаалтаа барьцаалан зээл хэлбэрээр төлбөр тооцооны анхны дижитал хэтэвч болох SOCIALPAY аппликэйшнээр дамжуулан урьдчилан авах боломжийг олгож байна.
Энэ зээлийн үйлчилгээ нь иргэдийн богино хугацааны санхүүгийн хэрэгцээг, ямарнэгэн баримт бичиг банкинд өгөх шаардлагагүйгээр хангаж байгаа. Цаашлаад хүүгүй, эргэн төлөгдөх уян хатан нөхцөлтэйгээр буюу өөрсдөө эргүүлэн төлөх, эсвэл НӨАТ-ын буцаан олголт хийгдэх үед суутгуулан төлөх боломжтойгоороо онцлог, давуу талтай. Зээлийн доод хэмжээ 50 мянган төгрөг, дээд хэмжээ 5 сая төгрөг хүртэл байх бөгөөд энэ нь иргэдийн НӨАТ-ын буцаан олгогдох дүнгээс хэтрэхгүй байх юм.
Уг зээлийг SocialPay аппликэйшнээр дамжуулан авч байгаа тул та 24/7 цагаар ажлын цагт баригдалгүйгээр хэзээ ч, хаанаас ч авах боломжтойгоороо онцлогтой.
Уг зээлийн үйлчилгээнд хамрагдах иргэдэд ямар шалгуур тавигдах вэ? Аль ч банкны харилцагчид авах боломжтой юу?
Энэ үйлчилгээ нь Ebarimt.mn-д худалдан авалтын баримтаа бүртгүүлсэн, НӨАТ-ын буцаан олголт авах бүх иргэдэд зориулагдсан, өөрөөр хэлбэл зөвхөн Голомт банкны бус бусад бүх банкны харилцагчид авах боломжтой.
Үүний тулд иргэд SocialPay аппликэйшнийг гар утсандаа суулгаж, хэрэглэгчээр бүртгүүлсэн байхад л болно. Өөр нэмэлт шаардлага, бүрдүүлэх материал хэрэггүй юм.
Банкинд очиж данс нээлгэх, анкет бөглөж харилцагч болоходбаримт бичиг шаардах, цаг хугацаа алдах зэрэг асуудлууд үүсдэг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Энэ бүх хүндрэлийг SocialPay аппликэйшн өвлийн энэ хүйтэн өдрүүдэд иргэдийг банкны аль нэг салбар нэгжид ирэх шаардлагагүйгээр орон зай цаг хугацаанаас үл хамааран бүрэн арилгаж чадсан.
Хэрэв иргэд SocialPay аппликэйшнийг гар утсандаа суулгаж, хэрэглэгчээр бүртгүүлсэн тохиолдолд заавал Голомт банкны салбарт ирэх шаардлагагүйгээр, 2-3 минутанд Голомт банкны харилцагч болох ба таны нэр дээр харилцах данс шууд нээгдэх юм.
Мөн дижитал банкны үйлчилгээний хэрэглэгч болж банкны бусад үйлчилгээг интернэт банк болон смарт банкны аппликэйшнээр бүрэн авах боломжтой.
SocialPay аппликэйшнээр дамжуулан уг зээлийн үйлчилгээнд хамрагдахад ямар хугацаа зарцуулах вэ?
SocialPay аппликэйшнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголтыг барьцаалан зээл авахад 1-2 минут зарцуулагдана, та ямар ч баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй.
SocialpPay аппликэйшн нь өөр ямар давуу талуудыг харилцагчдад өгдөг вэ?
SocialPay аппликэйшн нь гар утсанд суурилсан дижитал хэтэвч бөгөөд таны түрийвчинд байгаа санхүүгийн хэрэгслүүд болох бэлэн мөнгө, дебит болон кредит картуудыг бүрэн орлох боломжтой. Та нэг л удаа SocialPay аппликэйшны хэрэглэгч болсноор хамгийн хялбараар буюу дансны дугаар цээжлэх, тэмдэглэх шаардлагагүйгээр найзууддаа шимтгэлтгүй мөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр тооцоо хийх, хэрэглээний төлбөрүүдээ төлөх, нэгж дата худалдан авах, аяллын даатгалд хамрагдах, IPO арилжаа хийх, 1072 хувьцааны дансаа нээх, кино тасалбар худалдан авах боломжтой.
Мөн хамгийн сүүлд бид онлайн худалдааны цоо шинэ хувилбарыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн. Хэрэв харилцагч олон улсын эрхтэй картгүй бол SocialPay аппликэйшнээр үнэ төлбөргүйгээр виртуал карттай болох, уг виртуал SocialPay картаар мөн Голомт банкны бусад бүх төрлийн картаараа интернэтээр худалдаа хийх боломжтой болсон. Бид цаашдаа ч иргэд, харилцагчдынхаа амьдралыг илүү хялбар болгох шийдлүүдийг санал болгосоор байх болно.
Иргэдэд нэмэлт мэдээлэл, тодруулга шаардлагатай бол хаана хандах вэ?
SocialPay аппликэйшн суулгахад иргэдэд зайлшгүй 3G дата, WiFi шаардлагатай болно. Хэрэв та датагүй, аппликэйшнээ утсандаа хэрхэн суулгахаа мэдэхгүй байвал өөрт хамгийн ойр байрлах Голомт банкны салбар нэгжид очвол үнэгүй Wifi – аар хангагдан банкны ажилтнууд танд хэрхэн SociaлPay аппликэйшн суулгах, ашиглах, зээл авах боломжуудыг зааж зөвлөх болно.
Шаардлагатай тохиолдолд Голомт банкны лавлах төвийн 1600-1646 утас болон фэйсбүүк хуудсанд 24/7 цагаар хандах боломжтой.
Танд баярлалаа, та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье!
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.