Олон улсын албан ёсны сургалтыг эх орондоо зохион байгууллаа

2013-10-22, 19:08
3,142
Олон улсын харилцаа холбооны дэвшилтэт технологийн илэрхийлэл болсон UBIQUITI NETWORKS компанийн албан ёсны AirMAX Certified Admin сертификат олгох сургалт манай улсад 2013 оны 10-р сарын 15, 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Олон улсын албан ёсны сургалтыг эх орондоо зохион байгууллаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мобинет ХХК нь олон улсын түвшинд тэргүүлэх, хамгийн сүүлийн үеийн техник, технологийг үргэлж нэвтрүүлж үүнийхээ хүрээнд шинэ боловсон хүчин бэлтгэж ирсэний нэг жишээ нь UBIQUITI NETWORKS компаниас Монгол улсад сургалт явуулах албан ёсны сертификаттай эрхийг авсан явдал юм. Эх орондоо сургалт явуулж эхэлснээр манай инженерүүд олон улсын түвшинд үнэлэгдэх мэдлэг, дадлага туршлагыг эзэмших эргээд зах зээлд амжилттай өрсөлдөх гарц нээгдэж байгаагийн зэрэгцээ албан ёсны олон улсын сертификаттай болох боломж бүрдэж байна.

UBIQUITI Networks INC компанийн хувьд радио холбооны техник хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2010, 2011 онуудад Олон улсын утасгүй интернетийн үйлчилгээ үзүүлэгчдийн холбооноос /WISPA/ “Хамгийн борлуулалттай бүтээгдэхүүн болон шилдэг шинэ үйлчилгээ”-ний шагналыг хүртсэн үндэстэн дамнасан компани юм.









Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.