Эр даавар буюу "тестостероны" тухай сонирхолтой 10 баримт

Яагаад өсвөр насны хөвгүүдийн хоолой бүдүүрч, булчин шөрмөс чангардаг, зарим охидод үс сахал ургах зэрэг эршүүд шинж чанар илэрдэг зэрэг нь анхнаасаа маш сонирхолтой сэдэв байсаар ирсэн. Эсийн судалгааны түүхийн хуудсыг сөхөн үзвэл 1935 онд хамгийн анх тестостерон дааврыг нээн илрүүлж, тодорхойлон бичсэн байдаг. Мөн ондоо Югославын химич синтезын аргаар холестериноос тесторон гарган авсан. Ингээд та бүхэндээ эр даавар эс буюу тестороны талаар хамгийн сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

Эр даавар буюу "тестостероны" тухай сонирхолтой 10 баримт

1 Хайр дурлал ба тестостерон

Хайр дурлал хэмээх гайхамшигт мэдрэмжээр нийтлэлээ эхлүүлье. Хосын харилцааны эхний хэдэн сард дурласан бүсгүйн тестостероны түвшин нэмэгдэж, харин эрчүүдийн хувьд буурч байгааг Италийн эрдэмтэд нээн илрүүлжээ.

Цаг цагаараа байдаггүй гэгчээр хоёр жилийн дараа тестостероны түвшин тогтворжин, хэвийн болдог байна.

Хайр дурлал ба тестостерон

2 Амжилтын алтан түлхүүр

Тестостероны түвшин өндөртэй эрчүүд амжилтад хүрэх нь элбэг, карьерын өсөлт гаргах нь их байдаг. Их Британийн эрдэмтэд хөрөнгийн зах зээлийн брокерууд их ашиг олох тусмаа тэдний тестостероны түвшин нэмэгдэж байгааг ажигласан байна. Мөн өглөөний цаг буюу хамгийн их ашиг олдог үеэр тестостероны түвшин тогтмол өндөр байсан ажээ.

Амжилтын алтан түлхүүр

3 Спортын фанатууд

Аливаа зүйлд ялсан хүмүүс их хэмжээний гормоныг бие организмдоо хүлээн авдаг тул аль ч спортын тамирчны тестостероны түвшин тэмцээн уралдааны өмнө эрс өсдөг байна.

Яг ийм зүйл спортын фанатуудад тохиолддог. Бразил болон Италийн шигшээ багийн тоглолтын дараа хожсон тал болох бразилын багийн фанатуудын тестостероны түвшин италичуудынхаас хавьгүй илүү байсан ажээ.

Спортын фанатууд

4 Илүүдэл жин, насжилт хэрхэн нөлөөлдөг вэ?

Эмч судлаачид олон жилийн судалгаанд үндэслэн дараах дүгнэлтэд хүрчээ. Илүүдэл жин тестостероны түвшинг бууруулдаг. Эмэгтэйчүүдийн хувьд амьдрах газар, биеийн жин эм гормон эстрадиолын түвшинд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Сонирхолтой нь эм гормоны түвшин хятад эмэгтэйчүүдэд хамгийн бага байдаг гэнэ.

Харин нас ахих тусам эрчүүдийн тестостероны түвшин буурч, эмэгтэйчүүдийнх  өсдөг ажээ.

Илүүдэл жин, насжилт хэрхэн нөлөөлдөг вэ?

5 Нойр ба тестостерон

Зөв нойрсолт, тестостероны түвшин хоорондоо нягт хамааралтай байгааг судлаачид тогтоожээ. Шинжлэх ухааны нэршил нь "апноэ" буюу хурхирах нь эр гормоны түвшинг бууруулдаг тул тестостероны түвшинг нэмэгдүүлэхийн тулд хурхирах өвчнийг эмчлэх шаардлагатай юм. Гормоны тогтвортой байдлыг хангахыг тулд хоногт доод тал нь 8 цагийн нойр авах хэрэгтэй юм шүү.

Нойр ба тестостерон

6 Гарын алгаар мэргэлэх

Ихэнх эрчүүдийн ядам хуруу, долоовор хуруунаас урт байдаг нь эхийн хэвлийд байх үеэсээ тестостерон хүлээн авдагтай холбоотой. Хуруунуудын уртын зөрүү их байх тусам хүлээн авсан тестостероны хэмжээ их байгааг илтгэнэ.

Хамгийн амжилттай яваа бизнесменүүд богино долоовор хуруу, урт ядам хуруутай байдаг ажээ.

Гарын алгаар мэргэлэх

7 Тестостерон ба тархины эс

Тестостерон тархины эсэд хэрхэн нөлөөлдөг болохыг Йелийн их сургуулийн эрдэмтэд судалжээ. Судалгааны үр дүнд тархины мэдрэлийн эс тестостероны нөлөөгөөр устдаг болохыг тогтоосон бөгөөд энэхүү үзэгдлийг шинжлэх ухаанд «апоптоз» хэмээн нэрлэдэг. Энгийн нөхцөлд хүний бие организмд байрлах хорт хавдрын эс устах үзэгдэлд энэхүү нэр томьёог өргөн хэрэглэдэг.

Тестостероны түвшин огцом нэмэгдэх нь тархины эсийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг тул, стероид эм бэлдмэлийн хэрэглээнд болгоомжтой бөгөөд эмчид хандах шаардлагатай.

Тестостерон ба тархины эс

8 Гадаад төрх ба тестостероны нөлөө

Тестостерон ихтэй эрчүүд хэр харагддаг бол?

Бүдүүн баргил хоолой, том төвөнх, булчинлаг, үсэрхэг биетэй эрчүүдийн тестостероны түвшин их байгааг хараад л мэдэж болно. Харин толгойн орой халцрах магадлалтай. Тиймээс ч халзан эрчүүд хамгийн тачаангуй гэсэн цуу яриа баруунд гарчээ. Гэхдээ тестостероны түвшин хэт өндөр байх нь хоргүй хавдар үүсэх, үргүйдэлд хүргэж, хөгшрөлтийг түргэсгэдэг.

Гадаад төрх ба тестостероны нөлөө

9 Археологийн шинжлэх ухаан юу өгүүлэв?

Археологийн шинжлэх ухааны эрдэмтэд австралопитек хэрхэн босоо явагч хүн болсон талаар маш зоригтой таамаглалыг дэвшүүлж байна. Тэдний үзэж байгаагаар тестостероны түвшин буурч хүн төрөлхтөн огцом хувьсал хийжээ.

Археологийн шинжлэх ухаан юу өгүүлэв?

10 Хамгийн сүүлийн үеийн нээлтүүд

Эрдэмтэн судлаачид эсийн судалгааны салбарт шинэ нээлтүүдийг хийсээр байна. Америкийн Мельбурны их сургуулийн эрдэмтэд тестостерон нь төрийн албан хаагчийн албан тушаал, хүйс, яс үндсээс үл хамааран хээл хахууль авахад шууд нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Тестостероны түвшин зүрх судасны ажиллагаанд бас нөлөөлдөг.

Хамгийн сүүлийн үеийн нээлтүүд

Дүгнэлт

Эр бэлгийн даавар нь хүний биеэ авч явах байдал, эрүүл мэнд, гадаад төрхөнд чухал нөлөө үзүүлдэг. Орчин цагийн шинжлэх ухаан шинэ ололт нээлт хийж, энэхүү дааврын сайн, муу талуудыг судалсаар байгаа.

Дүгнэлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()