1
Мадонна (Madonna)
Өдгөө 60 настай поп дивагийн хувьд энэ жилийн "MTV Video Music Awards" наадамд оролцохдоо өмссөн өнгө алагласан даашинзаараа олны анхаарлыг татжээ. Загвар зохион бүтээгч нь тус даашинзанд Хойд Африкийн Бербер үндэсний хувцасны онцлогийг шингээж өгсөн байна.
2
Эзра Миллер (Ezra Miller)
Энэ оны хамгийн этгээд хувцаслалттай эрэгтэй алдартнаар жүжигчин Эзра Миллер тодорч байна. Улаан хивсний ёслолд уламжлалт хослол өмсөж ирэх тун дургүй тэрбээр "Fantastic Beasts: Crimes of Grindelwald" киноны нээлтэд зориулж Харри Поттер дээр гардаг Хэдвиг уульны дүр төрхийг гарган хувцасласан нь энэ аж.
3
Аишвараяа Рай Баччан (Aishwarya Rai Bachchan)
Энэтхэгийн алдарт кино жүжигчин бүсгүйн хувьд жил бүр Канны кино наадмыг чимж чаддаг. Энэ жил ч гэсэн Аишвараяа тэрхүү уламжлалаа алгассангүй, "Swarovski" шигтгээгээр дүүрэн чимэглэсэн, тогосны сүүлийг санагдуулам гоёмсог даашинзаар гангарчээ.
4
Меган Маркл (Meghan Markle)
Хунтайж Харригийн шинэхэн гэргий, гүнгийн ахайтан Меган Марклын өмссөн зүүсэн бүхэн олон сая хүмүүсийн хараан дор байдаг. Тэдгээр дундаас загвар зохион бүтээгч Оскар де ла Рентагийн урласан энэхүү даашинзыг Меганы өмссөн хамгийн сайхан даашинз бөгөөд түүнийг жинхэнэ гүнж шиг харагдуулсныг олон мэргэжилтнүүд онцолсон байна.
5
Карди Би (Cardi B)
Рэппер Карди Би хурц тод өнгийн хувцас өмсөх дуртай. Тэдгээрээс "American Music Awards" наадамд өмссөн цэцэгтэй даашинз болон "Грэмми" шагнал гардуулах ёслолд өмссөн цасан цагаан даашинз нь түүнд сахиусан тэнгэр мэт дүр төрхийг өгсөн гэж загварын мэргэжилтнүүд бичжээ.
6
Тэйлор Свифт (Taylor Swift)
Дуучин Тэйлор Свифтийн "American Music Awards" наадамд оролцохдоо гангарсан бяцхан толинууд бүхий даашинз нь футурист хэв маягийн гайхалтай илэрхийлэл болжээ.
7
Никки Минаж (Nikki Minaj)
Зоригтой хувцаслалтаараа алдартай Никки Минажын хувьд "American Music Awards" наадамд оролцохдоо өмсөж ирсэн тунгалаг хормойтой усны хувцас маягийн даашинзаараа хэвлэлийнхний анхаарлыг татжээ.
8
Жаред Лето (Jared Leto)
Дуучин, жүжигчин Жаред Лето хувцаслалтаараа нууцлаг бөгөөд романтик хэв маягийг илэрхийлэх дуртай. "Gucci"-ийн зохион байгуулсан арга хэмжээнд тэрээр ягаан цэцгэн гоёлтой цайвар хослолыг бүрх малгайтай гайхалтай хослуулж чаджээ.
9
Лэди Гага (Lady Gaga)
Алдарт дуучин Лэди Гагагийн хувьд өмнөх жилүүдийнхээс илүү даруу хэв маягийг сонгох болсон. Энэ жилийн хувьд түүний “The Star was Born” мюзизлийн нээлтэнд өмссөн үслэг гадартай ягаан даашинз болон 19-р зууны үеийн хатан хааныг санагдуулам загвартай даашинз нь онцлох болж байна.
10
Блэйк Лайвли (Blake Lively)
Жүжигчин Блэйк Лайвлигийн өмссөн неон ногоон өнгийн хослол болон том шоотой хослол нь олны анхаарлыг ихээр татаж, цахим сүлжээн дэх наргианы бай болоод ч амжжээ. Шоотой хослолыг нь ширээний бүтээлгийг санагдуулж байна хэмээн наргих хүмүүс олон байв.
11
Рианна (Rihanna)
"Ocean's 8" киноны нээлтийн ёслолд поп од Рианнагийн өмсөж ирсэн гүн ухлаадастай, алтан хуудсаар хийгдсэн гэмээр энэхүү даашинз хэвлэлийнхний анхаарлыг ихээр татсан байна.
12
Наоми Уаттс (Naomi Watts)
Жүжигчин Наоми Уаттсын Венецийн кино наадамд оролцохдоо өмссөн "Armani"-ийн ягаан даашинзыг жагсаалтандаа багтааж байна. Уг даашинзыг сонгосноороо жүжигчин бүсгүй ихээхэн шүүмжлэлд өртсөн бөгөөд наргианчид түүнийг даашинз биш хуудас цааснууд зүйгээд өмсчихөж гэцгээн олныг хөгжөөж байв.
13
Кендалл Женнер (Kendall Jenner)
Энэ оны Канны кино наадамд Кендалл тун задгай хэв маягтай тунгалаг цагаан даашинз өмсөж ирэн олны нүдийг хужирласан билээ.
14
Наоми Кэмпбелл (Naomi Campbell)
Алдарт супер моделийн хувьд энэ жил Америкийн загвар зохион бүтээгчдийн холбооноос "Загварын бэлгэ тэмдэг" шагналыг хүртсэн билээ. Гардуулалтын арга хэмжээнд түүний өмссөн улаан даашинз нь тэрхүү шагнал яах аргагүй нүдээ олсныг гэрчилж чаджээ.
15
Эмбер Хэрд (Amber Heard)
Үзэсгэлэнт жүжигчин Эмбер Хэрдийн “Aquaman” киноны нээлтэнд өмссөн маргад ногоон даашинз, өнгө зохицох толгойн гоёл нь ирсэн зочдод болоод шүтэн бишрэгчдэд сэтгэгдэл төрүүлж чаджээ.
16
Кэти Перри (Katy Perry)
Дуучин Кэти Перри Мельбурн хотод тоглолт хийхдээ өмссөн хар, улбар шар хосолсон энэхүү даашинзыг хүмүүс янз бүрээр хүлээн авчээ. Даашинзных нь хар оруулгыг хогны ууттай адилхан байна гэж гоочлох хүмүүс цахим ертөнцөд олон байв.
17
Адам Риппон (Adam Rippon)
Америкийн усан сэлэлтийн тамирчин Адам Риппон Оскарын шагнал гардуулах ёслолд оролцохдоо өмссөн бүс, тоноглол бүхий хослол олны анхаарлыг татжээ. Оскарын шагнал гардуулах ёслолд өмнө нь иймэрхүү хэв маягаар хувцаслаж ирсэн зочин огт гараагүй аж.
18
Лариса Кац (Larisa Katz)
Энэ жилийн Канны кино наадамд хамгийн этгээд хувцас өмсөж ирсэн зочноор Оросын дизайнер Лариса Кац тодорчээ. Төрөл бүрийн хэлбэртэй жигнэмэгээр чимэглэсэн энэхүү даашинзыг дизайнер өөрийн гараар урласан аж.
19
Жорж Клүни болон Амал Клүни (George, Amal Clooney)
Улирч буй оны хамгийн загварлаг хосоор Жорж болон Амал Клүни нарыг тодруулахад буруудахгүй байх. Хунтайж Харри, Меган Маркл нарын хурим болон "Met Gala" наадамд дээрх хоёр л олноос онцгойрч байв.