1
Наргил модны самрын тос
Үр нөлөө: Наргил модны самрын тос бол маш сайн антиоксидант бөгөөд хумсыг чөлөөт радикалуудаас хамгаалдаг. Мөн бактери, мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
Хэрхэн ашиглах вэ: Наргил модны самрын тосыг халааж хумс болон эргэн тойрны арьсанд түрхэж шинэгтэл нь иллэг хийгээрэй.
2
Алимны цуу
Үр нөлөө: Алимны цуу нь хумсыг бэхжүүлж, ургалтыг нь түргэсгэн хумсны махыг зөөлрүүлнэ.
Хэрхэн ашиглах вэ: Нэг аяга бүлээн усанд нэг хоолны халбага алимны цуу хийж найруулаад хумсаа дүрж, хэдэн минут байлгаарай. Үр дүнд нь сэтгэл хангалуун болтлоо өдөр бүр давтаж болно.
3
Цайны модны тос
Үр нөлөө: Цайны модны тос бол ялзрал, мөөгөнцрийн эсрэг хүчтэй найрлагатай тос юм. Гэвч цайны модны тосыг шууд хумс арьсан дээр түрхэж болохгүй бөгөөд ямар нэг ургамал, үрийн тостой хольж түрхээрэй.
Хэрхэн ашиглах вэ: 2 дусал цайны модны тосыг ½ цайны халбага олив, газрын самар эсвэл наргил модны самрын тостой холиод хумсандаа түрхэж, хэдэн минут иллэг хийгээрэй.
4
Нимбэгний шүүс
Үр нөлөө: Нимбэг С амин дэмээр баялаг учраас коллагений нийлэгжилтийг түргэсгэж хумсыг бэхжүүлдэг. Нимбэгний шүүс нь альфа-гидроксидын хүчио агуулдаг учраас хумсыг гэрэлтүүлж, толион дээрх жижиг хугаралуудыг эмчилдэг.
Хэрхэн ашиглах вэ: Тал нимбэгний шүүсийг шахаад нэг аяга бүлээн устай солиод хумсаа дүрж 5-10 минут байлгаарай.
5
Оливын тос
Үр нөлөө: Оливын тос хумсыг чийгшүүлж, тэжээл өгдөг гэдгийг та мэдэх байх. Е амин дэмийн агууламж өндөртэй учраас гэмтлийг сэргээж, уртгалтыг дэмжинэ.
Хэрхэн ашиглах вэ: Оливийн тосыг халаагаад хумсандаа түрхэж 5-10 минут иллэг хийнэ.
6
Өндөгний шар болон зөгийн бал
Үр нөлөө: Өндөгний шард А амин дэм ихээр агуулагддагаас гадна тосны хүчлүүд нь хугарамтгай, эмзэгшсэн хумсыг бат бөх болгож, зөөлрүүлж, чийгшүүлнэ. Дээр нь бага зэрэг зөгийн бал нэмчихвэл мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Хэрхэн ашиглах вэ: 1 ширхэг өндөгний шарыг ½ цайны халбага халаасан зөгийн балтай холиод хумсандаа түрхээрэй. 15 минут байлгаад угааж арилгаарай.
7
Маалинганы тос
Үр нөлөө: Маалинганы тос нь тосны хүчил, эрдэс, антиоксидантаар баялаг учраас хумсны ургалтыг маш сайн дэмждэг.
Хэрхэн ашиглах вэ: Маалинганы тосыг хумсандаа түрхээд хэдэн минут иллэг хийгээрэй.
8
Газрын самрын тос
Үр нөлөө: Газрын самрын тос нь A, B болон E амин дэмээр баялаг. Хумсыг чийгшүүлж, тэжээл өгч, хумсны махыг зөөлрүүлдэг.
Хэрхэн ашиглах вэ: Бүлээсгэсэн газрын самрын тосыг хумс, эргэн тойрон дахь арьсандаа түрхэж 2-3 минут иллэг хийнэ.
9
E амин дэм
Үр нөлөө: Е амин дэмийн тос нь хумсны гадна төрхийг сайжруулахаас гадна хумсны суурийг эрүүлжүүлдэг. Нимгэрч, хугарамтгай болсон хумсыг бэхжүүүлж, цусны эргэлтийг сайжруулан, ургалтыг түргэсгэдэг:
Хэрхэн ашиглах вэ: Е амин дэмийг будаггүй, хуурай хумс болон хумсныхаа завсар түрхэж, иллэг хийгээрэй.
10
Жожоба тос
Үр нөлөө: Жожоба тос нь зарим төрлийн тосны хүчил, антиоксидант, амин дэм болон эрдсээр баялаг учраас хумсыг бат бөх, хатуу болгодог.
Хэрхэн ашиглах вэ: Бүлээсгэсэн жожоба тосыг хумс болон эргэн тойрны арьсанд түрхэн 2-3 минут шингэтэл нь иллэг хийгээрэй.