1
Хоолой сөөх
Ихэвчлэн ханиад хүрсний улмаас хоолой сөөдөг ч мөн дотоод шүүрлийн эмгэгийн улмаас хоолой сөөдөг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсоноос ч хоолой сөөж болно. Гипертиреозын үед бамбай булчирхай хөөж, хоолой сөөж, амьсгал боогддог. Энэ аажимдаа халуурах, бие сулрах, үе мөч чичрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энгийн ханиад бол долоо хоноод л зүгээр болдог бол энэ хүндрэл нь сар, түүнээс удаан хугацаагаар үргэлжилдэг. Иймээс удаан хугацаагаар хоолой сөөвөл эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй.
2
Уруул хуурайших
Уруул хуурайших нь зүгээр ч нэг хүйтэн, хуурай агаараас болж байгаа юм биш. Биед шингэн дутагдсанаас болж удаан хугацаагаар уруул хуурайшдаг. Энэ нь зүрх судас, тархи болон бодисын солилцоонд хүчтэй нөлөөлдөг.
Улмаар бодисын солилцоо өөрчлөгдөж, цангаж байгаагаа ч мэдрэхээ болино. Хоол идэх дуршил буурч, амархан ядардаг болох бөгөөд толгой өвдөж эхэлнэ.
3
Цавиар өвдөх
Цавиар өвдөх нь архаг бөөрний дутагдлын үрэвсэл байж мэднэ.Биед хэдэн жилийн турш хуримтлагдсанаар тодорхой хугацааны дараа цавь, давсгаар өвдөх, гуяны дотор талаар өвдөж бөөлжис цутгах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Бас нуруу, шээсний сувгаар өвдөж халуурдаг. Ийм шинж илэрч байвал эмчид хандаж удаан хугацааны эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
4
Үе мөчөөр халуу оргих
Үе мөчөөр халуу оргиж, мэдээ алдаж, арьс улайх нь үе мөчний ямар нэг архаг өвчин үүсэж байгаагийн илрэл юм. Ийм шинж тэмдгүүд нь хөлийн тавхай, гарын сарвуу, өвдөг мөн тохойд илэрдэг.
Энэ бүгд үе мөчид ноцтой өөрчлөлт орж байгааг харуулж байгаа болохоор эмчид яаралтай хандаж, аль болох хурдан эмчлүүлэх хэрэгтэй. Эс тэгвэл өвчин даамжирч булчингууд хатангиршиж мэднэ.
5
Хэл хөөх
Зөвхөн харшил, хүчиллэг болон халуун ногоотой хүнс хэрэглэснээс болж хэл хөөж хавддаггүй бөгөөд хоолойн үрэвсэл болон хавдрын шинж тэмдэг байж болзошгүй. Тиймээс ийм шинж тэмдэгтүүдийг хайхрахгүй орхиж болохгүй бөгөөд хавдар бүр хоолой руу ахиж амьсгал боогдуулж ч мэднэ. Хэл хавдахын зэрэгцээ туурч, удаан хугацаагаар ханиалган толгой эргэж байвал эмчид хурдан хандах хэрэгтэй.
6
Нүд эрээлжлэх
Нүд эрээлжилж, толгой өвдөж, чих шуугих нь даралт ихсэж байгаагийн шинж. Ихэвчлэн цаг агаарын нөлөөлөл мөн гүн ядаргааны үед ажиглагддаг ч хүмүүс нэг их анзаардаггүй. Гэвч эмчид яаралтай үзүүлж оношлуулах хэрэгтэй. Мөн цусны даралтаа байнга хэмжиж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
7
Хөл гар байнга хүйтэн байх
Гар, хөл байнга хүйтэн байх нь хэд хэдэн өвчнийг нууж байж мэдэх юм. Үүний нэг нь чихрийн шижин бөгөөд чихрийн шижин нь судаснуудыг эмзэг өртөмтгий, амархан хагардаг болгодог. Мөн хөл хүйтэн байх нь чихрийн шижин газар авахад хүргэдэг.
Мөн хөл гар хүйтэн байснаар цусны даралт багасаж хүчил төрөгчийн урсгал мууддаг бөгөөд энэ нь бодисын солилцоог удаашруулж дулаан зохицуулалтыг алдагдуулдаг. Ийм шинж тэмдгийн үед эмчид хандах нь хамгийн зөв арга.
8
Нуруу намсах
Нас ахиад ирэхэд нуруу намсах нь жам ёсны л зүйл. Харин үүнээс өмнө ийм шинж илэрвэл аарцаг нурууны гажиг, архаг үрэвсэл, эсвэл жин нэмсэнтэй холбоотой байж болно. Жин нэмэх нь нурууны үеүдэд ачаалал өгч нуруунд суулт үүсдэг.
Өөр нэг шалтгаан бол нурууны булчингийн дутагдлаас болоод хэвийн бус болж байгаа нь тэр. Нэг см-ийг ч үл тоомсорлолгүйгээр булчиндаа ачаалал өгөн дасгал хийж , явган явж байх хэрэгтэй.
9
Суга харлах
Суга харлахыг акантозис буюу хар акантоз гэдэг. Таны арьс хэвийн өнгөлөг атал суга цавь, магадгүй хүзүү, гарын салаа харлаж загатнаж байвал чихрийн шижингийн хоёрдугаар шатны шинж тэмдгүүд байж болзошгүй.
Мөн хоолны дараа нойр ихээр хүрэх нь чихрийн шижингийн хоёрдугаар шатны шинж тэмдгүүд байж болзошгүй гэж Японы эрдэмтэд тогтоосон байна. Иймээс эмчид хандаж шинжилгээ хийлгэх нь зүйтэй.
Бонус: Долоовор хуруу ядам хуруунаас богино байна уу
Долоовор хуруу чинь ядам хуруунаас богино болоод байвал зүгээр ч нэг хэрэг биш, хэд хэдэн аюултай өвчний шинж байж мэдэх юм. Ихэвчлэн эмэгтэй хүнд илэрч байвал мөгөөрс, ясны үрэвсэж байж болзошгүй бөгөөд хэт ачааллаас болоод эсийн доторх уураг багасаж байгаа нь энэ.
Эрчүүдийн хувьд ийм шинж илэрвэл түрүү булчирхайн хавдрын үүсэл байж болно. Иймээс эмчид хандаж нарийн шинжилгээ хийлгээрэй.