Богино хугацааны дотор эрүүл сайхан үстэй болсон Европ бүсгүйн нууцаас...

2018-12-10, 13:04
7,948

«Өмнө нь би өтгөн сайхан үстэй байсан бол одоо үс маань ургахаа больж, хугаран маш ихээр унаж байна...». Эдгээр үгс танд танил сонсогдож байна уу? Үсээ байнга хугарч унахаас залхсан нэгэн орос бүсгүй өөрийн үс арчилгааны нууцаа бусадтай хуваалцахаар шийджээ. Тэрээр таван жилийн хугацаанд эрүүл, сайхан үстэй болж чадсан юм. Ийнхүү бид танд түүний зөвлөгөөг хүргэж байна.

Богино хугацааны дотор эрүүл сайхан үстэй болсон Европ бүсгүйн нууцаас...

Гайхамшиг огт биш шүү. Харин төлөвлөгөөтэйгөөр эхлүүлж, тууштай, хичээнгүйгээр өдөр бүр арчилсны минь үр дүн

Үсийг хоромхон зуурт эрүүлжүүлж, гялалзуулдаг орц найрлага гэж хаа ч үгүй. Хэдэн зууны турш биднээс нуусан нууц бүтээгдэхүүн ч гэж байхгүй. Учир нь би зар сурталчилгаанууд дээр гардаг эрүүл, гялалзсан, намирсан үстэй болохын тулд бүхэл бүтэн 5 жилийн турш судалгаа, эрэл хайгуул хийсэн юм. Тиймдээ ч амжилттай, амжилтгүй олон арга, туршлагыг өөр дээрээ туршсан билээ. Эцэст нь амжилттай болсон туршилтуудын маань үр дүн доорх зургийн баруун талд харагдаж байна. Мэдээж таны үсний бүтэц, өтгөн шингэн зэргээс шалтгаалаад өөр өөр байх хэдий ч ерөнхий утгыг нь ойлгочихвол 3-4 сарын дотор гайхалтай үр дүн мэдрэх боломжтой.

Гайхамшиг огт биш шүү. Харин төлөвлөгөөтэйгөөр эхлүүлж, тууштай, хичээнгүйгээр өдөр бүр арчилсны минь үр дүн

1 Таны үсний ургалт болон өтгөрөлтөд өдөр тутмын арчилгаа огтхон ч нөлөөлөхгүй

Үс арчилгаа болон ургалт хоёр хоорондоо огт холбоогүй. Гэхдээ байнгын арчилгаа нь нэгэнт ургасан үсийг сайхан харагдуулах, бат бөх, гялалзсан болгох, уналтыг багасгахад нөлөөлж чадна. Сүүлийн үеийн технологиор хийсэн ч бай, эртний жор найрлагатай ч бай үсний ургалтад огт нөлөөлөхгүй. Бидний үс хуйхны гүнд байрлах уутанцар хальснаас ургадаг. Тиймээс хуйханд түрхсэн тэжээлийн тос, маск ч хуйхны гүнд хүрч, нөлөөлж чадахгүй.

Тэгвэл юу нөлөөлж чадах вэ? Амин дэм, дааврын түвшин, стрессийн байдал, шим тэжээл болон удамшил зэрэг л хамгийн их нөлөөтэй. Тиймээс эдгээр зүйлсэд эхний ээлжинд анхаарах хэрэгтэй. Гэхдээ үндсэн арчилгаагаа мартаж болохгүй.

Таны үсний ургалт болон өтгөрөлтөд өдөр тутмын арчилгаа огтхон ч нөлөөлөхгүй

2 Үс арчилгааны хамгийн энгийн дүрмүүдийг бид огт мэддэггүй

Магадгүй та доорх зөвлөгөөнүүдээс цоо шинэ зүйл мэдэж авахгүй байж болох ч өдөр тутмын арчилгаа болон арга барил зэрэгтээ анхаарал хандуулах болно.

  • Үсээ 100 удаа самнаж зовоох хэрэггүйҮсийг самнах нь сайн гэдэг зөвлөгөө бол дундад зуунаас эхтэй бөгөөд тэр үед бидний амьдралын орчин, хэрэглээ огт өөр байсан. Харин өнөөгийн тоосжилттой орчинд амьдарч байгаа бид үсээ байнга самнах нь бохир хивсийг цэвэрлэлгүйгээр дээрээс нь үрээд байгаагаас ялгарахгүй. Тиймээс үсээ байнга бус хэрэгтэй үед л самнаж байх хэрэгтэй. Харин үсээ угаахынхаа өмнө самнах нь ашигтай шүү.
  • Үсээ угаахдаа хүйтэн эсвэл бүлээн ус хэрэглэж байгаарай: Халуун ус үсийг хугарамтгай, хатуу болгодог. Харин хүйтэн усаар угаавал үс хуурайших нь багасах болно.
  • Үсээ угаахдаа шампуниа хуйхандаа түрхэж хөөсрүүлэн хуйхаа цэвэрлэхэд л болно: Сурталчилгаан дээр гардаг шиг бүх үсээ хөөсрүүлэн угаах шаардлага огт байхгүй. Учир нь үсний хуйхнаас доош хэсэгт зөвхөн усаар зайлахад л арилах тоосонцрууд хуримтлагдсан байдаг. Тиймээс хөөсийг зөвхөн хуйхаа цэвэрлэхэд л хэрэглээрэй.
  • Маск, ангижруулагчийг нойтон бус чийгтэй үсэнд түрхэж, доод тал нь 5 минут байлгах нь зүйтэй: Шампуниа зайлж арилгасныхаа дараа үлдэгдэл усыг алчуурт шингээж аваад чийгтэйгээр нь үлдээж дээрх бүтээгдэхүүнүүдээ түрхэх нь зөв. Гэхдээ алчуураар хүчтэй үрж, мушгиж болохгүй шүү. Учир нь үс нойтондоо маш эмзэг байдаг. Хэрвээ үснийхээ усыг хурдан арилгах гэж алчуураар мушгиж эсвэл үрвэл үс улам л гэмтэх болно. Мөн та залхуурч нойтон үсэндээ бүтээгдэхүүн түрхвэл уснаас болж бүтээгдэхүүн үсэнд огт шингэхгүй гэдгийг санаарай.

Үс арчилгааны хамгийн энгийн дүрмүүдийг бид огт мэддэггүй

  • Үсээ шампуньдаж байхад үс унах нь хэвийн зүйл: Үсний амьдралын мөчлөг гэж байх бөгөөд энэ нь "telogen" буюу уналтаар төгсдөг. Энэ нь үс 2-3 сар ургаад байгалийн жамаараа унадаг гэсэн үг. Харин тэдгээр үснүүд нь өдөрт 100-150 ширхгээр унах нь энгийн л үзэгдэл. Учир нь үс унасны дараа үлдсэн угаас нь ахин шинэ үс ургадаг. Мөн намрын цагт үс ихээр унадаг. Энэ нь биеийн өөрийнх нь өөрийгөө шинэчлэх үйл явцын нэг хэсэг юм. Энэ нь ойролцоогоор 3 сар үргэлжилдэг.
  • Өдөр бүр үсээ угаах муу: Үсний тослогийн ялгарал дотоод дааврын тэнцвэрээс шалтгаалдаг бөгөөд үсийг бат бөх болгох ямар ч найрлага түүнд үгүй. Хоёрдугаарт, үсээ байнга угаах нь муу гэдэг гаргалгаа үнэн хэдий ч хоцрогдсон гэж хэлж болно. Дээр үед шампуниудад химийн хортой найрлага агуулагддаг байсан бол одоо технологи хөгжиж шампуниуд байнга хэрэглэхэд ямар ч аюулгүй болжээ. Хэрвээ та байнга үсээ ороож индүүддэг, түүнтэй дагалдах бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг, агаарын бохирдолтой орчинд амьдардаг эсвэл байнга малгай өмсдөг бол өдөр бүр үсээ угаахыг зөвлөж байна. Эсвэл хоёр хоноод угаах нь зүйтэй. Үгүй бол хуйхны өвчин үүсэж эсвэл үс хагтах болно.

  • Цацдаг ангижруулагч хэрэглэж үзээрэй: Ялангуяа та минийх шиг шингэн, нарийн ширхэгтэй үстэй бол үсээ хөвсийлгөж, байнга ширэлдэхгүй, цахилгаанжихгүй байхад энэ зөвлөгөө танд тусална. Удаан хугацааны турш би үсийг маань хүндрүүлж, тослогтуулахаас айсандаа угаадаггүй цацдаг ангижруулагч хэрэглэхээс зайлсхийж явсан юм. Тиймдээ ч үснийхээ орооцолдоог хуруу эсвэл нарийн шүдтэй самаар самнаж гаргадаг байлаа. Гэвч энэ нь цөөхөн хэдэн үсийг маань хугалж гэмтээдэг байсан билээ. Ямар ч байсан угаадаггүй цацдаг ангижруулагчийг хэрэглээд үзэхэд гэмгүй шүү.
  • Самны чанар маш чухал: Олон төрлийн багц сам авах боломжгүй байгаа бол та модон шүдтэй самыг өдөр тутамдаа хэрэглэх боломжтой. Ийм самыг хадгалахад хэцүү ч үс арчилгаанд сайн. Хуванцар шүдтэй самыг аль болох битгий хэрэглээрэй.

3 Би хэдэн жилийн турш сайн гэсэн ихэнх бүтээгдэхүүнийг туршиж үзсэн

Анх би үс арчилгааны бүтээгдэхүүнээ гэртээ хийж, олон төрлийн орц найрлага туршиж үзэн нэг хэсэгтээ бүтээгдэхүүн худалдаж аваагүй. Гэвч энэ нь үсэнд маань муугаар нөлөөлж хуурайшуулж, эмзэгшүүлж эхэлсэн. Доорх зураг дээр гар аргаар хийсэн савангаар үсээ угаасны дараах үр дүн харагдаж байна.

Би үсээ гар аргаар хийсэн саван, барагшунтай саван тэр бүү хэл өөрийн гараар шампунь хийж угааж үзсэн. Магадгүй энэ танд эрүүл мэт сонсогдож болох ч үр дүн нь үсийг маань улам хэцүү байдалтай болгосон. Нэгдүгээрт гар аргаар хийсэн саван гэдэг нь сайн чанарынх гэсэн үг биш. Хэрвээ та гар аргаар хийсэн бүтээгдэхүүн худалдаалдаг хүнээс шампунь авах гэж байгаа бол биед хортой орц найрлага, үнэр оруулагч, химийн гаралтай өтгөрүүлэгч хэрэглээгүй гэдэгт итгэх аргагүй гэдгийг санаарай. Эцэст нь зориулалтын шампунь хэрэглэхийг санал болгож байна.

Би хэдэн жилийн турш сайн гэсэн ихэнх бүтээгдэхүүнийг туршиж үзсэн

4 Тэгвэл маск хэрэглэх үед яагаад үс ургаад байгаа юм шиг санагддаг юм бэ?

Учир нь маск үсийг зөөлрүүлдэг учраас үс илүү шулуун болж урт болсон мэт санагддаг. Өөрөөр хэлбэл үсийг ороох, хатаах, индүүдэх гэх мэтээр халуун төхөөрөмж ашиглах үед үсэнд үүссэн нугалам тэнийдэг гэсэн үг.
Мөн коконут болон кастерын тосонд болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа таны үс хагтай, өвчлөлтэй бол эдгээр тоснууд нөхцөл байдлыг бүр ч хүндрүүлж мэднэ. Учир нь тосыг үснээс арилгахад маш хэцүү байдаг ба улам их бохирдол хуримтлагдахад хүргэдэг. Харин хамгийн эрүүл бөгөөд үр дүнтэй хуйх арчилгааны бүтээгдэхүүн бол зуун настын гел юм. Та зуун настын ханд худалдан авч хэрэглэж болох ч тарьж ургуулсан боловсруулаагүй гел хамгийн сайн байдаг шүү.

Тэгвэл маск хэрэглэх үед яагаад үс ургаад байгаа юм шиг санагддаг юм бэ?

5 Тэгвэл үс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох вэ?

Хэт олон давуу талтай бүтээгдэхүүн сонгох хэрэггүй. Жишээ нь байгалийн гаралтай, эко гэж бичсэн бүтээгдэхүүн болгон тийм биш гэдгийг санах хэрэгтэй. Эдгээр үгс бол зүгээр л сурталчилгааны хэлбэр, борлуулалтын арга техник гэдгийг санаарай. Мөн ганган сав баглаанд хууртаж болохгүй. Үүний тулд бүтээгдэхүүний орц найрлагыг уншиж, бүтээгдэхүүнийг таньж мэддэг чадвартай болох хэрэгтэйг сануулъя.

Түүнчлэн би түгээмэл үс арчилгааны бүтээгдэхүүнийг аль болох сонгохгүй байхыг хичээдэг. Учир нь тэдгээр бүтээгдэхүүнүүдийг маш ихээр нь үйлдвэрлэж, удаан хугацаагаар тээвэрлэдэг, хямд үнэтэй байдаг учраас химийн орц найрлага ихтэй байх магадлалтай. Үүний оронд би тийм ч том биш, цөөн тоогоор үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг.

Тэгвэл үс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох вэ?

Гол зүйлсийг товчлон хүргэвэл:

  1. Үсээ ургуулахаар шийдсэн бол эхлээд үс арчилгааны зөвлөгөөг дагаж, үсээ эрүүлжүүлэхэд анхаарах нь зүйтэй.
  2. Ямар ч арга хэрэглэсэн үс тань ургахгүй байвал мэргэжлийн хүнээр үсээ оношлуулж, зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн сэтгэл зүйч, шим тэжээл судлаачдын зөвлөгөө ч хэрэгтэй байж болно. Учир нь үс ургалт даавар, стресс, шим тэжээл зэргээс шууд хамааралтай байдаг гэдгийг өмнө нь дурдсан шүү дээ.
  3. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ ахин харж, шинэчлэхийг нь шинэчлээрэй.
  4. Үс арчилгаа, шинэ технологийн талаарх мэдлэгээ байнга нэмэгдүүлж судалж байгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()