Амьдрал тэдэнд хатуу хандсан ч бууж өгөөгүй хүмүүсийн түүх

Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 сарын 3-ныг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр тэдгээр хүмүүсийг бидэнтэй л адил энгийн хүмүүс төдийгүй адил тэнцүү харьцах ёстой гэдгийг илэрхийлэхийг зорьдог. Энэ жил ч мөн тэрхүү өдрийг үр бүтээл дүүрэн тэмдэглэн өнгөрөөсөн бөгөөд бид доорх жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч гайхамшгийг бүтээж яваа 10 хүнийг онцоллоо.

Амьдрал тэдэнд хатуу хандсан ч бууж өгөөгүй хүмүүсийн түүх

1 Сю Остин (Sue Austin)

Ажил: Мультимедиа уран бүтээлч

Cю 2012 онд Лондон хотод болсон соёлын наадмын үеэр усан доор тэргэнцэртэйгээ орсон зоригт үйлдлээрээ олонд танигдсан бөгөөд түүний үзүүлбэрийг дэлхий даяар 150 сая хүн үзэж гэрчилсэн байна. Ингээд тэрээр энэхүү үзүүлбэрээ 2013 онд өөрийн нэр дээр бүртгүүлж патент авчээ.

Сю Остин (Sue Austin)

2 Амир Бомжан (Amir Bomjan)

Ажил: Уран бүтээлч

Непалын өмнөд нутагт төрөлхийн гар, хөлгүй төрсөн Амир нэртэй хүү бий. Хэдий дөрвөн мөчгүй ч гэлээ урлагт дурлах түүний тэмүүллийг юу ч зогсоож чадаагүй юм. Тиймээс тэр бийрээ амаараа зуун өөрийн хүсэл мөрөөдлийг илэрхийлэхээр шийджээ. Харин тэр одоо улсдаа нэлээдгүй танигдсан бөгөөд Каруна сангийн тусламжтайгаар нийслэл хот Катманду руу нүүсэн байна. Амир хүү мөн шүлэг бичдэг.

Амир Бомжан (Amir Bomjan)

3 Жон Брамблит (John Bramblitt)

Ажил: Уран бүтээлч

Жон бол 1971 онд төрсөн Америк залуу юм. Харамсалтай нь тэрээр 2001 онд саа өвчнөөс болж аажмаар хараагүй болжээ. Хэдийгээр Жон маш их сэтгэлийн зовлон амссан ч удалгүй бийр, будаг авч бүх цагаа зурахад зориулж эхэлсэн байна. Боломжгүй мэт сонсогдох ч гэлээ тэрээр эхлээд хүртэхүйн мэдрэмжээрээ өнгө ялгаж сурсан юм. Үүнээс хойш түүний зургууд дэлхий даяар алдаршиж, 30 гаруй орнуудад үзэсгэлэнгээ гаргажээ. Харин "Youtube" компани түүний амьдралын түүхээс санаа аван богино хэмжээний видео бичлэг хийсэн нь хэд хэдэн шагнал хүртэж байв. Хувь хүнийхээ хувьд тэрээр сайхан сэтгэлтэй өгөөмөр нэгэн бөгөөд урлагийн сургуульд сурах боломжгүй хүүхдүүдэд хичээл заадаг байна. Мөн Жон 2005, 2006, 2007 онуудад 3 удаа АНУ-н ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.

Жон Брамблит (John Bramblitt)

4 Тим Харрис (Tim Harris)

Ажил: Рестораны эзэн

Тим Харрисыг зочиддоо инээмсэглэл тодруулсан, эелдэг, зочломтгой зангаар үйлчилж байхад хэн ч түүнийг дауны синдромтой гэж хэлэхээргүй. Тиймээс ч тэрээр хоёр хөл дээрээ зогсож чаддаггүй өөрийн дутагдлыг үл тоон зүтгэж, өөрийн рестораныг нээхээр шийджээ. Ингээд Тим өнөөдөр Мексикийн Албюкеркэд "Tim’s Place" нэртэй алдартай рестораны эзнээр ажиллаж байна. Түүний амжилтад хүрсэн түүхийг "People сэтгүүл", "CBS" телевиз зэрэг олон том хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжилж байжээ. 

Тим Харрис (Tim Harris)

5 Кристал Канту (Krystal Cantu)

Ажил: Фитнесийн дасгалжуулагч

Техасын Сан Антониод амьдардаг Кристал Кантугийн амьдрал 2013 онд болсон аймшигт машины ослоос өмнө энгийн сайхан байжээ. Тэрхүү ослоор Кристал нэг гараа алдаж, амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн юм. Гэсэн ч тэрээр ослоос ердөө 3 долоо хоногийн дараа гэхэд эргэн ажилдаа орж түүнийг өрөвдөж байсан хүмүүсийг цочролд оруулсан гэдэг. Хачирхалтай нь Канту гаргүй болсондоо сэтгэлээр огт унаагүй бөгөөд харин ч илүү урам зориг, эрч хүчтэй болсон байжээ.

Кристал Канту (Krystal Cantu)

6 Итжак Пөрлман (Itzhak Perlman)

Ажил: Хийлч

Израиль, Америк гаралтай хийлч Итжак 1945 онд төрсөн ба 4 настайдаа полио өвчнөөр өвджээ.

Тэрээр анх 3 настай байхдаа нэгэн радио шоу сонссоноосоо хойш хийл хөгжимд ихээр дурлах болж хийлч болохыг мөрөөдөж эхэлсэн гэдэг. Гэвч түүнийг хөгжмийн сургуулиуд хэтэрхий бага хэмээн авахаас татгалзаж байсан ч тэрээр тоглоомон хийл барин бага багаар сурч эхэлсэн байна. Ингээд түүний авьяас дэлхий даяар танигдан, хүндлэгдэж 2015 онд Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар шагнуулж байжээ.

Итжак Пөрлман (Itzhak Perlman)

7 Марли Матлин (Marlee Matlin)

Ажил: Жүжигчин, илтгэгч

Марли төрөлхийн нэг чих нь сонсголгүй төрсөн бөгөөд 18 настайд нь нөгөө чих нь 80% сонсголоо алджээ. Гэвч тэр энэ байдлаа өөрийн сул талаа болгоогүй бөгөөд маш амжилттайгаар зохиолч, жүжигчин болж чадсан юм. Тэгээд ч зогсохгүй тэрээр Алтан бөмбөрцөг наадмаас драмын шилдэг эмэгтэй жүжигчин шагнал авсан цор ганц дүлий жүжигчин бөгөөд мөн Оскарын наадмаас "Children of A Lesser God" киноныхоо дүрээр шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ.

Марли Матлин (Marlee Matlin)

8 Сабрийт Каур Гамман (Subhreet Kaur Ghumman)

Ажил: Бүжигчин

Сабрийт Каур Гамман 2009 онд ослын улмаас хөлөө тайруулах шаардлагатай болсон нь түүнд болон гэр бүлд нь томоохон цохилт болжээ. Хэдийгээр түүнд энэ бүх бэрхшээлийг давж гарахад бие физиологийн хувьд хүндрэлтэй байсан ч сэтгэл зүйн хувьд юуг ч туулахад бэлэн байсан юм. Тийм ч учраас тэрээр өдөр бүр бэлтгэл хийж, телевизийн нэвтрүүлэгт орохоор шийджээ. Ингээд Сабрийт бүсгүй шоу нэвтрүүлгийнхээ үеэр маш олон хүний анхаарлыг татаж өөр олон нэвтрүүлэгт уригдах болсон байна. Харин тэрээр одоо өөрийн мөрөөдлийн амьдрал буюу алдартай бүжигчний амьдралаар амьдарч байна.

Сабрийт Каур Гамман (Subhreet Kaur Ghumman)

9 Жэйсон Макэлвэйн (Jason McElwain)

Ажил: Сагсан бөмбөгийн тамирчин

Аутизмтай төрсөн Жэйсон хүү 5 нас хүртлээ ярьж чаддаггүй байжээ. Гэвч тэрээр бүр бага байхаасаа л сагсан бөмбөгийн хорхойтон болж эхэлсэн юм. Гайхалтай нь Жэйсон хүү ахлах сургуульд орох үедээ сургуулийнхаа шигшээ багт орох хүртэл өөрийгөө дайчилж чадсан байв. Эхэндээ түүнийг багт тоглоход хэтэрхий балчир гэж үзээд багийн менежерээр ажиллуулж байгаад нэгэн тоглолтын үеэр сэлгээнээс гарган тоглуулахад тэрээр 4 минутанд 5 удаа 3 онооны шидэлт хийн амжилттай оруулсан байна. Хагартлаа баярласан багийнхан нь түүнийг мөрөн дээрээ өргөн баярлаж байгаа нь "ESPY" телевизийн 2006 оны спортын хамгийн сайхан мөчөөр тэмдэглэгдэж байжээ. Тэрээр өөрийн амьдралын түүхээр ном бичиж гаргасан байдаг.

Жэйсон Макэлвэйн (Jason McElwain)

10 Оксана Мастерс (Oksana Masters)

Ажил: Пара олимпын сэлүүрт завины тамирчин

Оксанаг жинхэнэ ялагч гэж нэрлэхэд буруудах зүйлгүй. Учир нь тэрээр төрөлхийн шилбэний ясгүй, эрхий хуруугүй, хөл бүр нь 6 хуруутай гэх мэт олон согогтой төрснөөр эцэг эхдээ гологдсон юм. Харин түүнийг 7 настай байхад сайхан сэтгэлт хүмүүс өргөж аван хагалгаанд оруулж төрөлхийн гажгуудыг нь эмчлүүлсэн байна. Юу үзэж туулсан нь түүний амьдрах хүсэл, сэтгэлийн хүч, өөдрөг үзэлд нь нөлөөлөөгүй бөгөөд пара олимпын олон төрөлд дэлхийн рекорд тогтоосон юм.

Оксана Мастерс (Oksana Masters)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()