1.Бусад хүмүүсээс мөнгө битгий зээл. Өөрөөсөө зээл
Бидний ихэнх нь мөнгөтэй болмогцоо хамгийн түрүүнд хэрхэн үрэх талаараа бодож эхэлдэг. Бараг бодож ч амжаагүй байхдаа үрж эхэлсэн байдаг. Харин та яг энэ үйлдлээ эсрэгээр нь нэг хийгээд үзээрэй. Ингэхийн тулд та зардлаа нарийн тооцож, хадгаламждаа мөнгө хийх зэрэг үйлдлүүдийг түрүүлж хийх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд таны мөнгө дуусах үед та хүнээс зээлэх биш өөрийнхөө хадгаламжнаас мөнгө авах буюу нэг ёсондоо өөрөөсөө зээлж чадна гэсэн үг.
2. Бэлэн мөнгөөр гүйлгээ хийх гээд үзээрэй
Долоо хоног эсвэл нэг сарын турш зөвхөн бэлэн мөнгөөр гүйлгээ хийх туршилтыг хэрэгжүүлээд үзээрэй. Энэхүү аргыг ашигласнаар та мөнгөний үнэ цэнийг мэдэрч, зарлагаа хянаж чадна. Учир нь бид карт уншуулах үедээ хэр хэмжээний мөнгө үрж байгаа баримжаагаа алдаж эхэлдэг. Харин та бэлэн мөнгө хэрэглэвэл нүдэн дээр тань багасах мөнгөн дэвсгэртүүдийг хараад танд тэр зүйл үнэхээр хэрэгтэй юу гэдгийг бодож, өөртөө дүгнэлт хийх болно.
3. “0”-лэж сур
"Тэглэх арга" бол мөнгө хэмнэж сурах хамгийн зөв эхлэл байх болно. Энэ арга нь та орой бүр гэртээ харихдаа хэтэвч эсвэл, картандаа байгаа задгай мөнгөө мөнгөний гахай юм уу эсвэл ямар нэгэн хэрэглэдэггүй дансандаа хуримтлуулах явдал юм. Ингээд та сарын сүүл гэхэд багагүй хуримтлалтай болсон байх болно.
4. Өлссөн, уурласан үедээ худалдаж авах зүйлсийн жагсаалтгүйгээр дэлгүүр явах хэрэггүй
Энэ бол таны сэтгэл зүйтэй шууд холбоотой асуудал юм. Хүнсний дэлгүүр рүү өлсгөлөн явбал та идэж барахгүй гэдгээ тооцоололгүйгээр гарт тааралдсан бүхнээ авах болно. Мөн сэтгэл санаагаар унасан үедээ эсвэл ууртай байх үедээ шопинг хийхээр шийдсэн бол энэ шийдвэрээ эргээд нэг бодоод үзээрэй. Энэ тохиолдолд та өөртөө хэрэггүй зүйл бараг л худалдаж авахгүй.
5. Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа болгоомжтой бай
Энэ нь бага идэх хэрэгтэй гэсэн үг биш бөгөөд зарим үед хүмүүс хэт их хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байгаагаа анзаардаггүй байна. Ингэснээр идэж амжилгүй муутгах, хях зэрэг сөрөг үр дүн гарах болно. Эсвэл заримдаа маш олон төрлийн амтлагч, сүмс худалдаж аваад огтхон ч хэрэглэхгүй олон жилээр нь хадгалах үе ч бий. Тиймээс туршилт болгож долоо хоногийнхоо хоолны цэсийг гаргаад бүх зүйлийг жагсаалтын дагуу аваад үзээрэй.
6. Аливаа зүйлийг худалдаж авах үедээ өөртөө бодох хугацаа өг
Бүсгүйчүүд бид төлөвлөөгүй хэрнээ өөрт таалагдсан зүйлийг авах дуусашгүй их хүсэлтэй байдаг. Тиймдээ ч хямдрал зарласан, цөөн тоогоор ирсэн гэх мэт шалтгаанаар тухайн зүйлийг яг одоо авах хэрэгтэй мэтээр төсөөлөн зайлшгүй шаардлагатай төсвөөсөө хумсалж эхэлдэг. Тиймээс яг одооноос эхлэн ямар нэг төлөвлөөгүй зүйл худалдаж авахаар шийдсэн бол нэн түрүүнд сайн бодож үзээрэй. Энэ нь нэг өдөр, нэг долоо хоног, нэг сар байсан ч болно. Хамгийн гол нь танд үнэхээр чухал хэрэгтэй эсэхэд анхаарал хандуулах нь зүйтэй.
7. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах
Жишээлбэл та гэртээ зурагт үздэггүй бол кабель тавих шаардлагатай гэж үү? Утсандаа хангалттай хэмжээний дата багцтай бол интернэтэд мөнгө төлөх хэрэгтэй гэж үү?
Ямартай ч та үүнтэй адил хэрэгцээгүй зүйлд мөнгө зарцуулж байгаа эсэхээ сайтар бодоод үзээрэй.
8. "Кешбэк"-тэй карт захиал
Энэ нь худалдаж авсан барааны үнийн дүнгийн тодорхой хувь нь буцаж ордог дебит карт юм. Хэрвээ та нэг газраас шатахуун худалдаж авдаг, эсвэл зөвхөн нэг газраас хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авдаг бол танд 5-30% -ийн урамшууллын карт олдох болов уу. Үүнээс гадна та энэ мөнгийг заавал үрэх хэрэггүй бөгөөд хадгаламжиндаа ч хийж болох шүү дээ.
9. Мөнгөө эргэлтэнд оруул
Энэ тохиолдолд та үлдэгдэл мөнгөн дээр хүү тооцдог картыг сонгож болно. Та өмнөх шигээ амьдрах хэдий ч сарын сүүлд тодорхой хэмжээний хувь тооцуулж авна гэсэн үг юм.
Эсвэл арай томоор сэтгэж, ямар нэгэн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах боломжтой. Гэхдээ энэ тохиолдолд нэлээд болгоомжтой байж, судалгаа сайн хийх хэрэгтэй.