Гормоны тэнцвэр алдагдсанаар, биед илрэх 9 шинж тэмдэг

Хүний бие гормон буюу даавраас хэр их хамааралтай болохыг та мэдэх үү? Хүмүүс гормонд төдийлөн анхаарал хандуулдаггүй боловч, энэ нь биед маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг аж. Харин гормоны тэнцвэрт байдал алдагдсанаас болж, царай төрх, биед олон хачирхалтай шинж тэмдэг илэрдэг бөгөөд бид өнөөдөр та бүхэндээ тэдгээр шинж тэмдгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гормоны тэнцвэр алдагдсанаар, биед илрэх 9 шинж тэмдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Илүүдэл жин

Зарим хүмүүс жингээ богино хугацаанд хялбархан хасч чаддаг бол, хичнээн хоолны дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийсэн ч турж чаддаггүй хүмүүс байх нь бий. Харин үүний шалтгаан нь гормонтой холбоотой бөгөөд гормоны тэнцвэргүй байдлаас болж, жингээ хасч чадахгүй болдог байна. Нэг ёсондоо таны турж чадахгүй байгаа шалтгаан нь "гормоны тэнцвэргүй байдал" аж. 

Илүүдэл жин

2 Ядаргаанд орох

Гормоны тэнцвэргүй байдлаас болж, нойргүйдэж, тухтай амарч чадахгүй болдог байна. Үүнээс болж царай төрх тань өнгө зүсээ алдаж, ядарсан мэт харагдаж болно. Энэ нь ихэвчлэн "прогестерон гормоны ялгарлуулалт" ихэссэнтэй холбоотой байдаг. 

Ядаргаанд орох

3 Хөлрөх

Биеэс их хэмжээний хөлс ялгарах нь үргэлж гормонтой холбоотой байдаггүй боловч, халуунд гэнэт их хэмжээгээр хөлрөх тохиолдолд гормоны хэмжээгээ шалгуулах хэрэгтэй. 

Хөлрөх

4 Нүдний доогуур хар хүрээ татах

Хангалттай сайн амарч чадсан эсэхээс үл хамаарч, нүдэн дор хар хүрээ татах нь гормоны тэнцвэр байдал алдагдсантай холбоотой юм. Үүнийг ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн, кремээр далдлах боломжгүй. Эрэгтэйчүүдийн тухайд тестостерон даавар, эмэгтэйчүүдэд прогестерон даавар дутагдсаны улмаас нүдний доогуур хар хүрээ татдаг байна. 

Нүдний доогуур хар хүрээ татах

5 Сэтгэл гутрал

Сэтгэл гутрал нь гормоны тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой. Эмэгтэйчүүд сарын тэмдэг болон жирэмсний үед шалтгаангүйгээр гутарч, шаналдаг. Хэрэв үргэлж л шаналж, өөрийгөө ч ойлгохоо болиод байвал, эмчид хандаарай. 

Сэтгэл гутрал

6 Батга

Арьсаа буруу арчилж, буруу хоолны дэглэм баримтласнаас болж, нүүрэн дээр батга гардаг. Харин таны нүүрэн дээр тогтмол гардаг бол энэ нь гормоны тэнцвэргүй байдал, алдагдалтай холбоотой юм. 

Батга

7 Хөхний хэмжээ өөрчлөгдөх

Эмэгтэйчүүдийн хөхний хэмжээг алдагдуулж, зөөлөн эдийн нягтралыг бууруулах гол шалтгаан нь эстрогин гормоны алдагдал юм. Хэрвээ таны хөх өдөр ирэх тусам жижгэрч, унжиж байвал эмчид үзүүлэхээ бүү хойшлуулаарай. 

Хөхний хэмжээ өөрчлөгдөх

8 Үс унах

Үс уналтыг үнэтэй шампунь ч эмчилж чадахгүй. Харин үүний оронд эмчид хандаж, гормоны шинжилгээ хийлгэх шаардлагатай. Учир нь гормоны тэнцвэрт байдал алдагдсанаас болж, үс ихээр унаж, ямар ч арга хэрэглэсэн үр дүнгээ өгдөггүй байна. 

Үс унах

9 Эмэгтэйчүүдэд илүүдэл үс ургах

Эмэгтэйчүүд илүүдэл үснээсээ салах гэж, ургахыг нь болиулах гэж төрөл бүрийн арга хэрэглэдэг. Цээж, нүүр, алганы ар зэрэгт үс ургах нь эмэгтэйчүүдийн хувьд маш том асуудал бөгөөд энэ нь таны биеийн гормоны хэмжээ алдагдаж байгаагийн илрэл аж. 

Эмэгтэйчүүдэд илүүдэл үс ургах

Гормоныг хэрхэн хэвийн хэмжээнд барих вэ?

Гормоны тэнцвэр нь маш тогтворгүй бөгөөд амархан алдагддаг. Энэ нь биеийн онцлог байдал эсвэл бусад хүчин зүйлстэй холбогдох аж. Мөн гадаад, дотоод шүүрлийн эрхтнүүдийн буруу ажиллагаанаас болсон уу гэдгийг шалгах боломжтой. Ямартай ч эмчид хандаж, нарийн шинжилгээ хийлгэж, чухам юунаас болсныг мэдэх хэрэгтэй бөгөөд цаашлаад эмчилгээ хийлгэж, гормоны тэнцвэрт байдлыг хэвийн хэмжээнд барьж болох юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()