1
Өмнөд Солонгосын тусгай ангийн терроризмын эсрэг бэлтгэл
- Хаана: Өмнөд Солонгос, Инчеон.
Нүцгэн гараараа давхарласан тоосго юм уу зүсмэл модыг хугалах чадвар нь японы тулааны тамэшивари урлагийн нэг юм. Өмнөд Солонгосын дайчид гантиг хавтанг хялбархан хуга цохиж чаддаг.
2
Цагдаагийн академийнхны итгэл даах сорилт
Гэвч цэрэг эрс биеийн төдийгүй цагдаа нар сэтгэлзүйн сайтар бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээ нь, цэргийн стандартаар суралцаж байгаа хятадын энэ цагдаа нар өөрийн мэргэжил нэгтнүүдэд итгэх бэлтгэлийг ийм байдлаар хийдэг байна.
3
Ираны хагас цэрэгжүүлсэн цагдаагийн албанд тусгайнхны бэлтгэл
Цагдаагийн хагас цэрэгжүүлсэн Басиж байгууллага сайн дурынхнаас бүрддэг хэдий ч, тэд нэлээд хүндхэн болоод үр дүнтэй бэлтгэл сургуулилт хийдэг аж.
4
Өмнөд Солонгосын тусгай хүчний уулан дахь бэлтгэл
- Хаана: Өмнөд Солонгос, Пхёнчан
Бие биеэ рүүгээ цас шидэж, цээжин биеэ цасаа арчих нь цэргүүдэд биеийн тэвчээр, сэтгэл зүйн тэсвэр хатуужлаа нэмэгдүүлэхэд тусалдаг байна. Ингэснээр өдрийн туршид цовоо сэргэлэн, цоглог байдлаа хадгалдаг.
5
“Газар, уснаа явах” бэлтгэл сургуулилт
Тайванийн “Тэнгэрт хүрэх зам” гэх энэ бэлтгэл нь тэнгисийн явган цэрэгт алба хаахаар шилэгдсэн цэргүүдийн сүүлчийн сорилт бөгөөд тус арлын зэвсэгт хүчний түүхэн дэх хамгийн хатуу ширүүн сорилтод тооцогддог. Жинхэнэ тэнгисийн явган цэрэг болохын өмнө тайванийн кадетын сурагч нөхдийнхөө хараа хяналтад чулуу болон шүрэн дээгүүр 50 метр мөлхөх ёстой гэнэ.
6
Шиитийн тэсвэр тэвчээрийг шалгах дасгал
Цэргийн сургагчдын бодож олсон ийм дасгал нь адармаатай биш ч, ер бусын хүнд хэцүү юм. Цэргүүд ном ёсны дагуу, нуман тулгуур хийх ёстой, хэрвээ чадахгүй бол сүүж рүүгээ бууны бөгсөөр цохиулна.
7
Ширэнгэн ойд тэсч үлдэх бэлтгэл
Тайландын тэнгисийн цэргийн хүчний дайчид онцгой хүнсээр бэлтгэл хангадаг. Таиландын мэргэжил нэгтнүүд тэдэнд халуун орны ойн зажлахад шажигнах цох идэхийг санал болгож мэднэ. Тайланд, АНУ, Сингапур, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Малайз гэсэн долоон орны хамтарсан сургуулилтын хүрээнд могойн цус ууж, махыг нь иддэг аж.
8
“Улаан малгайтнуудын” сургуулилт
- Хаана: Сургалтын “Волощина” төв- Минск, ОХУ
ОХУ-ын алдарт “Улаан малгайтнууд” тусгай хүчинд орохоор горилж байгаа хүн ямар ч нөхцөлд биеийн тэнцвэрээ хадгалж чаддагаа нотлох ёстой гэнэ. Ингэхийн тулд тэд байлдааны бүрэн зэвсэг үүрсэн тэд гал, утаан дундуур нарийхан төмөр гинжин дээгүүр гүйх ёстой.
9
Германы тусгай хүчний усан доорх бэлтгэл сургуулилт
Цагдаагийн тусгай хүчин болох SEK (Spezialeinsatzkommando)-д орохоор шийдсэн германы цагдаа нар усан дор ч өөрийн бууг угсарч чаддаг байх ёстой гэнэ. Угсарч дуусаагүй хүмүүс уснаас гарахыг хатуу хориглодог.
10
Ар нуруундаа загалмай бүслэн алхах сургуулилт
Нуруундаа загалмай бүслэн алхах нь Хятадын ардын чөлөөлөх армийн маршийн хичээлийн нэг юм. Хятадын сургагч нарын хэлдгээр, энэ нь цэргүүдийн биеийн зөв төрхийг төлөвшүүлдэг төдийгүй, тэднийг сахилга баттай болгодог аж.