Алдартнуудын хамгийн богино настай гэрлэлт

Дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан алдартнууд сүр дуулиантайгаар сүй тавьж, гэрлэх ёслолоо хийдэг ч тэдний цөөхөн хэд нь л гэрлэлтээ удаан хадгалдаг билээ. Харин бусад нь сүр дуулиантайгаар гэрлэсэн хэдий ч ямар нэгэн шалтгааны улмаас салах болсон алдартнууд олон байдаг. Тэдгээр алдартнуудын хамгийн богино настай гэрлэлтүүдийг сонирхуулъя.

Алдартнуудын хамгийн богино настай гэрлэлт

15 Скарлетт Йоханссон болон Райан Рейнольдс (Scarlett Johansson, Ryan Reynolds): 21 сар

2008 оны 9-р сард гэрлэсэн хосууд ердөө 21 сарын дараа салсан бөгөөд энэ талаар Скарлетт Йоханссон "Жүжигчин хүмүүс нэг гэрт цуг байна гэдэг тийм ч амар хэрэг биш" гэж хэлсэн байдаг. 

Скарлетт Йоханссон болон Райан Рейнольдс (Scarlett Johansson, Ryan Reynolds): 21 сар

14 Жонни Депп Болон Амбер Херд (Johnny Depp, Amber Heard): 15 сар

Жүжигчин Скарлетт Амбер Херд өөрт нь гар хүрсэн гэдэг үндэслэлээр Жонни Деппээс гэрлэлтээ цуцлуулсан юм. 

Жонни Депп Болон Амбер Херд (Johnny Depp, Amber Heard): 15 сар

13 Кэти Перри болон Рассел Брэнд (Katy Perry, Russell Brand): 14 сар

Дуучин Кэти Перри гэрлэлтийнхээ тухай "Эрчүүд эхлээд тэгш эрхтэй байхыг хүснэ. Дараа нь тэд түүнээс ч илүүг хүсэж эхэлдэг" хэмээн дурссан байдаг. 

Кэти Перри болон Рассел Брэнд (Katy Perry, Russell Brand): 14 сар

12 Рене Зеллвегер болон Кенни Чесни (Renee Zellweger, Kenny Chesney): 225 өдөр

Жүжигчин Рене Зеллвегер дуучин Кенни Чеснитэй удаан хугацааны турш үерхсэний эцэcт гэрлэсэн билээ. Гэвч төд удалгүй Кенни эхнэрээ араар нь тависнаас болоод хосууд жил бололгүй салсан юм. 

Рене Зеллвегер болон Кенни Чесни (Renee Zellweger, Kenny Chesney): 225 өдөр

11 Жим Керри болон Лорен Холли (Jim Carrey, Lauren Holly): 8 сар

Жүжигчин Жим Керригээс салсан талаар Лорен Холли "Би сэтгэл гутралд ороод байсан. Гэхдээ тэр миний тэр байдлыг анзаараагүй болохоор би бүх зүйлийг дуусгахаар шийдсэн юм" гэж хэлжээ. 

Жим Керри болон Лорен Холли (Jim Carrey, Lauren Holly): 8 сар

10 Женнифер Лопез болон Крис Жадд (Jennifer Lopez, Cris Judd): 213 өдөр

Крис Жадд нь Женнифер Лопезын тоглолтын арын бүжигчин байсан бөгөөд хосууд танилцсаныхаа дараахан хуримаа хийжээ. Гэвч тэд ердөө 213 өдрийн дараа салсан бөгөөд яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар хэн нь ч үг дуугараагүй юм. 

Женнифер Лопез болон Крис Жадд (Jennifer Lopez, Cris Judd): 213 өдөр

9 Кид Рок болон Памела Андерсон (Kid Rock, Pamela Anderson): 122 өдөр

Дуучин Кид Рок нэгэн ярилцлагын үеэр "Памела бол дүрэлзэж буй гал л гэсэн үг. Түүний галын элчинд л байх нь сайхан ч ойртож очвол түлэх аюултай" гэж хэлсэн байдаг. 

Кид Рок болон Памела Андерсон (Kid Rock, Pamela Anderson): 122 өдөр

8 Брэдли Купер болон Женнифер Эспозито (Bradley Cooper, Jennifer Esposito): 4 сар

Жүжигчин Брэдли Купер болон Женнифер Эспозито нар 2006 онд Франц улсад романтик хуримаа хийсэн авч ердөө 4 сарын дараа гэрлэлтээ цуцлуулсан юм. Энэ талаар тэд нэг ч мэдэгдэл хийгээгүй нь харамсалтай.

Брэдли Купер болон Женнифер Эспозито (Bradley Cooper, Jennifer Esposito): 4 сар

7 Николас Кейж болон Лиза Мари Пресли (Nicolas Cage, Lisa Marie Presley): 108 өдөр

Оскарын шагналт Америкийн жүжигчин Николас Кэйж 2002 онд рок-н-роллын хаан Элвис Преслигийн охин Лиса Мари Преслитэй Элвисийн нас барсны 25 жилийн дурсгалын өдрийн нууцлаг ёслолын ажиллагааны үеэр Хавайд хуримаа хийж, шуугиан тарьж байсан билээ. Харин гурван сарын дараа Николас Кэйж шүүхэд салах өргөдлөө өгснөөр мөн л шуугиан дэгдээсэн юм. Харин Лиза Пресли өөрсдийнхөө харилцааны талаар ам нээхдээ "Бидний харилцаа анхнаасаа л буруугаар эргэсэн" гэж хэлжээ. 

Николас Кейж болон Лиза Мари Пресли (Nicolas Cage, Lisa Marie Presley): 108 өдөр

6 Ким Кардашиан болон Крис Хамфрис (Kim Kardashian, Kris Humphries): 72 өдөр

Ким Кардашиан удаан хугацааны турш үерхсэн "NBA"-ийн тоглогч Крис Хамфрист хайртай гэдгээ нотлохын тулд гэрлэсэн боловч түүнд энэхүү гэрлэлт нь тийм ч сайхан байгаагүй аж. Тэрбээр салсныхаа дараа анх удаа өгсөн ярилцлагдаа Крис Хамфрисаас  салах тухай шийдвэр гаргах  болсон нь түүний зөн совинтой нь холбоотой хэмээн тайлбарласан байна.

Ким Кардашиан болон Крис Хамфрис (Kim Kardashian, Kris Humphries): 72 өдөр

5 Эминем болон Ким Матерс (Eminem, Kim Mathers): 2 сар

17 жилийн турш үерхсэний эцэст Эминем болон Ким Матерс нар хуримаа хийсэн ч ердөө 2-хон сарын дараа салцгаасан юм. Эминем хожим нь "Бидний хэн хэнд маан олон асуудал байсан болохоор тэгэхээс өөх арга байгаагүй" гэж дурссан байна. 

Эминем болон Ким Матерс (Eminem, Kim Mathers): 2 сар

4 Виз Халифа болон Амбер Роз (Wiz Khalifa, Amber Rose): 41 өдөр

Виз Халифа болон Амбер Роз нар 2013 онд хуримаа хийснээс ердөө 41 өдрийн дараа салсан нь бөгөөд хэн хэн нь ямар нэг мэдэгдэл хийгээгүй юм. 

Виз Халифа болон Амбер Роз (Wiz Khalifa, Amber Rose): 41 өдөр

3 Эдди Мерфи болон Трейси Эдмондс (Eddie Murphy, Tracey Edmonds): 14 өдөр

Жүжигчин Эдди  Мерфи “Edmonds Entertainment Group Inc” болон “COO of Our Stories Films” –н гүйцэтгэх захирал Трейси Эдмондстой жилийн турш үерхсэний дараа 2008 оны Шинэ жилийн өдөр Бора Бора арал дээр хуримласан билээ. Гэвч тэд ердөө хоёр долоо хоног хамтран амьдраад зүгээр л найзууд байхаар шийдэн салах өргөдлөө өгсөн байна. 

Эдди Мерфи болон Трейси Эдмондс (Eddie Murphy, Tracey Edmonds): 14 өдөр

2 Шер болон Грег Альман (Cher And Greg Allman): 9 өдөр

Алдарт дуучин Шер ая зохиогч Грег Альмантай хуримаа хийснээс 9-хөн өдрийн дараа салсан бөгөөд Шер "Түүнд ямар олон муу зуршил байсныг би мэдээгүй байж" хэмээн салах өргөдлөө өгснийхөө дараа хэлсэн байдаг. 

Шер болон Грег Альман (Cher And Greg Allman): 9 өдөр

1 Бритни Спирс болон Жейсон Александр (Britney Spears, Jason Alexander): 55 цаг

Попын гүнж Бритни Спирс 22 настайдаа багын найз Америкийн дуучин, жүжигчин Жейсон Александертай 2004 оны нэгдүгээр сард Лас-Вегасын сүмд жинсэн өмд бейсболын малгайтай хуримаа хийж байжээ. Гэвч багын найзууд гуравхан өдрийн дараа энэхүү гэрлэлтээ цуцлуулсан байна. Бритни Спирс "Бид зүгээр л дүрсгүйтсэн маань тэр. Мэдээж бид сайн найзууд хэвээр байгаа" гэж хэлжээ. 

Бритни Спирс болон Жейсон Александр (Britney Spears, Jason Alexander): 55 цаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()