Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өчигдөр Кенийн нийслэл Найробид эхэлсэн НҮБ-ын хоёрдугаар ассамблейн (UNEA-2) илтгэлд хүрээлэн буй орчин болон, агаарын бохирдлоор жил бүр дайнд үрэгддэгээс 200 дахин их үхэл, хор хөнөөл учирч байна гэдгийг онцоллоо. Дэлхийн 170 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа энэхүү уулзалтын зорилго нь НҮБ-аас өнгөрсөн есдүгээр сард баталсан Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх хөтөлбөрийг боловсруулж, 2030 он хүртэл хүрээлэн буй орчны талаар баримтлах бодлогыг тодорхойлох зорилготой юм. Учир нь өнгөрсөн жил гэхэд л 12 сая хүн орчны бохирдлоос болж амь насаа алдсан болохыг судалгаа харуулж байгаа бөгөөд нөхцөл байдал чухам ямархуу хэмжээнд хүрээд байгааг дараах зургуудаас та харж болно.