Үүнийг хэрэглээд, эрүүл намирсан үстэй болоорой!

Олон зуун жилийн өмнөөс халуун оронд амьдардаг хүмүүс кокосын тосыг гоо сайхан, эрүүл мэнддээ ашигласаар иржээ. Харин энэхүү тос нь сүүлийн жилүүдэд улс орон бүр худалдаалагдах болсон тул, хүссэн хүн бүхэн нь хэрэглэж, гайхалтай ашиг шимийг нь хүртэх боломжтой болсон билээ. Тэгвэл бид кокосын тосны тусламжтайгаар үсээ намирсан эрүүл болгох тухай мэдээллийг танд хүргэх гэж байна. 

Үүнийг хэрэглээд, эрүүл намирсан үстэй болоорой!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кокосын тосны ашиг тус:

Та энэхүү тосыг гоо сайхан, гэр ахуйн хэрэглээ болон хоол хүнсэндээ ашиглаж болно. Харин танд эдгээрээс онцгойлон гоо сайханд ашиглаж болох санаануудыг дуулгая.

  • Чийгшүүлнэ: Кокосын тос нь хуурайшсан үсэнд чийгшил өгч, эрүүлжүүлнэ.
  • Тэжээл өгнө: Байгалийн гаралтай тос нь тэжээллэг чанартай бөгөөд их хэмжээний омега 3 болон төрөл бүрийн витамин агуулдаг. Энэ нь таны үсний ургалтанд нөлөөлж, эрүүл, намирсан урт болгох аж.
  • Антисептик болон бактерийн эсрэг шинж чанартай: Гэмтэлтэй үсийг эмчилж, хаг, үрэвслийг арилгаж, хуйханд тэжээл өгөх болно.
  • Үсийг хамгаална: Та кокосын тосыг хэрэглэж, хүчтэй салхи, нарны хэт ягаан туяа зэргээс үсээ хамгаалж чадна. 

Кокосын тосны ашиг тус:

2 Кокосын тосыг хэрхэн сонгох вэ?

Кокосын тос нь хоёр өөр төрөлтэй байдаг. Цэвэршүүлсэн болон 100 хувь байгалийн гаралтай хэмээн хоёр төрөлд хуваагддаг байна. Гоо сайхан арчилгаанд цэвэршүүлсэн тос нь илүүтэй тохиромжтой. Мэдээж 100 хувь байгалийн гаралтай, ямар нэгэн нэмэлт бодисгүй тос нь танд таатай сонсогдож байж болох ч, гоо сайханд ашиглахад тохиромжгүй юм. Учир нь цэвэршүүлээгүй тос нь арьсанд тохирохгүй харшил үүсгэх аюултай байдаг аж.

Кокосын тос нь 25 хэмд хайлдаг бөгөөд үүнийг хөргөгчинд хадгалж, илүү удаан хэрэглэх боломжтой. Мөн тус тосноос багаханыг авч гарын алгандаа үрэх төдийд хайлж, шингэн байдалд шилждэг байна. 

Мөн цэвэршүүлсэн кокосын тос нь цагаан өнгөтэй байдаг бол, 100 хувь байгалийн гаралтай нь шаргал, бор өнгөтэй байх аж. Та кокосын тосыг гоо сайхны дэлгүүрүүд, томоохон супермаркет зэргээс худалдан авах боломжтой бөгөөд хэрэв олдохгүй бол онлайнаар захиалж аваарай. 

Кокосын тосыг хэрхэн сонгох вэ?

3 Гэртээ кокосын тосыг хэрхэн бэлтгэх вэ?

Танд энгийн кокос буюу наргил модны самар хэрэг болно. Кокосныхоо сүүг тусдаа саванд хийж, суллаарай. Харин үлдсэн кокосны хальсаа мах бутлагчинд хийж, нунтаглана. Дараа нь буцалсан усанд нунтаг самараа хийж, хөргөгчинд хонуулах хэрэгтэй. Маргааш өглөө нь таны бэлтгэсэн савтай усны дээгүүр шар өнгийн тос тогтсон байх бөгөөд та үүнийг тусдаа саванд хийж авснаар, өөрийн гэсэн тостой болох юм. Тус тосыг 14 хоногийн турш хадгалан хэрэглэж, үсээ арчлах боломжтой. 

Гэртээ кокосын тосыг хэрхэн бэлтгэх вэ?

4 Хэрхэн үсэндээ түрхэх вэ?

Кокосын тосыг үсэндээ түрхэж хэрэглэх 3 арга бий.

  • Маск бэлтгэх
  • Шампуньтай хольж хэрэглэх
  • Шууд дангаар нь хэрэглэх

Эхлээд тосоо ямар ч хольцгүйгээр дангаар нь хэрэглээрэй. Ингэхдээ 3-4 халбага кокосын тосыг үсэндээ тараан түрхэж, гадуур нь алчуураар боож, 1-2 цаг байх хэрэгтэй. Дараа нь шампунь ашиглаж үсээ угааж, хатаагаарай. 

Хэрхэн үсэндээ түрхэх вэ?

5 Кокосын тосоор маск бэлтгэх:

Та кокосын тосоор маск бэлтгэн хэрэглэж, үсээ улам бүр торгомсог, хараа булаам болгоорой.

1. Хуурай үсэнд зориулсан маск

  • 1-2 ширхэг өндөгний шарыг 1 халбага кокосын тостой хольж, үсэндээ түрхэнэ.
  • Ижил хэмжээтэй олив болон кокосын тосыг хольж, үсэндээ иллэг хийгээрэй.
  • Кокосын тос болон глицеринийг хольж маск бэлтгэнэ. 

Эдгээр маскнуудаас сонгон хэрэглэж, үсэндээ жигд тараан түрхэсний дараа, 20-30 минут байлгах хэрэгтэй. Дараа нь шампунь ашиглаж, үсээ угаана. 

Кокосын тосоор маск бэлтгэх:

2. Үсний ургалтыг дэмжих маск

  • 1 халбага хайлуулсан маскыг 1 капсул А, Е витаминтай хольж үсэндээ түрхээрэй.
  • Сонгины шүүсийг кокосын тостой хольж, үсэндээ иллэг хийнэ.
  • 3-4 ширхэг төмсийг хэрчиж, шүүсийг нь авна.Төмсний шүүсээр хуйхандаа иллэг хийж, 15 минут байлгана. Дараа нь усаар зайлах хэрэгтэй.

Та эдгээр маскнаас сонгон хэрэглэж, үсний ургалтаа дэмжиж болох юм. Маскаа үсэндээ түрхэж, 10-20 минут болсны дараа усаар зайлж угаахаа мартуузай.

3. Тослог үсэнд зориулсан маск

  • 1-2 халбага кокосын тосыг ижил хэмжээтэй нимбэгний шүүстэй хольж, бэлтгэнэ.
  • Ижил хэмжээтэй кокосын тос болох таргийг хольж, маск бэлтгээрэй.
  • 2 халбага кокосын тосыг ижил хэмжээтэй зөгийн балтай хольж, үсэндээ түрхэнэ.

Та энэхүү маскуудыг түрхэж хэрэглэхдээ, хуйхнаасаа 1 см-ын зайд жигд тараан түрхээрэй. Мөн л 20-30 минут болсны дараа үсээ угааж, цэвэрлэнэ. 

6 Кокосын тосны бусад хэрэглээ:

  • Та шампуниа багахан кокосын тостой хольж үсээ угаагаарай. Ингэснээр үс илүү зөөлхөн намирсан болох бөгөөд самнахад ямар ч төвөггүй болсох байх болно. 
  • Багахан кокосын тосыг гартаа түрхэж, зөөлхөн тойруулж илээрэй. Дараа нь тэрхүү тосноосоо авч үсэндээ маш нимгэн түрхэх хэрэгтэй. Энэ нь таны үсийг арзайхаас сэргийлэх төдийгүй гялалзсан харагдуулна.
  • Үс тань хэт хуурай бол үсний самандаа кокосын тосноос түрхэж, дараа нь үсээ самнаарай. 
  • Зуны улиралд кокосын тос нь таны үсний хамгаалагч болно. Кокосын тосыг үсэндээ түрхэснээр халуун наранд түлэгдэж, гандахаас сэргийлэх төдийгүй голын усанд орсноор үс өнгө зүсээ алдана хэмээн айх аюулгүй болох юм.
  • Хэрвээ үс тань ширэлдсэн бол тухайн хэсэгтээ кокосын тос түрхэхэд хангалттай. 

Кокосын тосны бусад хэрэглээ:

7 Зөвлөмж:

Хэрэв таны үс хэт хуурай биш бол, кокосын тосыг өдөр тутамдаа хэрэглэх шаардлагагүй. Мөн хэрэглэж байгаа тохиолдолд хуйх угт биш үсэндээ түрхээрэй. 

Кокосын тос үсэндээ түрхсэн тохиолдолд 1-2 цагийн дараа угааж байгаарай. Хүмүүс үсэндээ тос түрхэж, хонуулаад өглөө нь угаах тохиолдол олон гардаг. Гэвч энэ нь буруу бөгөөд үсний тослогийг алдагдуулж, угаагаад ч тос нь арилахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг аж. 

Та кокосын тосыг үснээсээ хэрхэн арилгах вэ? гэж толгойгоо гашилгах шаардлагагүй. Ердөө л шампунь ашиглаж угаахад арилах бөгөөд нэг угаалтаар арилахгүй бол ахин нэг сайтар угаагаад үзээрэй. 

Энэхүү тос нь таны арьс болон үсийг огт гэмтээхгүй. Хамгийн муугаар бодоход та өдөржингөө тослог үстэй гадуур явах хэрэг гарах аж. Хэрэв үснийхээ тосыг сайтар арилгаж чадвал, кокосын тосны үзүүлэх сөрөг нөлөө гэж ганц ч үгүй юм. 

Зөвлөмж:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()