Кегелийн дасгал хийснээр таны биед дараах өөрчлөлтүүд гарна!

Бүх насны эмэгтэйчүүдийн хамгийн дотны найз бол яахын аргагүй Кегелийн дасгал билээ. Энэ нь үтрээ чангалах, шээс задгайрах өвчнөөс сэргийлэх зэрэг олон ач тустай гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ үүнийг зөвхөн эмэгтэйчүүд хийх биш, эрэгтэй хүмүүс ч мөн хийх боломжтой аж. Тус дасгал нь маш олон төрлийн гайхалтай үр дүнг үзүүлэх бөгөөд бидний эрүүл мэндийн аврагч байх болно. Тэгвэл хамтдаа тус дасгалыг хэрхэн хийх болон ямар ид шидтэй болохыг нь мэдэж авцгаая. 

Кегелийн дасгал хийснээр таны биед дараах өөрчлөлтүүд гарна!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Кегелийн дасгалыг хэрхэн хийх вэ?

  • Та тус дасгалыг хаана ч хийж болно. Гэртээ амарч байхдаа, ажил дээрээ сууж байхдаа, тэр бүү хэл гарцан дээр гэрэл хүлээж зогсож байхдаа ч хийх боломжтой. 
  • Энэ нь кегелийн булчингаа чангалж, суллах дасгал юм. Кегелийн булчин гэдэг нь та шээсээ барих болон суллах үедээ ашигладаг булчин аж. 
  • Та кегелийн булчингаа чангалж, 5 секунд байлгаад гүнзгий амьсгаа аваарай.
  • Дараа нь булчингаа суллаж, 5 секунд амраад, дасгалаа давтаж хийнэ.
  • Тус дасгалыг хийх явцад таны гэдэс, нуруу, гуяны булчин давхар чангарах ёстойг анхаараарай.
  • Нэг удаа 10-20 удаа давтаж хийнэ.
  • Өдөрт 3 удаа хийгээрэй. 

Хэрэв та боломжтой бол тус дасгалыг гэртээ хийж, илүү их үр дүнг мэдрээрэй.

Ингэхдээ дээш харж хэвтээд, кегелийн булчингаа чангалж, биеийн доод хэсгээ дээш өргөж 3-10 секунд байлгаад 1-5 секунд амарна. Энэ маягаар дасгалаа 10-20 удаа давтаж хийхэд хангалттай. 

 

1 Дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ

Энэхүү дасгал нь аарцгийн булчинг хүчтэй, эрүүл чийрэг байлгахад тустай. Эрүүл, хүчтэй аарцгийн булчин нь маш чухал ач холбогдолтой бөгөөд давсаг, нарийн гэдэс, шулуун гэдэс, тэр ч байтугай үтрээ гэх мэт эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжиж, хэвийн байхад нь тусалдаг.

Кегелийн дасгал хийх нь дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжихээс гадна нурууг тэгшхэн, зөв байрлалтай болгож, өвдөлтийг намдаахын зэрэгцээ гэмтэл бэртлээс сэргийлдэг байна. 

Дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ

2 Шээс задгайрах өвчнийг эмчилнэ

Шээсээ барьж чадахгүй болж, санамсаргүй дусаахыг шээс задгайрах буюу давсаг сулрах хэмээдэг аж. Ялангуяа хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүд давсаг султай болж ханиалгах, найтаах төдийд бага хэмжээний шээс дусааж, эвгүй байдалд орох магадлалтай байдаг.

Давсаг сулралтын шинж тэмдэг:

  • Инээх, ханиалгах, найтаалгах үед хяналтаа алдаж, шээс дусаах
  • Угаалгын өрөө орж, бие засахаас өмнө тэсэлгүй шээх алдах
  • Шээсээ барьж чадахгүй байнга дуслах, давсаг дүүрэн мэт санагдах боловч, бүрэн суллаж болохгүй байх

Харин та энэхүү өвчнийг кегелийн дасгалын тусламжтайгаар эмчилж чадна. Та тус дасгалыг өдөрт хоёр удаа, 3 сарын хугацаанд хийгээрэй

Шээс задгайрах өвчнийг эмчилнэ

3 Жирэмсэн эхийг эрүүл амаржихад тусална

Кегелийн дасгал нь давсаг, үтрээ болон нурууны үйл ажиллагааг дэмждэг "булчинг" бэхжүүлдэг. Хүчтэй аарцгийн булчин нь жирэмсэн эмэгтэйчүүдэд ирэх ачаалал, даралтыг бууруулж байдаг. Нэг ёсондоо жирэмсний үеийн хүндрэлүүдийг багасгах аж.

Үүний зэрэгцээ тус дасгал нь үтрээ болон шулуун гэдэс орчмын цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд энэ нь төрсний дараа тухайн хэсгүүд ямар нэгэн асуудалгүй түргэн эдгэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн энэ нь төрсний дараа ч таны үтрээг чанга байлгах төдийгүй шээс задгайрах өвчнөөс сэргийлнэ.

Жирэмсэн эхийг эрүүл амаржихад тусална

4 Эрхтэн хөвчрөлтийг сайжруулна

Эрчүүд энэхүү дасгалыг хийж, эрхтэн хөвчрөлтөө сайжруулах боломжтой. Тус дасгал нь булчин чангарахад тусална.

2004 онд явуулсан судалгаагаар, бэлэг эрхтний чангарлын үйл ажиллагаа алдагдах, бэлгийн сулралтай хүмүүс кегелийн дасгал хийснээр, асуудлаасаа ангижирч, хэвийн байдалдаа шилжиж чадсан юм. Мөн энэ нь бэлэг эрхтний цусны эргэлтийг сайжруулах давхар тустай. 

Эрхтэн хөвчрөлтийг сайжруулна

5 Түрүү булчирхайг эрүүл байхад тусална

Кегелийн дасгал нь түрүү булчирхайн асуудлыг шийдвэрлэж, эмчилж чадах төдийгүй тус төрлийн үрэвсэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх болно. Аарцгийн булчинг чангалснаар, томорсон түрүү булчирхайн тааламжгүй байдлыг багасгаж, хэвийн хэмжээнд шилжүүлдэг байна. 

Мөн түрүү булчирхайн мэс засалд орсон хүмүүсийг хагалгааны дараа кегелийн дасгал хийж, нуруу болон аарцгийн булчинг бэхжүүлж, мэс заслын гаж нөлөөг бууруулахыг зөвлөдөг аж. 

Түрүү булчирхайг эрүүл байхад тусална

6 Сексийн амьдралыг улам бүр амттай болгоно

Үтрээгээ бариу, чанга болгохыг хүссэн бүсгүйчүүдийн тэргүүн сонголт бол кегелийн дасгал байдаг. Энэ нь үтрээний булчинг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулдаг байна.

2015 онд явуулсан судалгаагаар, 8 долоо хоногийн турш кегелийн дасгал хийж, сексийн амьдралаа сайжруулж чадсан бүсгүй олон жил хүлээсэн үрээ тээж, жирэмсэн болж чадсан юм. 

Сексийн амьдралыг улам бүр амттай болгоно

7 Цэвэршилтийн шинж тэмдгийг багасгана

Кегелийн дасгалыг тогтмол хийх нь цэвэршилтийн үед биеийг бэлтгэдэг байна. Цэвэршилт нь аарцгийн булчинг суллаж, эстроген дааврын ялгаруулалтыг бууруулдаг. 

Харин та энэхүү дасгалыг хийснээр, аарцгийн булчингаа чангалж, цэвэршилтийн үед илрэх үтрээ хуурайших, сулрах, сексийн дур хүсэл буурах зэрэг шинж тэмдгүүдээс ангид байж чадна. 

Цэвэршилтийн шинж тэмдгийг багасгана

Санамж

  • Дасгал хийж эхлэхийн өмнө давсгаа суллаарай.
  • Шээж байх үедээ кегелийн дасгалыг хийж болохгүй. Энэ нь шээсний замын халдварт өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Дасгал хийхдээ хөлөө хөдөлгөхгүй байхыг хичээгээрэй.
  • Хэрэв дасгал хийх явцад хэвлий, нуруу, үтрээ хэсгээр өвдөж байвал, та тус дасгалыг буруу хийсэн гэсэн үг юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()