1
Шүдээ зөв угаах
Шүдээ баруунаас зүүн тийшээ чиглэлд угаах нь буруу бөгөөд дээрээс доош гэсэн чиглэлээр угааж байгаарай. Мөн хоол идсэний дараа шууд шүдээ угаах гэсний хэрэггүй бөгөөд дор хаяж 40 минут хүлээсний дараа угааж болно.
Шүд угаах:
- Шүдээ дор хаяж 3 минут угаана.
- Сойзоо 45 хэмийн өнцөг үүсгэн барьж, шүдээ угаагаарай.
- Үүдэн шүднээс эхэлж угаах бөгөөд цааш ахиулж, үлдсэн шүднүүдээ угаах юм.
- Доод шүднүүдийг доороос дээш, дээд шүднүүдийг дээрээс доош чиглэлээр угаана.
- Шүдний дээд, зажлах үүрэгтэй хэсгийг тойрог чиглэлээр үрж угаах хэрэгтэй.
- Шүдээ угаасны дараа хэлээ цэвэрлэхээ мартуузай
2
Усан санд сэлэхдээ шүдээ хамгаалах
Усан санд хэрэглэдэг цэвэршүүлэх бодис нь шүдийг шарлуулж, пааланг гэмтээдэг. Тиймээс усан санд сэлж байхдаа амаа нээх гэсний хэрэггүй.
3
Кофег оочилж уух
Бид халуун кофег оочилж уух дуртай. Гэхдээ ингэснээр шүдний паалан аажмаар гэмтдэг аж. Тиймээс нэг аяга кофег 10 минутын дотор ууж дуусгах хэрэгтэй.
4
Жирэмслэлтийн үед шүдээ шалгуулах
Жирэмсний үед эх үрийн хамгийн нандин холбоо бий болдог. Эмэгтэй хүн хэвлийдээ үрээ тээж эхэлсэн мөчөөс эхлэн алхаж гишгэх, идэж уух гээд бүхий л үйл хөдлөлөө хянах шаардлагатай байдаг. Учир нь ээжийнх нь идэж уусан зүйлс, эрүүл мэндийн байдал нь шууд урагт нөлөөлж байдаг. Ийм учраас жирэмсний үеийн хооллолт, эрүүл мэнд нь маш чухал байдаг байна. Та жирэмсэн болсон цагаасаа харъя дүүргийнхээ эмнэлгийн хяналтад орж бүх өвчин эмгэгээ эмчлүүлэх нь чухлаас гадна, хорт зуршилтай (тамхи татах) бол жирэмсэн үедээ хориглох хэрэгтэй. Учир нь таны идэж ууж, хэрэглэж байгаа зүйлийн хорт нөлөөлөл танд мэдрэгдэхгүй ч хүүхдэд тань мэдрэгдэж байгаа.
5
Шүршүүрт орохдоо шүдээ угаахгүй байх
Зарим хүмүүс шүршүүрт байх даа шүдээ угаадаг. Харин эмч нар шүршүүрт орохын өмнө эсвэл дараа шүдээ угаахыг зөвлөдөг байна. Учир нь хүний анхаарал шүршүүрт байхдаа сатаардаг учраас шүдээ сайн угааж чаддаггүй гэнэ.
6
Вандуй шүдийг гэмтээдэг
Вандуйнд агуулагддаг "phytohemagglutinin" хэмээх бодис нь шүдний өвчлөлийг нэмэгдүүлдэг бөгөөд вандуй идээд цэвэрлээгүй удсан тохиолдолд шүдний хорхой үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
7
Шүдний эрүүл мэнд санах ойтой холбоотой
Харвардын их сургуулийн эрдэмтэд 55-аас дээш насны 273 хүнд шүд болон санах ойн холбооны талаар судалгаа хийжээ. Сонирхолтой нь шүд нь унасан хүмүүсийн санах ой бүрэн шүдтэй хүмүүсийнхээс мэдэгдэхүйц муу байжээ.
8
Ханиад хүрэх нь шүдэнд муугаар нөлөөлдөг
Ханаид хүрэх үед хүний эрүүний булчинд сөргөөр нөлөөлдөг. Эхэндээ энэ нь мэдэгдэхгүй ч нас ахих тусам суларсан булчин бохинд нөлөөлснөөр шүд унах нөхцөл бүрддэг байна.
9
Мөс болон хэл цолуулах
Мөс зажилах нь мэдээж пааланг гэмтээдэг. Мөн хэлний төмөр нь байнга буйл эсвэл шүдэнд наалдаж явдаг учраас амны хөндийд том аюул учруулдаг. Тиймээс аль альнаас татгалзах хэрэгтэй.