"Time" сэтгүүлээс 2018 оны шилдэг видео тоглоомуудыг зарлалаа!

“Time” сэтгүүл энэ оны хамгийн шилдэг видео тоглоомуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан бөгөөд энэ жил томоохон видео тоглоомын компаниудын хувьд ихээхэн дэвшилттэй жил байжээ. Ингээд бид видео тоглоомын нүсэр зах зээл дундаас онцгойрон гарч чадсан шилдэг 10 тоглоомыг танилцуулж байна. 

"Time" сэтгүүлээс 2018 оны шилдэг видео тоглоомуудыг зарлалаа!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "Donut County"

  • Платформ: PC, PlayStation 4, iOS

Энэхүү тоглоом нь тус жагсаалт дахь тоглоомуудаас хамгийн өвөрмөц шийдэлтэй нь байсан гэхэд хилсдэхгүй. Энэ тоглоомыг тоглох дүрэм нь тун энгийн бөгөөд та аажмаар томорч буй нүхийг удирдан цаг дуусахаас өмнө замдаа тааралдсан бүгдийг сорох ёстой.

"Donut County"

9 "Dandara"

  • Платформ: PC, PlayStation 4, Xbox One, Nintendo Switch, iOS, Android

Та "Dandara" хэмээх нэртэй охиныг удирдан асар том ертөнцөөр аялан хар санаат чөтгөрийг дарах ёстой. 

"Dandara"

8 "Assassin’s Creed Odyssey"

Алдарт "Assassin’s Creed" цувралын шинэ анги "Assassin’s Creed Odyssey"-гийн үйл явдал нь эртний Грект өрнөдөг бөгөөд та энэхүү тоглоомыг тоглосноор тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл авч болдог нь энэхүү тоглоомыг онцгой болгож чаджээ. 

"Assassin’s Creed Odyssey"

7 "Super Mario Party"

  • Платформ: Nintendo Switch

Энэ тоглоом нь алдарт "Mario" цувралын дүрүүдээс сонгон тоглодог хөлөгт тоглоом юм. 

"Super Mario Party"

6 "Florence"

  • Платформ: iOS, Android

Энэхүү тоглоомонд та хайртай хүнтэйгээ цуг амьдрах бөгөөд өдөр тутмын үйлдлүүдийг виртуал найз залуутайгаа хамтдаа хийх боломжтой. 

"Florence"

5 "Red Dead Redemption 2"

  • Платформ: PlayStation 4, Xbox One

Алдарт "GTA" цувралын бүтээгч "Rockstar"-ын хөгжүүлсэн энэхүү тоглоом нь 2018 оны хамгийн эрэлттэй тоглоом болж чадсан бөгөөд үйл явдал нь зэрлэг Өрнөдөд өрнөдөг гэхээр үнэхээр гайхалтай сонсогдож байгаа биз?

"Red Dead Redemption 2"

4 "Subnautica"

  • Платформ: PC, Xbox One

Харь гарагийн тэнгист амьд үлдэхийн тулд та усан доор бүхэл бүтэн бааз байгуулах ёстой. 

"Subnautica"

3 "Into the Breach"

  • Платформ: PC, Nintendo Switch

Харь гарагийнхны эсрэг өөрийн армийг удирдаж тоглодог шатартай төстэй тоглоом. 

"Into the Breach"

2 "Spiderman"

  • Платформ: PlayStation 4

Нью-Йорк хотоор хүн аалз шиг дүүлэхийг хүссэн хүмүүсийн мөрөөдлийг биелүүлж чадсан тоглоом. Та эндээс яг л жинхэнэ хүн аалз болсон мэт мэдрэмжийг авах болно. 

"Spiderman"

1 "God of War"

  • Платформ: PlayStation 4

"God of War" буюу дайны бурхан нэртэй энэ тоглоом ийнхүү оны шилдэг тоглоомоор шалгарчээ. Та Грекийн дайчин "Kratos"-ыг удирдан домгийн ертөнцөөр аялан төрөл бүрийн бурхадтай тулалдах болно. 

"God of War"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()