Нөгөө ертөнцөөс эргэж ирсэн хүний яриа

Амьсгал хураах тэр мөчид ямар мэдрэмж төрдгийг үхэл амьдралын заагт амь тэмцэж, хэсэгхэн хугацаанд үхлийг мэдэрч үзсэн хүмүүсийн туршлагаас мэдэж болох юм. "Амьдралын дараах амьдрал" номоороо олны танил болсон Америкийн сэтгэл судлаач эмч Рэймонд Моуди 1975 оноос хойш амьсгал хураах тэр агшны талаар ихээхэн судалж, олон сонирхолтой дүгнэлт гаргажээ.

Нөгөө ертөнцөөс эргэж ирсэн хүний яриа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр Виржинигийн Их Сургуульд  философийн чиглэлээр суралцаж баклавр, докторын зэрэг хамгаалжээ. Мөн Жоржиагийн коллежид суралцаж, философи болон сэтгэл зүйн ухааны доктор болсон байна. Улмаар 1976 онд анагаах ухааны доктор болж, 1998 онд Невада, Лас Вегасын Их сургуулиудад судалгаа хийж, Жоржиа мужийн чанга дэглэмтэй хорих ангид сэтгэл зүйчээр ажиллаж байжээ. 

Рэймонд Моуди нь нас барах агшны талаарх судалгаа хийсэн анхны хүмүүсийн нэг бөгөөд 150 орчим хүний "клиник үхлийн дараах" сэтгэгдэл дээр үндэслэж дүгнэлт гаргасан байна.

Тэрбээр клиник үхлийн үед хүмүүст төрдөг мэдрэмжийг дараах байдлаар системчилсэн байна: 

  • Биеийн физиологийн функц үгүй болно. Гэхдээ энэ үед өвчтөн бүхий л болж буй зүйлийн талаар сонсож чадна.
  • Бүхий л өнгөрсөн амьдралаа эргэж санана.
  • Биеэсээ гарч, гэрэл тусч буй урт хонгилоор алхах болно.

  • Хурц гэрэл гялбасан газар ирнэ.
  • Сэтгэл санаа хөнгөрч, тайван амгалан мэдрэмж төрнө.
  • Нас барсан ойр дотны хүмүүстэйгээ уулзалдана.
  • Хайр, итгэл найдвар гэрэлтсэн ямар нэг зүйлтэй таарах бөгөөд энэ нь тухайн хүний сахиусан тэнгэр юм. 
  • Өөрийн биедээ эргэж очихгүй байх хүсэл төрнө.

"Үл итгэгчид энэ тал дээр өөр өөрийн гэсэн дүгнэлт хийж болох ч би дээрх мэдрэмжийг өөрийн биеэр мэдэрсэн юм. Ухаан ормогцоо миний хэлсэн анхны зүйл бол: "Үхэл гэдэг тийм ч аймаар зүйл биш юм" хэмээн клиник үхлээс амьд гарсан нэгэн өвчтөн ярьжээ.

Тэрээр үргэлжлүүлэн "Бороотой намрын нэгэн өдөр, гадаа сэрүүхэн байсан боловч гэрт хэтэрхий бүгчим амьсгал давчдаж байлаа. Ингээд амьсгалахаар гадагш гартал бүх зүйл харанхуй болж, харин дараа нь гэрэл туссан газар руу алхсан. Надад энэ зүйл 20 жилийн өмнө тохиолдсон, харин би саяхан Рэймондийн талаар сонсож түүний бүтээлийг уншиж үзсэн юм. Яг тухайн үед болж байсан үйл явдал, тэр мэдрэмжүүдтэй тохирч байсан.

Миний аялал энэ хүрээд өндөрлөсөн бөгөөд амьсгал хурааж байх үедээ амар амгалан, тайван байдлыг мэдэрсэн. Энэ үед өнгөрсөн амьдрал гэх зүйл огт санаанд ороогүй. Сэрмэгцээ буцаж ирсэндээ харамсаж, эргэж явахыг хүссэн. Зурган дээрх тунел бол миний харсан тунел биш. Харин миний мэдэрсэн тунел бол тас харанхуй, төгсгөлдөө гэрэл гялбаж байсан. Ингээд бүх зүйл дууслаа гэж үү гэх мэдрэмж төрж, дулаан энерги мэдрэгдэж байлаа" гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()