Эм худалдаж авахдаа анхаарах зүйлс!

Хүмүүс ямар нэгэн зар сурталчилгаанд хууртаж өөрт шаардлагагүй эм болон бусад төрлийн амин дэмүүдийг авч хэрэглэх нь элбэг байдаг. Гэтэл орчин үед “үр дүн нь батлагдаагүй” эмийг эмийн сангуудаар ихээр худалдаалах болжээ. Энэ үүднээс та бүхэнд хэрэгтэй, хэрэггүй төрөл бүрийн эмэнд мөнгө дэмий зарлагадахгүй байх аргуудыг хүргэж байна. 

Эм худалдаж авахдаа анхаарах зүйлс!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэрвээ үр дүнгээ өгөөгүй юм бол энэ эмийг худалдах хэрэгтэй гэж үү?

Харамсалтай нь орчин үед юу ч эмчилдэггүй эм зарах тохиолдол олширчээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.

  1. Эм болон нэмэлт амин дэм худалдаалах нь асар их ашигтай бизнес юм. Ялангуяа ханиад томууны улирал гэх мэт хүмүүс олноороо өвчилдөг үед эм борлуулж орлого олох нь үнэхээр ашигтай байдаг. Түүнчлэн эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг хүмүүсийн сэтгэл зүйг ашиглан нэмэлт амин дэм санал болгох зэргээр эмийн борлуулалтыг нэмэгдүүлж байдаг байна. 
  2. Хүмүүс бүх өвчнөө нэг эмээр шууд эдгээхийг хүсдэг. Үүнтэй холбогдуулан ”та нэгийг уугаад л эдгэх болно” гэсэн өндөр үнэтэй эм, бэлдмэл олны анхаарлыг ихээр татдаг.

Хэрвээ үр дүнгээ өгөөгүй юм бол энэ эмийг худалдах хэрэгтэй гэж үү?

Өөрт тохирсон эмийг хэрхэн сонгох вэ?

Ихэнх эмч нар эмчилгээ бичихдээ хэд хэдэн эм давхар бичдэг бөгөөд зарим хувийн эмнэлэг өөрийн үйлдвэрлэдэг эмийн бүтээгдэхүүнийг зарахын тулд ингэдэг байж ч болно. Харин та тийм байдлаар мөнгөө үрснээс эмчээс зоригтойгоор эмийн үйлчилгээг нэг бүрчлэн асууж тодруулаарай. 

  1. Юун түрүүнд эмчдээ хандаж үр дүн өгдөггүй эмэнд илүү мөнгө зарцуулахыг хүсэхгүй байна гэдгээ хэлээрэй. Боловсролтой эмч таныг ойлгох ёстой.
  2. Харин таны хэлснийг үл ойшоож, өөрийнхөө зөвлөсөн эмийг л уух хэрэгтэй хэмээн тулгаж байвал та өөр эмчид хандаарай. Өөр эмч дээр очих боломжгүй тохиолдолд өөрийн биеийн байдлыг сайн хянаж заавал эм уух шаардлагатай эсэхээ тооцоолох хэрэгтэй.

Өөрт тохирсон эмийг хэрхэн сонгох вэ?

Ямар антибиотик хэрэглэх ёстой вэ?

Антибиотик нь нянг устгах хүчтэй үйлчилгээтэй бэлдмэл бөгөөд өвчний үед эмчийн зааврын дагуу туйлын болгоомжтой хэрэглэх шаардлагатай байдаг. Дур мэдэн эсвэл өөр хэн нэгний зөвлөгөөгөөр хэрэглэсний уршгаар танд эрүүл мэндийн болон санхүүгийн томоохон эрсдэл учруулах болно.

Антибиотикийн нэр төрөл нь олон төрлийн өвчин үүсгэгч нянгаас хамааран хэрэглэх заалт нь ч янз бүр байдаг. Өөрт тохирох антибиотикийг жирийн хэрэглэгчид тэр бүр оновчтой сонгож чаддаггүй. Тиймээс эмчид хандаж жор бичүүлснээр таны өвчинд тохирох антибиотикийг зөв сонгож өгөх болно. Ингээд антибиотикийн талаар таны ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс хамгийн өргөн хэрэглэгддэг 5 төрлийн антибиотикийг танилцуулъя.

Ямар антибиотик хэрэглэх ёстой вэ?

1. Пенициллин

Пенициллиум хэмээх мөөгөнцрөөс гаралтай энэхүү антибиотик нь бие дэх бактерийн өсөлтийг хязгаарлах үйлчилгээтэй.

2. Тетрациклин

Батга, шээсний сувгийн, шулуун гэдэсний үрэвсэл, нүдний үрэвсэл, бэлгийн замын халдвар, буйлны үрэвсэл гэх мэт бактерийн гаралтай олон өвчний эсрэг үйлчилгээтэй.

3. Сефалоспорин

Хоолойн, чихний, шээсний сувгийн, арьсны үрэвсэлт өвчнүүд болон менингитийг илааршуулахад ашиглагддаг.

4. Квинолон

Хүндрэлтэй эдгэрдэг шээсний сувгийн гэх мэт үрэвслийг бусад бэлдмэлүүдээр дарах боломжгүй болсон тохиолдолд квинолонийг хэрэглэдэг.

5. Линкомицин

Хүчилтөрөгчгүй орчинд амьдрах чадвартай аэроб болон анероб төрлийн бактериудын эсрэг үйлчилгээтэй. Аарцагны үрэвсэл, амьсгалын замын цочмог үрэвсэл, үе мөчний үрэвслийг анагаахад сайн нөлөөтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()